1
Алдартай модель болох боломжтой
Мэдээж намхан охидын хувьд фото модель л болдоггүй юм бол загвар өмсөгч болно гэсэн мөрөөдөл төдий зүйл. Үнэхээр онц гойд төрх бие галбиртай намхан бүсгүйчүүд загвар, урлагийн салбарт амжилттай явааг үгүйсгэхгүй ч, өндөр охид бол ямар ч эргэлзээгүй ямагт загварын ертөнцөд цойлдог юм.
2
Зөвхөн өндөр залуустай л болзоно
Мэдээж шүү дээ. Өөрөөсөө намхан залуутай үерхэж болздог өндөр охид байдаг ч, ихэнх тохиолдолд энэ нь эсрэгээрээ мөрдөгддөг. Нэг бодлын өндөр охидод таарах, сэтгэлд нь нийцэх залуус ховор ч, тэд ихэнхдээ л өндөр, нуруулаг, царайлаг залуустай болздог.
3
Үргэлж олны анхаарлыг татна
Ёстой л нөгөө тэмээ, ямаа хоёр гэдэг шиг өндөр охид цаг ямагт олны анхаарлын төвд байдаг. Угаасаа тэднийг харахгүй байя гээд ч чадахгүй. Ялангуяа гоолиг биетэй, царайлаг охидыг залуус тэр бүр хажуугаараа зүгээр өнгөрөөхгүй гээд л бодчих...
4
Бүхий л спортод амжилт гаргах боломжтой
Өндөр охид сагсан бөмбөг, воллейбол, теннис гэх мэт маш олон спортод хүч үзэх боломжтой. Нуруу намдана гэх зовлонгүй учраас амжилт гаргах боломж ч, бусдаас хамаагүй илүү гэвэл ононо.
5
Өндөр охид дур булаам урт хөлтэй
Өндөр охидод юу л бол юу, бусдыг бодвол хамаагүй илүү заяасан гэхэд болно. Өндөр нуруу, өргөн цээж, урт хөл гээд л, "нөөц бололцоо" асар их бий. Наанадаж л тэдэнд өмд, юбка төгс харагддаг юм.
6
Өсөлтийн витаминыг мартана
Зарим нэг нь хэдэн сав өсөлтийн витамин уугаад ч хүссэндээ хүрэхгүй байхад, өндөр охидод тэдгээр үнэтэй чанартай гэх витаминууд огтхон ч хэрэггүй. Тиймээс тэд бусдыг бодвол илүү өөртөө итгэлтэй байдаг ажээ.
7
Урт даашинз сайхан зохино
Ямарваа арга хэмжээ, үдэшлэг, нээлтийн арга хэмжээнд бүсгүй хүний биеийн галбирийг урт даашинз л илүүтэй тодотгож, өндөр нуруулаг харагдуулдаг. Харин намхан охидын хувьд урт бариу даашинз өмсөх нь хэцүүхэн зүйлүүдийн нэг. Хэрвээ өмсөхөөр бол заавал өндөр өсгийт дээр л шүргүүлэн байж өмсдөг гэдгийг мэдэж байгаа байх.
8
Өндөр тавиурт ч зовлонгүй хүрнэ
Өндөр тавиур дээр байгаа эд зүйлсийг хэн нэгний тусламжгүйгээр авч, чөлөөтэй дээшээ доошоо авч тавина. Мэдээж сайхан шүү дээ. Заавал хүн гуйгаад байх шаардлагагүй...
9
Цаг хэмнэж, хурдан алхана
Өндөр хүн урт хөлтэй байх нь тодорхой. Урт хөлтэй байна гэдэг нь бусдаас хамаагүй хол алхаж, хурдан алхдаг гэсэн үг. Тиймээс энэ нь өндөр охидын давуу талуудын нэг юм. Алхалт, гүйлт, биеийн тамираар хичээллэхэд амжилтанд хүрэх магадлал 1000%-тай.
10
Тоглолт үзэхэд хаанаас ч харна
Намхан байхын нэг зовлон нь тоглолтын ард, хүмүүсийг давж тайз руу харна гэдэг бараг л боломжгүй. Зүгээр л дуу хоолойг нь сонсохоос хэтрэхгүй. Харин өндөр охид бол хүн ихтэй газар хаанаас л бол хаанаас орчин тойрныг торохгүй харж чадна.
11
Тэврэхэд амархан
Өндөр охидыг хаанаас ч, хэдийд ч, ямар нэг байрлалаас тэврэхэд үнэхээр амар. "Талбай" урт, том учраас тэврэхэд үнэхээр түшигтэй сайхан байдаг.
12
Өндөр өсгийтийг мартана
Өндөр хүмүүс тэр бүрийд өдөр тутамдаа өндөр өсгийт өмсөөд байж чадахгүй. Учир нь тэдэнд өндөр харагдах зовлон алга шүү дээ.
Одоо харин доорх линкээс Намхан бүсгүйчүүд яагаад онцгой байдгыг сонирхоё!
~ Намхан охид яагаад онцгой байдаг вэ? ~