Селфинээс болж үхэх шахжээ

2016-03-23, 12:00
26,948

Английн гоо сайхны блоггер, 26 настай Мехрин Бейг (Mehrin Beig) Инстаграмаар өөрийн зургуудыг оруулж, түүгээрээ чамгүй их мөнгө олдог аж. Тэр цаг ямагт л нүүрээ будаж, хувцсаа сольж зургаа авахуулах бөгөөд өдөрт л дунджаар 50 удаа селфи хийдэг гэнэ. 

Селфинээс болж үхэх шахжээ

Гэтэл сүүлийн үед түүний арьс шалтгаангүйгээр маш ихээр хуурайшиж, хар батга, болон нүх гарч, өнгөө ихээр алдаж эхэлсэн байна. Түүнчлэн үс нь ч унажээ. Гоо сайхны бүтээгдэхүүнээр түрдээ аргалая гэсэн ч ямар ч боломжгүй байв. 

Арьсны эмнэлэгт очихоос өөр аргагүй болоход өндөр эрчим хүчний цэнхэр туяанаас (HEV-rays) болоод арьсны гүн давхарга хордсон хэмээн оношлогджээ. Энэ нь гар утас, компьютер, таблет зэргийн гэрлээс ялгарч буй хортой туяанаас болсон гэсэн үг юм. 

Ер нь арьс хордох, бохирдох, наснаасаа эрт хөгшрөх зэрэгт хүрээлэн буй орчны бохирдол, хэт ягаан туяа, өндөр эрчим хүчний цэнхэр туяа гэсэн 3 хүчин зүйл нөлөөлдөг.

Тиймээс өдөр шөнөгүй утсаа ширтэх, зургаа авах нь гоо сайханд төдийгүй эрүүл мэндэд ч гэсэн асар их хохиролтой зүйл юм байна гэдгийг охид залуус минь ойлгож аваарай. 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()