Эрчүүдийн мөрөөдөл болсон шилдэг 15 хүлэг

Өдөр ирэх тусам машины загвар шинэчлэгдэн, улам тансаг, загварлаг, орчин үеийн болсоор байгаа билээ. Инженерүүдийн ур ухаанаа шингээн урласан эдгээр машинууд нь эрэгтэй, эмэгтэй гэлгүй хүн бүрийн өдрийн бодол, шөнийн зүүд болдог нь гарцаагүй юм. Ингээд та бүхэнд ирээдүйд шинээр гарах гайхалтай 15 машиныг танилцуулъя. 

Эрчүүдийн мөрөөдөл болсон шилдэг 15 хүлэг
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

15 “Aston Martin AMV10”

“Aston Martin Vanquish”-ий дараагийн загвар нь гараад байгаа аж. 2 хаалгатай, спорт загварын эдгээр машинуудыг анх 2001 оноос эхлэн үйлдвэрлэж эхэлсэн. Харин өдгөө тэдний үйлдвэрлэхээр зэхэж буй машин нь 6.0 л V12 хөдөлгүүртэй ба 700 морины хүчтэй бөгөөд үзэмжийн хувьд ч гэсэн тансаг, дээд зэрэглэлийнх аж.

“Aston Martin AMV10”

14 “Maserati Birdcage 75th”

Үүнийг “Pininfarina” багийнхан 75 жилийн ойн баяртаа зориулан бүтээсэн бөгөөд анх 2005 онд тус машины загварыг “Geneva” машины шоун дээр танилцуулж байсан билээ. “Maserati MC12 GT1” машины загвараас санаачлан бүтээсэн байна. V12 хөдөлгүүртэй ба 700 морины хүчтэй аж. Мөн тус машин нь ганц хаалгатай, 2 хүний суудалтай тул нилээд өвөрмөц загвартайдаа орно.

“Maserati Birdcage 75th”

13 “Corvette Stingray”

"Transformers: Revenge of the Fallen" киноны зураг авалтанд тус машиныг оруулснаар хүмүүсийн хараанд өртөж байсан билээ. “Chevrolet Stingray”-ийн цувралын 50 жилийн ойд зориулан энэхүү өвөрмөц машинийг бүтээсэн байна. 2009  онд Чикагогийн авто үзэсгэлэн дээр анхны загвараа танилцуулан, 2013 онд үйлдвэрлэгдэн худалдаанд гарсан юм.

“Corvette Stingray”

12 “Toyota FT-1”

2015 оны Чикагогийн авто үзэсгэлэн дээр анх олны нүдийг баясган, танилцуулж байжээ.  Цонх нь маш тунгалаг шилээр хийгдсэн учраас суудал, салон зэрэг нь гаднаасаа тод харагдах бөгөөд  хөдөлгүүрийн хэсэг нь ч нэвт харагдахуйц байдлаар машины хамар хэсгийг хийсэн байна. Харин үүнээс цааш нууц хэвээр нь үлдээжээ.

“Toyota FT-1”

11 “Chevrolet Chaparral 2X Vision Gran Turismo”

Хэрвээ та уралдаан үзэх дуртай бол энэ таны мөрөөдлийн машин байх болно. “Chaparral 2X Vision Gran Turismo” нь 45 жилийн өмнөх “Chaparral” уралдааны машины сайжруулж шинэчилсэн загвар бөгөөд 1.5 секундэд 96 км цаг хүртэл хурдлах чадалтай, максимум хурд нь 386 км цаг аж.

“Chevrolet Chaparral 2X Vision Gran Turismo”

10 “Audi Prologue”

2014 онд Германы авто брэнд “Audi”-ийн ерөнхий загвар зохион бүтээгч Марк Лихте (Marc Lichte) тус машины загварыг гаргасан байна. 4.0 л  V8 хөдөлгүүртэй, 605 морины хүчтэйгээс гадна үзэмжийн хувьд төгс гэж хэлж болохуйц аж.

“Audi Prologue”

9 “Lamborghini Asterion LPI 910-4”

“Asterion”-ийг анх 2014 оны Парисийн авто үзэсгэлэн дээр танилцуулсан нь олон хүнд гэнэтийн бэлэг болсон юм. 910 морины хүчтэй бөгөөд энэ загвар нь бусад “Lamborghini”-аас хамгийн хүчтэй нь юм байна. Тус машин нь 3 секундын дотор 100 км цагийн хурд авч, 320 км цаг хүртэл хурдлах чадвартай юм.

