1
Муреа, Францын Полинези
Тунгалаг сайхан ус, байгалийн үзэсгэлэнгээрээ Муреа нь жуулчдын дунд нилээд алдартай юм. Усан дотор нь галт уулын гайхалтай чулуун барималууд байрлах бөгөөд энэ нь домогт өгүүлсэнээр Муреагийн бэлгэ тэмдэг нь гэжээ.
2
Корфу, Грек
Корфу нь Грекийн хамгийн үзэсгэлэнтэй арлуудын нэг бөгөөд эргэн тойрондоо элсэн арал, Ионийн далайн тунгалаг усаар хүрээлэгдсэн аж. Цаг агаар нь тогтуун үед усан доорхи 10-30 метрийн гүнийг харж болдог гайхалтай газар юм.
3
Тулум, Мексик
Эртний майячуудын хот бөгөөд өөрийн түүхэн дурсгалт барималуудаас гадна жижиг элстэй арал, тунгалаг усаараа жуулчдын анхаарлыг татдаг байна.
4
Панари арал, Япон
Японоос нэлээд зайтай орших бөгөөд эргэн тойрондоо ногоон ургамал, тунгалаг сайхан усаар хүрээлэгдсэн гайхалтай үзэсгэлэнтэй арал юм.
5
Сан-Блас, Панама
Панамагаас завиар 20 минут явахад л байгалийн үзэсгэлэнт Сан–Бласд ирнэ. Нийт 378 жижиг арлаас бүрдэх бөгөөд усны ёроол нь хэдэн метрийн гүнд ч харагддаг байна.
6
Пхи-Пхи, Тайланд
Энэхүү арал нь Леонардо Ди Каприо-ийн тоглосон “The Beach” киноны зураг авалтыг хийснээр маш алдартай болжээ. Пхипхи-Дон болон Пхипхи-Лей хэмээх хоёр үндсэн арал мөн 4 жижиг арлаас бүрддэг байна.
7
Кайо Кочино, Гондурас
Карибын тэнгисээр хүрээлэгдсэн арал юм. 2003 онд энэ газрыг байгалийн нөөц газар болгосон тул байгаль нь одоо хүртэл огтхонч хөндөгдөөгүй байгаа ажээ.
8
Линапакан арал, Филиппин
Цасан цагаан арал, цэвэр тунгалаг ус, хөндөгдөөгүй байгальтай гэдгээрээ алдартай юм. Гэхдээ хүмүүсийн сонирхлыг татсан дурсгалт газраас хол байдаг учир тийм ч олон жуулчид ирдэггүй байна.
9
Кала Макарелета, Менорка, Испани
Меноркагийн ихэнхи эргээр наран шарлагын газрууд байдаг ч гэлээ ус нь тунгалаг хэвээрээ байдаг байна. 3 талаараа уулаар хүрээлэгдсэн байдгаараа бусад газруудаас ихээхэн ялгаатай юм.
10
Каланк де Сормиу, Франц
Тэнгисийн булан нь өндөр уулсаар хүрээлэгдсэн байдаг учир жуулчдад байгалийн үзэсгэлэнг мэдрэх гайхалтай боломжийг олгодог байна.