Жил бүрийн 3 сарын 15-нд "Tagata Jinja" сүмд бэлэг эрхтний наадам хийдэг бөгөөд наадмын гол зүйл нь аварга том бэлэг эрхтэн байдаг байна. (Фото: PAP/EPA).
Японы кипарисаар хийсэн бэлэг эрхтэн нь 2.5 метрийн урт, 250 кг жинтэй юм байна. (Фото: PAP/EPA).
Энэхүү барималыг хотын сүмүүдээр тойруулан авч явдаг. (Фото: PAP/EPA).
Сондгой жил (Kumano-sha) сүмээс эхлэн авч явдаг бол тэгш тоотой жил (Shinmei-sha) сүмээс эхлэн авч явж, "Tagata" сүмд дуусгадаг байна. (Фото: PAP/EPA).
Хонэн баяр будааны улирал эхлэхээс өмнө зохиогддог. Мөн тухайн жил их хэмжээний ургац авчирна гэж үздэг. (Фото: PAP/EPA).
Нөхөргүй эмэгтэйчүүд барималыг барьж явах нь ойрын хугацаанд хүүхэд нөхөртэй болно гэсэн санааг илэрхийлдэг байна. (Фото: PAP/EPA).
Хэрвээ барималд мөргөж, хүслээ шивнэвэл бэлгийн замын өвчин, үргүйдэл зэргийг эмчлэх боломжтой гэнэ. (Фото: PAP/EPA).
Ламтангууд наадам эхлэхэд болон наадам дуусахад ном айлддаг байна. (Фото: PAP/EPA).
Наадмын төгсгөл "Tagata Shrine" сүмд болдог бөгөөд оролцогчид жижигхэн будааны бин авахын тулд өрсөлдөнө. Ламтангийн шидсэн будааны бинг авч чадвал тухайн жилдээ азтай байна гэж үздэг байна. (Фото: PAP/EPA).
Селфигүй баяр гэж юу байхав? (Фото: PAP/EPA).
Мэдээж энэ өдрийн бүх амттан бэлэг эрхтний хэлбэртэй байдаг байна. (Фото: PAP/EPA).