Мисс бүсгүйн сонголт олныг алмайрууллаа

Саяхан хөтлөгчийн буруугаас болж ялагчаа андууран зарлаж, Колумб Филлипин улсын сайхан бүсгүйчүүдийг эвгүй байдал оруулаад амжсан "Miss Universe 2015" тэмцээний "жинхэнэ" ялагч Филиппин улсын сайхан бүсгүй Пиа Урзбах  (Pia Wurtzbach) саяхан найз залуутайгаа авахуулсан зургаа олон нийтийн сүлжээнд дэлгэжээ. Гэтэл тэр азтай залуу нь хэн байсан гээч?

Мисс бүсгүйн сонголт олныг алмайрууллаа

Тэрээр цахим болзооны сайтад өмнө нь бүртгэлтэй байсан бөгөөд энэ талаараа хэвлэл мэдээллийн хэрэгслээр тодорхой зүйл яриагүй юм. 

Гэтэл саяхан түүнийг найз залуутай болсон хэмээн шуугиж эхэлсэн байна. 

Харин түүний найз залуу нь "People" сэтгүүлээс гаргасан "Дэлхийн хамгийн тачаангуй эмч" Михаил Варшавски ажээ. Хосууд хэдийгээр болзооны сайтаар танилцсан ч гэсэн үнэн сэтгэлийн харилцаатай гэдгээ дэлгэсэн байна. 

"Би Пиатай болзож байгаа. Энэ харилцаа миний сэтгэлийг урьд өмнө байгаагүйгээр их хөдөлгөж байна. Цаашдаа юу болохыг бид хамтдаа харахаар шийдсэн" гэжээ.  

Хосууд бие биенийгээ "Тэр бол миний хувьд хамгаас онцгой нэгэн" хэмээж байна. Тэднийг харсан хүмүүс, дэлхийн хамгийн сайхан хосууд гэж тэднийг л хэлэх байх гэцгээж байгаа юм. 

Холбоотой мэдээллийг доорх линкээр орж үзнэ үү. 

~ Дэлхийн хамгийн халуухан эмч найз бүсгүйгээ хайж байна ~

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()