Playboy модель улс төрд орохоор болжээ

Цуутай хүүхэн хуримгүй гэгчээр үзэсгэлэнтэй хөөрхөн бүсгүйчүүдийг хэл ам, хэр шуугиан мөнхөд дайраастай байдаг. Үүний нэгэн жишээ болж, Хорват улсын иргэн өдгөө 31 настай жүжигчин, нэвтрүүлэгч, "Playboy" модель Сорая Вучелич саяхан олон хүний гайхшралыг төрүүлсэн шийдвэр гаргажээ. 

Playboy модель улс төрд орохоор болжээ

Тэрээр улс төрд орж, улс эх орноо хөгжүүлэхээр шийдсэн бөгөөд телевизийн нэвтрүүлэгч болон фото моделиор ажиллахаасаа өмнө их сургуулийн философийн анги төгсчээ. 

Мэдээж түүний зургийн архивт маш их эротик зургууд бий. Ийм үзэсгэлэнтэй, тачаангуй бүсгүй улс төрийн уйтгартай амьдралд хутгалдана гэдэгт хүмүүс нэг л итгэхгүй байгаа нь цахим ертөнц дэх сэтгэгдлүүдээс нь тодорхой байсан юм. 

Гэхдээ яагаад болохгүй гэж? Нам байгуулах болон элсэхэд нь түшиг болохуйц олон шүтэн бишрэгчид түүнд бий. Бас чамгүй өндөр мэдлэг боловсрол, хаа ч гологдохгүй царай зүс, нэр хүнд гээд л бүх зүйлс түүнд байна.

Хорват улс төрч бүсгүйд уншигчдынхаа өмнөөс амжилт хүсэе. 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()