1
Найз нөхдийн хүрээлэл
Хүнийг тодорхойлох хамгийн энгийн бөгөөд оновчтой аргуудын нэг бол ямар хүнтэй найзалж нөхөрлөдөг, тэрчлэн тэдний хоорондын харилцаа, уулзахаараа ихэвчлэн юу хийдэг зэргээс тухайн хүнийг тодорхойлж болдог ажээ. Хэрвээ та хэн нэгэн залуутай болзож байгаа бол түүний найзуудыг нь давхар сонжоод үзэхэд гэмгүй юм. Хүн өөртэйгээ ижил хүнтэй найзалдаг ч гэсэн үг байдаг билээ.
2
Хооллох хэв маяг
Хэрвээ тухайн хүн гэрийн хоол, тэр дундаа өөрөө амттай сайхан хоол хийж идэх дуртай бол гэр амьтай, халамжтай хүн байх өндөр магадлалтай. Харин эсрэгээрээ гадуур хооллохыг илүүтэй чухалчилж, хаа нэг аятайхан ресторанд хооллодог бол их романтик сэтгэлгээтэй байдаг. Эсрэгээрээ гартаа тааралдсан түргэн хоолоо иддэг, эсвэл бүр хооллолтонд төдийлөн анхаардаггүй бол аливаад дасан зохицох чадвар сайтай, түргэн зантай, залхуу хэнэггүй хүмүүс байдаг аж.
3
Биеэ даах чадвар
Ах эгч нартаа хүндэтгэлтэй хандаж байгаа эсэх, түүнчлэн дүү нартайгаа жинхэнэ ах, эгч шиг нь үлгэр дууриалалтай байж чадаж байна уу гэдгээс ч хүнийг тодорхойлж болдог. Мэдээж ах нартайгаа барьцдаг, дүү нартаа үлгэр дууриал болдоггүй бол тэрээр төдийлөн ухаан суух болоогүй байна гэсэн үг. Ихэвчлэн айлын эрх хүүхдүүд тийм хандлагатай байдаг.
4
Удамшил
Удамшил, генетик нь таны эцэг эхээс таньд өвлөгдөн ирсэн дахин давтагдашгүй зүйл юм. Тиймдээ ч энэ хорвоо дээр мэндэлж буй хүүхэд бүр өөрийн гэсэн өвөрмөц зан ааш, төрх байдалтай байдаг. Тиймээс эцэг эх өнөөг хүртэл хамт амьдарч байгаа эсэх, удам судар, гэр бүлийн хүмүүжил, харилцаа зэргээс тухайн хүнийг тодорхойлж болно.
5
Хуримтлуулсан туршлага
Хүн бүр л энэ хорвоод мэндэлсэн өдрөөсөө өнөөдрийг хүртэл амьдрах хугацаандаа өөрсдийн гэсэн багахан ч болов туршлагыг хуримтуулсан байдаг. Тэр нь эргээд биднийг ирэх эрсдлээс бамбай мэт хамгаалж байдаг юм. Тиймээс өнгөрсөн амьдрал, хийсэн сайн муу үйлээс тухайн хүнийг тодорхой хэмжээнд таньж болно.
6
Хүйс
Эрэгтэй эмэгтэй хүмүүсийн зан ааш, үзэл бодол, амьдралын хэв маяг, хооллолт гээд л бүх зүйл өөр... Найзалж, үерхэж байгаа эрэгтэй эмэгтэй хүмүүс бие биедээ татагдаж байгаатай ижил, зан араншингийн хувьд ч, эсрэг тэсрэг хүмүүс хоорондоо учрах нь элбэг ажээ. Тиймээс та тухайн хүнийг таньж мэдье гэвэл түүний найз бүсгүй, залуу, найз нөхдийг нь ажихад гэмгүй аж.
7
Хүрээлэн буй орчин
Хүнийг оюун ухаант хүн болгож, нийгэмшүүлж байгаа зүйл нь хүрээлэн буй орчин юм. Ямар орчинд өснө, тэр хүн тийм л болж төлөвшинө. Хүний үрийг чоно тэжээж, тэр нь хүн биш араатан авиртай болдогтой яг ижилхэн.
