10
Том Круз
Холливуудын сайхан залуусын нэг, нэрт жүжигчин Том Круз (Tom Cruise) нь олон жилийн өмнө Опрагийн шоунд орохдоо өөрийн эхнэр Кэйт Холмесийг гаргаж ирэн үзэгчдэд танилцуулснаас эхлээд түүний найз бүсгүйчүүдийн цуваа тасраагүй байна. Ер нь бол тэр олон олон хайрын романс үүсгэж байсан ч удалгүй дуулиан шуугиантайгаар салж, хов жив үүсгэдэг нэгэн билээ. Мөн түүнийг намхан атлаа өндөр өсгийтэй гутал өмсөн хүмүүсийг хуурч, өндөр болж жүжиглэдэг гэх зэрэг цуурхалаас болж үзэн ядах хүмүүс олширсон гэнэ.
9
Саймэн Ковелл
Тэрээр "Авьяаслаг Британчууд", "The X Factor" болон "Америкийн шүтээн" зэрэг олон улсад дэлгэрсэн шоунуудыг зохион байгуулж байсан гэдгээрээ бидэнд хэзээний танил болсон билээ. Шоуг шүүхдээ хэлдэг түүний хатуу боловч үнэн үгийг таашаах хүмүүс ховор байдаг бололтой. Хүнийг өрөвдөх сэтгэлгүй, харгис араатан гэхчилэн Саймон (Simon Cowell)-ийг муулах хүмүүс цөөнгүй байдаг аж.
8
Крис Браун
Крис (Chris Brown) 2009 онд өөрийн найз бүсгүй болох дуучин Рианаг хэрцгийгээр зодсоноос нь болоод түүнийг үзэн яддаг хүмүүс их байдаг. Үүнээс болж тэрээр ихэнхи шүтэн бишрэгчид төдийгүй нэр хүнд, карьер зэргээ бүгдийг нэг дор салхинд хийсгэж орхисон юм. Жил ирэх тусам тэрээр муу муухай түүхээ далдлан, шинэ шилдэг бүтээл гаргаж байгаа ч төдийлэн үр дүнгээ өгөөгүй байгаа бөгөөд хүмүүсийн дургүй оддын жагсаалтанд багтсан хэвээр л байгаа билээ.
7
Ариана Гранде
Нэр алдар нь дэлхийд цуурайтан яваа залуухан дуучин бүсгүйн уран бүтээлд дуртай, түүнийг хайрлаж биширч явдаг хүмүүс олноос гадна үзэн ядаж явдаг хүмүүс ч байдаг аж. Учир нь тэрээр нэгэн кафед ороод гарахдаа хүмүүсийн нүдийг хариулж байгаад шинэхэн хайрсан боовнуудыг долоогоод буцааж тавьсан байна. Харин түүний хийсэн үйлдэл нь хяналтын камерт үлдэн, олон нийтэд цацагдсанаар түүний ёс зүйгүй үйлдэл хүмүүсийн зэвүүцлийг хүргэсэн аж.
6
Канье Вэст
Хөрөнгө мөнгө, алдар хүнд, гэр бүл гээд л түүнд дутуу зүйл үгүй. Гэтэл ганц байдаггүй зүйл нь эмэгтэй хүнийг хүндлэх хүндлэл бололтой. Нэгэн шагнал гардуулах ёслолын үеэр дуучин Тайлор Свифтийн хамтаар тайзан дээр гардаг бөгөөд бүсгүйг ярьж байхад микрофоныг нь булааж авсан нь олны дургүйцлийг хүргэсэн юм. Мөн өөрийн твиттер хуудаснаа “Түүхэн дэхь хамгийн шилдэг поп од” хэмээн өөрийгөө цоллож, үүгээр зогсохгүй ерөнхийлөгчийн сонгуульд хүртэл өрсөлдөнө хэмээн мэдэгдсэн нь үзэн ядагчдийнх нь тоог асар ихээр нэмсэн байна.
5
Тайлор Свифт
Өнөө цаг үеийн хөгжмийн ертөнцийн томоохон төлөөллийн нэг нь яалтчгүй Тайлор Свифт (Taylor Swift) билээ. Гэтэл гэв гэнэт л түүнд дургүй хүмүүс будаа шиг л үржив. Учир нь түүний гаргасан “Bad Blood” дууны клипэнд дандаа загвар өмсөгч, олны танил бүсгүйчүүд тоглосон билээ. Энэ нь түүнийг хямсгар, их зантай, эгэл жирийн бүсгүйчүүдийг доош нь хийсэн явдал хэмээн ойлгуулсан юм. Мөн тэрээр ая зохиогч, DJ Кэлвин Харристай болзож байгаа нь олон охидын зэвүүг хүргэж байгаа төдийгүй дуучин бүсгүйг ая хулгайлж дуу бүтээдэг хэмээн цуурхал ч газар аваад буй аж. Мэдээж эдгээр олон цуурхал дунд атаа хорслын хорон үг ч шургалсан биз ээ.
4
Жастин Бибер
Үргэлж л хэл ам дагуулж байдаг залуухан поп од маань олон шүтэн бишрэгчтэйн дээр түүнээсээ ч дутахгүй олон үзэн ядагчтай. Түүний гаргаж байсан зохисгүй үйлдлүүдийн яриад байвал дуусашгүй аж. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон, олон нийтийнэд хогшлыг нураан сүйтгэсэн хэргээр баривчлагдаж байсан, сэтгүүлч рүү халдсан гэхчлэн чих халууцуулсан зүйлс бишгүй. Үүнээс гадна охидын зүрх сэтгэлээр тоглосон тул түүнд өш санах эрс чамгүй байдаг гэнэ.
3
Ким Кардашьян
Реалити шоуны одоос олны танил болох гараагаа эхэлсэн тэрээр нэгэн үе загвар зохион бүтээж, зохиол бичиж, кинонд ч дүр бүтээж явав. Олон нийтийн сүлжээнд дагагч ихтэй бөгөөд байнга л хагас нүцгэн зургаараа олны нүдийг хужирладаг нь хүмүүст таалагддаггүй байна. Хийж бүтээсэн зүйл бага атлаа, нүцгэлж л мөнгө олдог гэхчилэн түүнийг муулах хүмүүсийн хов жив зах хязгааргүй.
2
Доналд Трамп
Энэ жилийн АНУ-ийн ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж байгаа түүнийг дэмждэггүй, бүр харахаас ч нүд нь хорсдог хүмүүс бас байна. Хийж бүтээсэн зүйл ихтэй, өөрийн амьдралаа тэгээс эхлэн өдгөөгийн гайхалтай амжилтанд хүрч чадсан түүнийг зарим хүмүүс ихэд хүндэлдэг. Харин ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших болж, улс төрд хошуугаа дүрж эхэлснийг нь буруутгах хүмүүс их байгаа юм.
1
Билл Косби
Нэрт инээдмийн жүжигчин Билл Косби (Bill Cosby) аймшигт, тэнэг үйлдлээрээ олон хүний хараалыг барж, хамгийн их үзэн ядагчтай олны танилаар ийнхүү тодорч байна. Учир нь тэрээр 10 жилийн турш уулзаж байсан 50 гаруй бүсгүйчүүддээ мансууруулах эм өгөн, бэлгийн дарамт үзүүлж, хүчирхийлдэг байсан гэнэ. Иймд тус бүсгүйчүүд нь нийлэн түүнийг шүүхэд дуудаад байгаа аж. Хэрэв түүний гэм буруутай нь тогтоогдвол бүх насаар нь ч хорьж мэдэхээр байгаа гэнэ.