1
Ихрүүдийн шийдвэр
Скотт Келлигийн ихэр ахыг Марк гэдэг ажээ. Тэрээр мөн л дүүгийнхээ адил одон орон судлаач мэргэжилтэй бөгөөд өөрийн мэргэжлийн дагуу одон орон судлалын хүрээлэнд ажилладаг байна. Скоттыг олон улсын сансрын станц руу явахад түүний ах нь дэлхийд үлдэж, өөрийн ажлаа хийж, дүүгээ холоос хянаж байсан гэдэг. Магадгүй ихэр ахан дүүс удахгүй гайхалтай шинэ нээлтийг бид бүхэнд авчирах ч юм бил үү?
2
Сансарт өнгөрүүлсэн удаан хугацаа
Мэдээж сурсан дассан газраас огт өөр орчинд амьдарна гэдэг эхэндээ боломжгүй мэт санагдах ч, сүүлдээ орчин нөхцөлдөө дасахаас өөр сонголтгүй болдог. Тэрээр сансарт, 342 хоногийн турш буюу бараг л 1 жил амьдарсан байна. Ийнхүү үүгээрээ сансар огторгуйд хамгийн удаан байсан ОХУ-ын сансрын нисгэгч, Валерий Поляков (Valeri Polyakov)-ийн амжилтыг эвдэхээр зорьсон боловч өчүүхэн л дутсан юм. Тэрээр 437 өдрийг сансарт өнгөрүүлсэн байдаг.
3
Сансрын "хамтран амьдрагч"
Тэрээр энэхүү урт удаан аяллынхаа хугацаанд ганцаараа байгаагүй юм. Түүний хамтрагчаар ОХУ-ын одон орон судлаач Михаил Корниенко (Mikhail Kornienko) хамт аялсан байна. Тэд ийнхүү урт удаан хугацааныхаа аяллыг амжилттай дуусгаж, эх орондоо буцацгаасан гэдэг.
4
Тэрээр сүүлийн даалгавраа биелүүлж чадаагүй
Скотт Келли хэлэхдээ, “Би урьд нь хэд хэдэн удаа сансарт нисч байсан. Миний өмнөх даалгавар маш амжилттай болсон юм. Харин энэ удаагийн даалгаврын хувьд би, рекордыг эвдэх төлөвлөгөөтэй байсан боловч харамсалтай нь бүтсэнгүй” хэмээн нууцлаг хариулт өгчээ.
5
Сансарт өнгөрөөсөн өдрүүд
Түүний сансарт өнгөрөөсөн 342 өдөр, маш урт мэт санагдавч, түүний хувьд тийм байгаагүй гэдэг. Гэвч сансрын биш эх дэлхийн "биет" учраас, бие организмын хувьд өөрчлөлттэй, тэр нь хүндрэлтэй байсан талаар хожим дурсжээ.
6
Тэр нар жаргах, мандахыг маш олон удаа харсан
Бид нар мандах үзэгдлийг тэр бүр хараад байдаггүй шүү дээ. Харин Скоттын хувьд тэрээр өдөр бүрийг нар мандах, жаргах үзэгдлийг харж өнгөрүүлдэг байсан аж. Тэрээр цагт 27 мянган километрийн хурдтай явж байсан бөгөөд нар мандах үзэгдлийг ойролцоогоор 11 мянган удаа, харин жаргах үзэгдлийг 342 өдрийн турш харсан гэдэг.
7
Ихрээсээ өндөр болоод иржээ
Эх дэлхий дээрээ газардаж, элгэн садан, ихэр ахтайгаа уулзах мөчид тэрээр хамаагүй өндөр болсон байсан нь түүний гэр бүлийг цочролд оруулсан гэхэд болно. Тэрээр ихэр ахаасаа 4 см өндөр болсон байжээ. Түүнээс гадна хамаагүй залуужаад ирсэн гэж хэлэхээр сайхан харагдаж байгаа биз. Ямартай ч түүнд Ангараг гараг ихэд зохисон бололтойдог шүү.
8
Гэр нь түүнд тухгүй санагдаж эхлэв
Хамгийн хачирхалтай нь ийнхүү эх нутагтаа эргэн ирээд, гэртээ харихад эх дэлхийн амьдралд нэг л дасаж өгөхгүй, тухгүй санагдсан гэдэг. Түүнчлэн нэг л жингүйдээд байх шиг санагдаж, дотор нь муухай оргиж, урьдын адил хөл бөмбөг тоглож чадахгүй, агаар, нарны туяанд хэт мэдрэг болсон байжээ.