8
Гэр бүлийн амьдрал
Хэрвээ эцэг эх гэр бүл нь үнэхээр халуун дотно уур амьсгалыг бүрдүүлж чаддаг, эвтэй найртай, ах дүү нар нь хүмүүжилтэй, хоорондоо маш илэн далангүй харилцаатай бол тухайн хүн ч мөн адил маш нээлттэй, эелдэг, зөв хүмүүжилтэй байдаг. Харин гэрт нь үргэлж хэрүүл маргаан, зодоон цохион, дарангуйлал хүчирхийлэл болдог бол тэнд өссөн хүүхэд өөртөө итгэлгүй, хурц авиртай, бүрэг болох нь элбэг байдаг аж. Гэмт хэрэг үйлдсэн хүмүүсийн эцэг эх нь салж сарнисан, үргэлж зодоон цохионтой байх нь олонтаа.
9
Хариуцлага хүлээх чадвар
Хариуцлага хүлээх чадвартай байх, гэнэтийн байдалд ч эцэг эх болох хариуцлагаас мултардаггүй, аливаа зүйлийг бодитоор хүлээн авч, зөв шийдвэр гаргадаг хүнд хэзээд итгэж болно. Мэдээж төрсөн үрээ гаргаж хаях, амийг нь хөнөөх зэргүүд бол байж боломгүй зүйл юм. Урьдны амьдралдаа тиймэрхүү хүний ёсноос гадуур зүйл хийж байсан хүн хэзээд хариуцлага гэдгийг ухамсарлах чадваргүй, итгэлтгүй хүмүүс юм.
10
Боловсрол
Боловсрол, ухаан хоёр хамтдаа оршиж байж тухайн хүн нийгэмд үнэлэгддэг. Хэдий их дээд сургууль төгссөн байлаа гээд аливааг энэрэх, хайрлах амьдралын ухаангүй бол тэр хүн 1 далавчгүй шувуутай адил. Гэхдээ хүмүүсийн нийтлэг ойлголтоор мэдлэг боловсролтой хүмүүс ухаалаг, уншсан номынхоо хэрээр ухаан нь тэлдэг гэхчилэн ярих болсон билээ. Харин сайн бодоод үзвэл энэ хоёрын хооронд асар их зааг бийг та ойлгох болно.
11
Санхүү
Зарим хүмүүс мөнгөөр бүхнийг худалдаж авч болно хэмээн ярьдаг. Гэвч үнэндээ мөнгөөр зөвхөн биет эд материалыг л худалдаж авч болно. Бид мөнгөөр эцэг эхээ, үр хүүхэд, хайрыг худалдаж авч болохгүй. Болох ч ёсгүй. Тиймээс та тухайн хүнийг мөнгөтэй хэрхэн харьцаж байгаа, юунд зарлагадаж буйгаар нь тодорхойлж болно. Зарим хүмүүс мөнгөөр бүхнийг авч чадах юм шиг амьдардаг байхад, мөнгийг хамтдаа олж, түүгээр аз жаргалыг цогцлоох нэгэн ч байна.
12
Амьдралын хэв маяг
Өдөр тутамдаа дасгал хийдэг эсэх, амралт чөлөөт цагаа хэрхэн өнгөрүүлдэг зэргээс тухайн хүний мөн чанар, үзэл бодол, хэв маягийг тодорхойлж болно. Жишээ нь шоу цэнгээнд дуртай, олны хөл холхисон газраар хэсэх дуртай бол их амбицтай, сэтгэлийн хөдөлгөөн ихтэй, өөдрөг хүмүүс байдаг аж.
13
Зуршил
Өглөө бүрийг аяга кофегоор эхлүүлдэг, өдөрт 2 цаг идэвхитэй дасгал хийдэг, тогтмол цаг унтаж, дуртай номоо дахин дахин уншдаг, ганцаардах гуниглахаараа тамхи баагиулдаг зэрэг хүн бүр харилцан адилгүй хэв маяг, зуршилтай байдаг. Тиймдээ ч тэдний ерөнхий байр байдлаас ямар хүн болохыг тодорхойлж болно. Жишээ нь ном унших дуртай хүмүүс, их мөрөөдөмтгий, аливааг тунгаан бодох дуртай, гүнзгий сэтгэлгээтэй, амархан гомддог хүмүүс байдаг.
