Баян залуусыг байлдан дагуулж буй ихрүүд

Сингапурын үзэсгэлэнтэй, авьяаслаг, загварлаг ихэр эгч дүүсийн тухай мэдээллийг та бүхний амралтанд зориулан нийтэлж байгаадаа баяртай байна. Өдгөө 24 настай ихрүүд Тайванд "By2" хэмээх хамтлагтай бөгөөд "поп ихрүүд" хэмээх нэрээрээ алдаршжээ. 

Баян залуусыг байлдан дагуулж буй ихрүүд

Тэднийг Юми болон Мико Бай гэдэг бөгөөд 15 настайдаа эцгээ хорт хавдрын улмаас алджээ. 

Тэд багаасаа урлаг, хөгжим, уран зурагт ихэд сонирхолтойн дээр хэн хүнд байхааргүй авьяас чадвар, хөдөлмөрч зантай гэнэ. 

13 настайдаа "Ocean Butterflies" студитай 10 жилийн хугацаатай гэрээ байгуулж, 2008 онд анхныхаа цомгийг гаргасан байна. Гэвч эхний цомог нь санаанд нь хүртэл амжилт дагуулж чадсангүй. Харин 2 жилийн дараа байдал өөрөөр эргэж, Тайвань болон Хятадын хөгжмийн чартад дээгүүр бичигдэх болжээ. 

Ихрүүд үнэхээр царайлаг, дэгжин бүсгүйчүүд учир төд удалгүй л нэрд гарч эхлэв. Тэр хэрээр цахим ертөнцийг ч байлдан дагуулж, залуусыг хуйлруулж эхэлсэн гэхэд хэлсдэхгүй. 

Юми буюу дүү нь сүүлийн үед Макаогийн номер нэг тэрбумтан Стэнли Хо-ийн бага хүүтэй болзож байгаа тухай мэдээлэл чих дэлсэх болсон. 

Эгч дүүс сайхан биеэ тордохын тулд өдөр өнжилгүй фитнесээр хичээллэдэг байна. 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()