9
Даалгаврынхаа хугацаанд нэг ч усанд ороогүй
Скот Келли сансарт байх хугацаандаа буюу 342 хоногийн турш огтхон ч усанд ороогүй гэнэ. Ийнхүү аялалд гарахаасаа өмнө л нэг, сайхан халуун шүршүүрт орсон гэдэг. Тэрээр эх дэлхийдээ ирсэн даруйдаа усан санд орохыг хүсэж буйгаа хэлжээ. Тэр ч мэдээжийн хүсэлт байх нь ойлгомжтой юм. Бүтэн жил усанд ороогүй гэхэд харин ч нэг цоглог байна даа...
10
Адал явдал дүүрэн аялал
Тэрээр хэлэхдээ, “Та бодож байж магадгүй. Сансар дээр хийх юмгүй байхад юу нь тийм адал явдалтай гэж? Үнэндээ хүний амьдралд утас, интернэтээс илүү сайхан зүйл гэж зөндөө байдаг. Би чөлөөт цагаараа зурагт үзэж, сонин уншдаг. Түүнчлэн гараг ертөнцийн уудам орчин, гоо үзэмжийг харах дуртай,” хэмээжээ.
11
Ангараг гарагыг судалсан нь
Мэдээж түүний аяллын гол зорилго нь амралт бус, Сансар огторгуйг судлах явдал байсан юм. Ах дүүс ирээдүйн амьдралынхаа төлөө өөрсдийн ажлын үр шимийг амсахын төлөө хичээнгүй ажиллах болно гэдгээ мэдэгдсэн байв. "НАСА"-аас 2030 онд Ангараг гараг руу бүтэн судалгааны баг явуулах төлөвлөгөөтэй байгаа бөгөөд ихэр ах дүүсийг ч бүрэлдэхүүнд багтаажээ.
12
Дэлхий дээр ирээд идсэн хамгийн анхны хоол
Сансарт байхад мэдээж хоол хийх ямар ч боломж байхгүй. Үргэлж л хатаасан, борцолсон, вакуумжуулж ууталсан сансрын хоол иднэ шүү дээ. Харин эх дэлхийдээ эргэж ирээд тэрээр гэрийнхээ сайхан хоолыг иднэ хэмээн бодсон ч удаан хугацааны туршид сансрын орон зайд дассан бие организмаасаа болоод тал гадил л арайхийн идсэн байна. Бусад хоолыг харахад сайхан байсан ч идэх хүсэл төрөхгүй байжээ.
13
Тэрээр хэдийн дараагийн аяллаа төлөвлөчихсөн
Адал явдалд дуртай одон орон судлаач залуугийн хувьд хэдийн дараа дараагийнхаа аяллын төлөвлөгөөг гаргасан гэжээ. Тэрээр дараагийн удаа халуун оронд, далайн эрэг дээр дал модны сүүдэрт сууж, хүйтэн коктейл уухыг хүсэж байгаа гэнэ. Түүний амьдрал ч үнэхээр л адал явдлаар дүүрэн юмаа.
14
Цаг хугацааг төлөвлөхөө больсон
Сансарт өнгөрүүлсэн жилийн хугацаанд тэрээр цаг барих, төлөвлөх тал дээр үнэхээр асуудалтай болсон тухайгаа хэлжээ. Учир нь тэнд цаг хугацаа тэр бүр нарийн мөрдөгднө гэж үгүй. Энэ хэвшлээ дагаад түүний сэтгэл санаа, бие махбод нь ч яаруу байхаа больж, аажуу хөдлөх болсон байна. Тиймдээ ч өдгөө цаг хугацаатай уралдаж амьдрах талаар хичээх болно хэмээжээ.
15
Эх дэлхийн бохирдол
Скотт Келли хэлэхдээ, “Бид өөрсдөө л эх дэлхийгээ хайр найргүй сүйтгэж байна шүү дээ. Ингэсээр амьдрах боломжгүй, сүйрлийн ирмэгт ирэх үед бурханд залбирахаас өөр зүйл хийж чадахгүй болно. Тиймээс яг одооноос хувь хүн бүр, эх дэлхийнхээ төлөө хогоо хаяж, утаа гаргаж, мал амьтан сүйтгэж, цэцэг ургамлаа тасдахаа даруй болих хэрэгтэй” хэмээжээ. Түүнчлэн сансраас дэлхийн агаарын бохирдол үнэхээр сэтгэл өвдмөөр харагддаг тухай ч дурьдсан байна.