14
Хобби
Та чөлөөт цагаа хэрхэн өнгөрүүлдэг вэ? Найзуудтайгаа уулзаж хов базах, шар айраг уунгаа хөл бөмбөг үзэх, боулинг тоглох, шоудах гээд л хобби бүр өөрийн онцлог, давуу болон сул талуудтай. Бүсгүйчүүдийн хувьд, дэлгүүр хэсэж кайф авдаг байхад эсрэгээрээ эрчүүдийн хувьд хөлсөө гартал сагс тоглох гэх мэт... Мэдээж тэдгээр зүйлсээс ч мөн тухайн хүний байр байдал, ааш занг тодорхойлох боломжтой.
15
Стресс
Маш олон зүйлсээс болж хүмүүс стрессддэг. Тэр бүртээ гаргах үйлдэл, зан ааш нь харилцан адилгүй. Зарим нэг нь зүгээр л сайхан дуулах дуртай байхад, мишок цохих, зайрмаг идэх, тамхилах гэх мэт зуршилтай хүмүүс ч цөөнгүй. Тиймээс ч тэр бүрээс хүнийг таньж, мэдэх боломжтой.
16
Дотоод мөн чанар
Зан араншин, хэр уур уцаартай, түргэн ууртай, хартай, уужуу тайван, дөлгөөн зантай гэх мэт хүний илэрхий байр байдлаас ерөнхий хандлагыг тодорхойлж болно. Мэдээж уужуу тайван, дөлгөөн хүн буурь суурьтай, дотуур тамиртай. Харин омог ихтэй, уур уцаартай хүн аливаад хөнгөн хуумгай ханддаг, түргэн шийд гаргадаг, муу санаагүй байх талтай.
17
Нас
Хүний нас сүүдэр, амьдралын туршлага зэргээс ч мөн тухайн хүний хандлага, зан чанар, зэргийг тодорхойлж, таньж болно. Мэдээж залуу хүн өөрөөсөө хамаагүй хөгшин хүнтэй гэр бүл болоход, хөгшин нь залуугаасаа хамаагүй муу санаатай, туршлага ихтэй, хашир байна. Харин залуу хүн эсрэгээрээ өөдрөг, шинэ зүйл турших дуртай, гэнэн байна шүү дээ.
18
Аливаа зүйлд үзүүлэх хариу үйлдэл, нөлөө
Амьдралд нь тулгарсан бартаа бүрийг өөрт нь туршлага болж ирсэн бэлэг мэтээр хүлээн авдаг, түүнээс болж хямарч, гуньдаггүй хүмүүс маш өөдрөг, бүтээлч, тэмүүлэл дүүрэн хүмүүс байдаг. Харин эсрэгээрээ жаахан зүйл болоход, уурлаж уцаарлан амьдралд ирсэн саад тотгор хэмээн уурлаж, стресстдэг бол их хашир, алдаа гаргах дургүй, амьдралын идэвхи муутай, гутранги хүмүүс байдаг аж.
19
Сэтгэл хөдлөл
Аливаад сэтгэл хөдлөл ихтэй, амбицтай хүмүүс их өөдрөг, тэмүүлэлтэй хүмүүс байдаг. Харин гэнэтийн, баяртай зүйл болсон ч өөрийн сэтгэл хөдлөлийг ил гаргадаггүй, дотроо баярладаг хүмүүс бусдыг бодвол дотогшоо, гүнзгий сэтгэлгээтэй, байдаг ажээ.
20
Унтах зуршил
Өдөр бүр тогтсон цагт унтаж, нөгөө л байрлалаараа, унтлагын хувцастай унтаж, тогтмол цагт сэрдэг бол их нарийн зохион байгуулалттай, хуучинсаг үзэл бодолтой хүмүүс байдлаг аж. Харин эсрэгээрээ хүссэн цагтаа унтаж, биед эвтэйхэн хувцасаа өмсөн, эс бөгөөс нүцгэн унтдаг, хэзээ сэрнэ тэр цагтаа сэрдэг бол өөдрөг, бусдаас өөр байхыг хүсдэг, загварын мэдрэмжтэй, сэтгэл санаа тогтворгүй байдаг ажээ.