Доорх хаягаар холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.
99093445
info@caak.mn
facebook
Эрэгтэй, эмэгтэй хүмүүс хоорондоо ялгаатай байдаг гэдгийг бид мэднэ. Үүнийг батласан олон ч баримтууд, сонирхолтой зүйлс бий. Гэхдээ товч бөгөөд тодорхой аргаар тайлбарласан зүйл хомс билээ. Тэгвэл бид та бүхэндээ тэдний ялгааг "өдрийн тэмдэглэл"-ээр дамжуулан харуулсаныг орчуулан хүргэж байна.
Эмэгтэй:
“Өнөөдөр орой миний нөхрийн зан байдал нэг л сонин байсан. Бид өөрсдийн дуртай ресторандаа оройн хоол идэхээр тохиролцсон юм.
Би бүхий л өдрийн турш дэлгүүрээр явсан учир бага зэрэг оройтсон. Гэтэл энэ түүний уурыг бага зэрэг хүргэсэн юм шиг... Бидний хоорондын яриа нэг л болж өгөхгүй байсан учир би илүү чимээгүй газар суухыг санал болголоо. Тэр зөвшөөрч, бид чимээгүй газар очсон ч бүх зүйл төлөвлөгөөний дагуу болохгүй л байв. Би түүнээс юу тохиолдов хэмээн асуухад тэр "бүх юм зүгээр" гэж хариулсан. Түүний сэтгэл санаа таагүй байгаад би буруутай юу? гэж асуухад тэр миний сэтгэл санаа хэвийн байна, чи ямар ч буруугүй, санаа зовох зүйл үгүй гэж хэлсэн юм.
Гэртээ харих замдаа би түүнд "хайртай" гэдгээ хэллээ. Тэр инээмсэглэсэн ч газар ширтсэн хэвээрээ. Би түүний энэ байдлыг ойлгохгүй байгаа бөгөөд тэр яагаад надад хайртай гэж хэлээгүй юм бол?.. гэж гайхсаар л байна. Гэртээ ирээд би түүнийг надаас холдож байгааг ойлголоо. Тэр надтай хамт байхыг хүсэхгүй байгаа мэт надад санагдаж байна. Тэр юу ч ярилгүй буйдан дээр сууж, зурагт үзэж байх юм. Надаас зугтаад, дөлөөд байх шиг... Ингээд би унтахаар явлаа..
15 минутын дараа тэр унтахаар ирсэн. Гэхдээ л түүний санаа бодол өөр газар байгаа мэт. Тэр унтаж харин би шөнөжингөө уйлсан. Би яахаа ч мэдэхгүй байна. Түүний бодол санаа өөр газар байгааг би мэдэрч байна."
Эрэгтэй:
"Миний мотоцикль асахгүй байх юм. Яагаад асахгүй байгааг нь одоог хүртэл ойлгохгүй нь ээ."