Нисэх онгоцны компанийн зоримог шийдвэр

2016-03-29, 16:18
18,317

Ихэнх нисэх онгоцны компаниуд өөрсдийн үйлчлэгч нартаа онц гойд шалгуур тавьж, нарийн шүүлтүүрээр шалгаж авдаг. Үүнд нь ур чадвар, харилцааны соёл, хэлний мэдлэг, царайны зөв төрх, бие галбир зэргүүд хамаарагдана. Тэрчлэн тэдгээр компаниудын дүрэмт хувцас нь энгийн нэгэн даруухан, загвар хийцтэй байдаг бол Вьетнамын нэгэн нисэхийн компанийн эзэн ажилчдаасаа нэгэн санаанд оромгүй зүйлийг хүсэж, түүнийгээ хэрэгжүүлжээ. Ингээд мэдээллийн дэлгэрэнгүйтэй хамтдаа танилцья.

Нисэх онгоцны компанийн зоримог шийдвэр

1

Вьетнамын анхны эмэгтэй тэрбумтан, бизнес эрхлэгч Ти Фыонг Тао (Thi Phuong Thao) нэгэн хачирхалтай шийдвэр гаргасан нь түүнийг өдгөө тэрбумтан болгожээ. Тэрээр нислэгийн компанийн үйлчлэгч бүсгүйчүүдийн дүрэмт хувцсыг секси усны хувцсаар сольж, энэ нь олон хүмүүсийн анхаарлыг татаж чаджээ. 

2

Түүний эл шийдвэр нь олон үйлчлүүлэгчдийг татсан бөгөөд, тэр хэмжээгээрээ олны шүүмжлэлийг хүртсэн байна. Учир нь онгоцны үйлчлэгч бүсгүйчүүдийг хөнгөмсөг, явдалтай мэтээр хүмүүст сэтгэгдэл төрүүлж байна гэжээ.

3

Мэдээж энэ нь маш зоримог шийдвэрийн нэг байсан юм. Гэсэн ч, үүнийхээ ачаар л тэрээр ийнхүү амжилтанд хүрч, бизнест нь түлхэх хүч болсон гэхэд хилсдэхгүй.

4

"Bloomberg" агентлагийн мэдээлснээр, 45 настай тэрбумтан бүсгүй энэхүү шийдвэрээ хэрэгжүүлж эхэлснээс ердөө 3 сарын дотор хэдийн 1 тэрбумын ашгийг олсон гэв.

5

Тэрээр энэ талаараа “Би өөрийн санааг ийм амжилттай хэрэгжинэ чинээ санаагүй. Эхэндээ би зүгээр л хүмүүсийн анхаарлыг өөрийн нисэх компани руу чиглүүлэхийг хүссэн. Гэвч одоо хар л даа. Хүмүүст хэдийн таалагдаад, олныг хамарч чадлаа.” гэжээ. Бизнес бүсгүйн энэ шийдвэрийн ачаар тус компани хэдийн Вьетнамын агаарын тээврийн зах зээлийн 30 гаруй хувийг дангаараа эзэмшиж байна. Энэ нь цаашаа хэд болж өсөхийг ч таашгүй юм. 

6

Үзэсгэлэнтэй, халуухан бүсгүйчүүдээр нисэхийн өнгө төрхийг тодорхойлж чадсан тус компани өөрсдийн нислэгийн уриаг “Нислэгийн турш таныг уйдаахгүй” хэмээжээ. Энэ нь ч мөн бодлогын чанартай бизээ. Энэхүү бодлогын хамгийн чухал хэсэг бол мэдээж үйлчлэгч бүсгүйчүүд юм. Тиймдээ ч тус компанийн хамт олон онгоцны үйлчлэгчдийг маш нарийн өндөр шалгуураар шалгаж авдаг нь илхэн харагдаж байна.

7

Ти Фыонг Таогийн тухайд тэрээр ОХУ-ын Москва хотод эдийн засгийн чиглэлээр их сургууль төгссөн бөгөөд, анхны нислэгийнхээ хураамжаас эхлээд л 21 сая долларын ашигтай ажилласан байна. Тиймдээ ч өөрийн нислэгийн компанийн сурталчилгааг халуухан бүсгүйчүүдээр чимсэн хэрэг.

8

Үйлчлэгч бүсгүйчүүдийн хувьд, шар улаан өнгийг хослуулсан нь онгоцны үйлчлэгчийн төрх, нэгэн хэвийн дүрэмт хувцсыг бүрэн эвдэж чадсан юм. Тэрээр энэ талаараа тайлбарлахдаа, “Хүмүүс нислэгийнхээ туршид нэгэн хэвийн зүйлд баригдаж байснаас яг л далайн эрэг дээр байгаа мэт, халуухан үзэсгэлэнтэй бүсгүйчүүдээр өөрсдийгөө хүрээлүүлж, үйлчлүүлсэн нь сэтгэл ханамжийн хувьд илүү шүү дээ.” хэмээжээ.

9

Стюардесс охидын хувьд ч гэсэн тэд өөрсдөөсөө огтхон ч санаа зовохгүй буйгаа илэрхийлжээ. Тэрчлэн хүмүүсийг л аз жаргалтай болгож байвал бид баяртай байх болно хэмээн хэлсэн юм. Охидын нүднээс л тэдний хэрхэн аз жаргалтай байгаа нь харагдаж байгаа биз?

10

Ти Фыонг Таогийн хувьд тэрээр энэхүү нисэх компаниас гадна, Вьетнамын 3 амралтын газрыг эзэмшдэг байна. Хүмүүс түүнийг үнэхээр овсгоо самбаатай, сэргэлэн бүсгүй хэмээн сайшаах нэгэн байхад, эрчүүдийн нүдийг нүцгэн бүсгүйчүүдээр татаж, бизнес хийлээ хэмээн дургүйцэх ч хүмүүс цөөнгүй байгаа юм. 

11

Тэрээр “Бүсгүй хүн гэхээрээ л амжилтанд хүрч болдоггүй гээд байдаг хүмүүст би дургүй. Хүний хийсэн үйл хэргийг муулахын оронд алдаа оноог минь залруулан, цаашид юун дээр анхаарах тэл дээр минь хэлж туславал, би таатай хүлээж авна.” хэмээн албан ёсоор мэдэгдсэн байна.

 

12

Харин та түүнийг юу гэж бодож байна? 

13

14

15

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()