1
Энэтхэг, Пакистан хоёр улсын Лалын шашинтнууд бараг л ижилхэн буюу 172 сая, 176 сая байдаг байна. Гэвч энэ нь Пакистан улсын нийт хүн амын 97 хувийг эзэлдэг бол Энэтхэг улсын нийт хүн амын ердөө л 14-хөн хувь нь ажээ.
2
Энэтхэгийн Мумбай хотын галт тэргээр өдөрт л дунджаар 7.58 сая хүн нааш цаашаа зорчдог. Энэ нь Шинэ Зеланд, Болгар, Монгол зэрэг жижиг улсуудын нийт хүн амаас ч их тоо юм.
3
Зөвхөн Уттар-Прадеш хэмээх хотын хүн ам л гэхэд Бразил улсаас ч их байдаг. Бразилийн хүн ам 200.4 сая байдаг бол Уттар-Прадешийн хүн ам 204 сая юм.
4
Энэтхэгт 2011 онд л гэхэд ОХУ-ын хүн амаас хоёр дахин их буюу 315 сая оюутан сургууль төгссөн байдаг.
5
Ариун Ганга мөрний усанд орж ариусахаар 2013 онд цугласан Энэтхэгийн ард иргэдийн тоо 120 сая буюу Мексик улсын нийт хүн амаас ч их байв.
6
Энэтхэгийн англиар ярьдаг иргэдийн тоо Английн хүн амаас ч их.
7
Энэтхэгт нийт 65 сая гаруй хүн ядуусын хороололд амьдардаг. Харин Тайландад амьдарч буй хүмүүсийн тоо 67 сая байдаг.
8
Энэтхэгийн хүн ам 1901-2001 он хүртэлх 100 жилийн хугацаанд 322% буюу 238 саяас 1,028 тэрбум болтлоо өссөн байдаг.
9
Хэдийгээр Энэтхэгийн 382 иргэнд нэг хавтгай км газар оногдоно гэж тооцдог ч Балба улстай хил залгаа, зүүн зүгийн Бихар хотод 1102 хүнд нэг хавтгай км газар ноогддог ажээ.
10
Энэтхэгийн хүн амын өсөлт 2001-2011 он хүртэлх 10 жилийн хугацаанд Пакистан улсаас ч их байсан аж.