“Lamborghini Asterion LPI 910-4”

8 “Volvo Concept Estate”

“Volvo” Шведийн машин үйлдвэрлэгч компанийн гаргасан тус машин нь тод боронзон өнгөтэй, тухлаг байдлыг бүрэн хангаж өгсөн нь яг л гэртээ буй мэт сэтгэгдэл төрүүлэх аж. Дугуйны диаметр нь нилээд том бөгөөд гадаад үзэмж нь тансаг, дээд зэрэглэлийнх юм.

“Volvo Concept Estate”

7 “BMW Gina”

Дэлхийд авто машины үйлдвэрлэл болон загварын чиг хандлагаараа тэргүүлдэг “BMW” компани спорт загварын машинуудад хувьсгал болохуйц бүтээл гаргасан байна. Энэ нь гадаад үзэмж болоод дотоод салоны шийдлээрээ маш тансаг, өвөрмөц байдлыг гаргаж өгчээ.

“BMW Gina”

6 “Lotus Hot Wheels”

2008 оны 7-р сард болсон Лондонгийн авто үзэсгэлэн дээр анх энэхүү машинийг танилцуулж байжээ. Ерөнхийдөө ирээдүйн машины чиг хандлагыг тодорхойлж өгсөн гэхэд болно. Мөн хүүхдүүд тоглож болохуйц жижиг хэмжээтэй тоглоомон хувилбарыг ч үйлдвэрлэн худалдаанд гаргасан байна.

“Lotus Hot Wheels”

5 “Lamborghini Gallardo Concept S”

Италийн алдарт “Lamborghini” брэндийн “Gallardo Concept S” машин нь жолооч болон зорчигчид зориулсан 2 тусдаа кабинтай бөгөөд ямар ч салхины шилгүйгээрээ онцлог.  V10  хөдөлгүүртэй тус машин нь анх 2005 онд танилцуулагдаж байсан бол 10 жилийн дараа буюу 2015 онд 2.4-3 сая долларын хооронд дуудлага худалдаагаар зарагдсан байна.

“Lamborghini Gallardo Concept S”

4 “Ford GT90”

Тус машин нь өдгөөгөөс 20 гаруй жилийн өмнө анх олонд танигдаж байжээ. Тухайн үедээ дэлхийн хамгийн хүчтэй гайхалтай машин гэгдэж байсан юм. 6л V12 хөдөлгүүртэй, 720 морины хүчин чадалтай бөгөөд 3.1 секундэд 96 км цаг хурдалдаг, дээд хурд нь 383 км цаг аж.

“Ford GT90”

3 “Volkswagen Aqua”

Одоогоор дэлхийд нисдэг машин зохион бүтээгдээгүй байгаа ч усан дээгүүр явдаг машин бол бий. Үүнийг “Volkswagen” компанийн загвар зохион бүтээгч Жан Юхань (Zhang Yuhan ) бүтээн, “Volkswagen Aqua” хэмээн нэрлэсэн аж. Энэ нь хөвөгч усан онгоцтой нилээн төстэй ба далай төдийгүй хальтаргаа ихтэй мөс, цасан дээгүүр ч явдаг байна. Мөн 99 км цаг хурдалдаг аж.

“Volkswagen Aqua”

2 ”Peugeot Onyx”

Авто машин сонирхогчид үүнийг дэлхийн хамгийн үзэмж сайтай, сайхан машин гэдэг байна. Гол хэсэг нь бүүдгэр хар өнгөтэй бөгөөд хоёр хажуугаараа гялалзсан алтлаг өнгө оруулж ирсэн. 3.7 л V8 хөдөлгүүртэй, 600 морины хүчтэй юм.

”Peugeot Onyx”

1 “Lamborghini Estoque”

“Lamborghini” брэндийн төмөр хүлэг бүр үнэхээр гайхалтай байдаг. “Estoque” 5.2 л V10 хөдөлгүүртэй, 560 морины хүчтэй. Мөн “hybrid” хөдөлгүүр болон турбо V8 хөдөлгүүрийг ч сольж суулгах боломжтой ажээ.

“Lamborghini Estoque”

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()