1
Фибромиалги
Энэхүү синдромын илрэх шинэ тэмдэг нь бүх бие хүндүүрлэх, ядаргаа, сэтгэлээр унах, толгойны өвчин байдаг. Эмч нар 3 сараас дээш хугацаанд дээрх шинж тэмдгүүд илэрвэл фибромиалги мөн хэмээн оношилдог болжээ.
2
Биеийн хямрал
Энэ өвчтэй хүмүүс байнга ямар нэгэн өвчин мэдрэх бөгөөд энэ нь сэтгэл санааны хямралтай холбоотой юм байна. Үндсэн шинж тэмдэг нь цус багадалт, толгой эргэх ,хараа муудах, суулгалт, саажилт гэх мэт. Биеийн хямралыг эмч нар сэтгэл санаанаас үүдсэн гэж үздэг учир, сэтгэл санааг өргөх эмчилгээ болон сэтгэл гутралын эсрэг эмчилгээ хийдэг байна.
3
Өөрчлөгдөх хүсэл, хий зүйл харах
Энэ өвчин 17-р зуунаас нэлээд тархсан бөгөөд тухайн үед энэ төрлийн өвчтэй хүнийг шулам хэмээн үзэж, гал дээр шатаадаг байсан байна. Харин Грекүүд “тэнүүлч умай” хэмээн нэрлэдэг байжээ. Орчин үед сэтгэл санааны гүн хямрал хэмээн үздэг болсон бөгөөд үүнээс болоод ухаан алдах, сохрох, саажилттай болох аюултай гэнэ. Ялангуяа ямар нэгэн сэтгэл санааны дарамтанд орсон хүн энэ төрлийн өвчин тусах нь элбэг байдаг.
4
Архаг ядаргаа
Архаг ядаргаа болох үед "нойргүйдэл" өвчний шинж тэмдэг илэрдэг хэдий ч, энэ нь ядаргааны шинж тэмдэг байх ч магадлалтай юм байна. Гэхдээ заримдаа өвчтөний санаанаас гарч буй хий төсөөллөөс болж үргэлж ядарах тохиолдол гардаг ажээ. Тиймээс юунаас болж нойргүйдэж, ядарч буйгаа анзаарах нь чухал.
5
Толгой хагарах гэж буй мэдрэмж - синдром
Нойр хүрэх эсвэл унтаж байх үед гэнэт гэрэл асах, халууцах, цээж өвдөх зэрэг мэдрэмж төрүүлдэг бөгөөд хамгийн анх 1800 оны үед энэ синдромыг илрүүлсэн боловч эмч нар одоог хүртэл эмчлэх арга замыг нь олоогүй байгаа гэнэ. Уг синдром үүсэх болсон шалтгаан нь стресс, ядаргаа болон нойргүйдэл зэргээс болдог байна.
6
Тэтгэвэрт гарсны дараах синдром
Энэхүү синдром нь ихэвчлэн тэтгэвэрт гарсан Япон иргэдийн дунд тархсан байдаг. Энэ нь шарх, батгашилт, толгойны өвчин зэрэгтэй холбоотой бөгөөд нөхөр нь тэтгэвэрт гарч гэртээ суух үед эсвэл гэр бүл салахад уг өвчин ихээр сэдэрдэг байна.
7
Сэтгэцийн асуудал
Ямар нэгэн биеийн хөдөлгөөнөөс үл хамааран булчингийн үйл ажиллагаа муудах явдал юм. Өвчний үүсэх шалтгаан нь сэтгэл зүй эсвэл мэдрэл хоёрын аль болохыг эмч нар одоог хүртэл тодорхойлж чадаагүй байна.
8
Хуурамч жирэмслэлт
Энэ өвчний гол шалтгаан нь сэтгэл зүйтэй холбоотой юм байна. Хуурамч жирэмслэлтийн үед гэдэс томрох, хүүхэд хөдлөж байгаа мэт санагдах, хөхөнд сүү орж байгаа мэдрэмж, төрөлтийн өвчнийг мэдрэх гэх мэт асуудлууд тулгарч болно.
9
"Лайма" архаг үрэвсэл
Энэ нь хачгаар дамжих өвчин бөгөөд 4 долоо хоногийн турш антибиотикоор эмчилсний дараа үүсдэг байна. Нэг үгээр хэлбэл эмнээс болж өөрийгөө өвдсөн хэмээн итгэснээс болдог ажээ. Өвчилсөн үед тохиолдолд хор уршиг нь 4-9 жилийн турш үргэлжилдэг гэнэ. Шинж тэмдэг нь үе мөч, булчин өвдөж, маш мэдрэмтгий болдог ажээ.
10
Таталт өгөх
Шинж тэмдэг илрэх үед тухайн хүнд таталт өгдөг бөгөөд үүнийг эпелепистэй их андуурдаг байна. Эпилепсисээс ялгахын тулд хөдөлгөөн, хугацаа болон хэр ойр ойрхон таталт өгч байгааг харах хэрэгтэй. Сэтгэл санаагаар унасан үед, хүнд цохилтонд орохдоо татаж байгаа бол дээрх өвчин биш бөгөөд сэтгэл зүйчид хандах нь зүйтэй.