Муухай үнэртэй одууд

Бид бүхний хайрлаж, хүндэлж явдаг зарим уран бүтээлчид бодсоноос ч бохир байх юм. Магадгүй энэ нь тэдний өдөр тутмын завгүй хуваарьт ажлаас болдог байх. Ямартай ч олны танил байна гэдэг үнэхээр хэцүү бололтой шүү. Ингээд та бүхэндээ онцгүй амны үнэртэй оддыг танилцуулья. Та лав өөрийнхөө хайртай жүжигчнийг хараад алмайрна даа...

Муухай үнэртэй одууд

1 Бен Аффлек (Ben Affleck)

Алдартай жүжигчин, найруулагч энэ эр олон бүсгүйчүүдийн зүрх сэтгэлийг эзэмдсэн чадварлаг уран бүтээлч билээ. Гэвч түүний амнаас нэвширсэн тамхины үнэр үнэртдэг гэнэ. Ямартай ч жүжигчин Сандра Буллок (Sandra Bullock) түүнтэй хамт “Forces of Nature” кинонд тоглож байх үеэрээ боодол бохь авч өгсөн гэдэг.

Бен Аффлек (Ben Affleck)

2 Бейонсе (Beyonce)

Хүчирхэг хоолой, үзэсгэлэнт төрхөөрөө олныг байлдан дагуулсан дуучин бүсгүйтэй цахилгаан шатанд нүүр тулгаран, харилцан яриа өрнүүлэхэд тийм ч таатай биш гэнэ шүү. Мэдээж түүний амыг эвгүй үнэртдэг гэхээр хэний ч санаанд буухгүй нь тодорхой юм. Ямартай ч түүний ойрын хүмүүс энэхүү мэдээллийг баталж байгаа ажээ. Түүний нөхөр реппер Жей Зи (Jay Z)-гийн хувьд, эхнэрийнх нь амны үнэр төдийлөн асуудал болдоггүй бололтой.

Бейонсе (Beyonce)

3 Анжелина Жоли (Angelina Jolie)

Тэрээр Холливуудын хамгийн алдартай жүжигчин, зууны хамгийн сайхан бүсгүйчүүдийн нэг юм. Хүмүүсийн мэдээлж буйгаар түүний амнаас гарах үнэрийг үнэхээр эвгүй, бүр тэсэхийн аргагүй гэжээ. Үнэн худлыг мэдэхгүй ч, Жолигийн нөхөр, жүжигчин Брэд Пит 2013 оны Гэгээн Валентины баяраар эхнэртээ гаатай амны үнэр дарагч бэлэглэж байжээ. Тийм сайхан бүсгүйн амнаас онцгүй үнэртдэг гэж бодохоор итгэмээргүй байгаа биз?

Анжелина Жоли (Angelina Jolie)

4 Диана гүнж (Диана)

Уэльсийн гүнж Диана шүдний оо хэрэглэдэггүй байжээ. Учир нь тэрээр шүдний оо таргалуулдаг тухай нэгэн ярилцлагандаа дурдсан гэнэ. Баттай биш ч, түүнтэй уулзаж байсан хүмүүс, гүнжийн амнаас гарах үнэрийг үнэхээр л таагүй  байсныг баталсан байдаг.

Диана гүнж (Диана)

5 Биз Марки (Biz Markie)

1980, 90-ээд оны хип хоп хөгжмийн өнгө төрхийг тодорхойлж байсан чадварлаг реперүүдийн нэг тэрээр, амныхаа эвгүй үнэрээс болж, охидуудтай дотно харилцаанд орохоос зайлсхийдэг байжээ. Магадгүй энэ нь амаа огт угаадаггүйгээс биш, зүгээр л ходоодны шархнаас болдог байсан талаараа дурссан гэдэг.

Биз Марки (Biz Markie)

6 Флавор Флав (Flavor Flav)

Амны эвгүй үнэрээсээ болж шаналж байгаа реппер бол Флав билээ. Үүнээс гадна ярьж байхдаа ч үргэлж шүлсээ цацруулдаг тул хүмүүс түүнээс зайгаа барьдаг аж. Хэн л түүнд нулимуулахыг хүсэх вэ дээ. Түүний энэхүү таагүй үнэр нь шүдэндээ хийдэг гоёлын аппараттай нь холбоотой. Идсэн хоолны үлдэгдэл нь түүндээ наалдаж, улмаар эвгүй үнэртдэг болохыг хожимоо мэдсэн байна.

Флавор Флав (Flavor Flav)

7 Буста Раймс & Пафф Дадди (Busta Rhymes & Puff Daddy)

Эдгээр реппер хамтрагчууд магадгүй энэхүү жагсаалтыг тэргүүлэх бизээ. Учир нь тэдний амны үнэр урлагийнхан дотроо үнэхээр алдартай гэнэ. Эргэн тойрны хамтрагчид, урлагийн найзууд нь үргэлж тэднийг цаашлуулж, "Амаа угаа" хэмээн наргидаг байсан аж. Энэ нь ч  учиртай. Овоо босгоогүй бол шаазгай хаанаас суух билээ.

Буста Раймс & Пафф Дадди (Busta Rhymes & Puff Daddy)

8 Ламар Одом (Lamar Odom)

“Keeping Up With Kardashians” шоуны нэгэн дугаар дээр, түүний эхнэр Клое Кардашьяан тамирчин нөхрийнхөө амыг аргагүйн эрхэнд угааж өгдөг хэсэг бий. Учир нь Ламар төдийлөн шүдээ угаадаггүй бөгөөд түүнийг үнсэх тоолонд угаалгын өрөө рүү дагуулан ордог байсан аж. Яалтай ч билээ дээ...

Ламар Одом (Lamar Odom)

9 Роберт Паттинсон (Robert Pattinson)

“Twilight” буюу “Бүрэнхий” киноны Эдвард Каллины дүрийг бүтээснээрээ охид бүсгүйчүүдийн хайр хүндэтгэлийг хүлээсэн жүжигчин залуугийн амны үнэр тийм ч сайнгүй гэнэ шүү. Тэрээр нэгэн ярилцлагынхаа үеэр маш шахуу хуваарьт ажлаасаа болоод шүршүүрт орж, амаа угаах зав төдийлөн олддоггүй талаар ч хэлжээ. Түүний оронд боломж гарвал гаатай бохь, амны үнэр дарагчийг хэрэглэдэг гэнэ. Ийм гэж үнэхээр бодсонгүй шүү.

Роберт Паттинсон (Robert Pattinson)

10 Жессика Симпсон (Jessica Simpson)

Бид өмнөх мэдээллээрээ та бүхэндээ энэхүү дуучин бүсгүйн талаар дурдаж байсан. Тэрээр 7 хоногийн 3 өдөрт нь л шүдээ угаадаг бөгөөд хэрвээ шүдэнд нь өнгөр тогтсон байвал зүгээр л ханцуйгаараа сайтар арччихдаг гэсэн юм. Чухал үед иймэрхүү аргыг хэрэглэх нь түүнийг эвгүй байдалд орохоос хурдан сэргийлдэг байна.

Жессика Симпсон (Jessica Simpson)

Холбоотой мэдээллийг доорх линкээр орж үзнэ үү.

~ Хамгийн цэвэрч биш одууд ~

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()