Хагас зуун жилийн дараагаас АНУ, Куба хоёрын харилцаанд шинэ үйл явдал тохиож, ийнхүү таатай байдал үүснэ гэж хэн санах билээ. Тэрээр 1928 оноос хойш анх удаа Куба улсад албан ёсны төрийн дээд хэмжээний айлчлал хийж буй анхны ерөнхийлөгч болж байгаа юм.
Тэд Кубын нийслэл Гавана хотын Хосе Мартигийн олон улсын нисэх онгоцны буудалд "Барак Обама АНУ" гэсэн бичигтэй ерөнхийлөгчийн хувийн онгоцоор газардсан байна. АНУ-ын Ерөнхийлөгч, энэ удаагийн айлчлалаа гэр бүлийнхэнтэйгээ хийж байгаа нь үнэхээр онцлох үйл явдал юм. Тус улсын засгийн газраас, ерөнхийлөгчийг гэр бүл, дагалдан яваа хүмүүсийнх нь хамт Кубын Гадаад харилцааны сайд Бруно Родригез (Bruno Rodriguez) болон албаны бусад хүмүүс хүлээн авсан ажээ.
Түүх эргэн сөхвөөс, 1928 онд, Куба улсын нийслэл Гавана хотод, АНУ-ын 30 дахь ерөнхийлөгч Кэлвин Күүлиж (Calvin Coolidge) айлчилж, тус улсын их хуралд оролцож байсан аж.
Барак Обама энэхүү айлчлалынхаа хүрээнд Куба улстай чухам ямар тохиролцоо хийх гэж байгаа гэдэг нь дэлхий нийтийн анхаарлын төв болоод байна.
Хэдийгээр тэдний харилцаа олонд төдийлөн нээлттэй биш байгаа ч, энэ удаагийн айлчлал үнэхээр онцгой үйл явдлын нэг гэдгийг дахин дурдъя. Учир нь тэрээр урьд урьдын улс төрийн айлчлалуудтай ижилгүйгээр хэт албархаг бус харин гэр бүлийнхээ хамтаар үнэхээр аз жаргалтай харагдана.
Тэдний энэхүү айлчлалыг судлаачид таамаглахдаа, АНУ-ыг Куба улстай ардчилсан нийгмийн төлөө, улс төр, эдийн засгийн тал дээр хамтран ажиллах болов уу хэмээн таамаглаж байна.
Талуудын хувьд урьд өмнө таарамжгүй харилцаатай байсан хэдий ч, ийнхүү найрсаг гэж хэлж болох харилцааг үүсгэж байгаа нь бусад орны хувьд битүүхэн гайхшрал, басхүү айдсыг ч давхар төрүүлээд байгаа юм.
Хүйтэн дайн нь эл хоёр улсын харилцааг үгүй хийж, Куба улсыг хагас зуун жилийн хөгжлийн доройтол, асар их хоцрогдлын бай болгосон хэмээн судлаачид үздэг. Хамгийн анх 2014 оны 12-р сард Куба улсын Ерөнхийлөгч Раул Кастро (Raul Castro) болон АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама түүхэн уулзалт хийж талуудын харилцаа сэргэж эхэлсэн юм.
Хамгийн анх өмнө нь ямар ч харилцаа холбоо гэх зүйлгүй, дайсагнал байхгүй ч Куба улс нь, ОХУ-тай илүү ойр харилцаатай байжээ. Иргэний үзэл санааг дэмжигч бодлогоор АНУ, Куба улстай цаашид хамтран ажиллах хүсэл эрмэлзэлтэй байгаа талаар түүнчлэн өнгөрсөнд болсон түүхэн хар бараан бүхнийг мартаж, шинэ ирээдүйн төлөө хамт өгсөхийг уриалсан мэдэгдлийг Обама хийж байсан удаатай.
Гэсэн хэдий ч Барак Обамагийн бодлогыг шүүмжлэгчид Куба дах айлчлалыг цагаа олоогүй хэмээн дүгнэж байна.
АНУ-аас тус айлчлалд ихээхэн ач холбогдол өгсөн боловч, ерөнхийлөгч Барак Обамаг Кубын Ерөнхийлөгч Раул Кастро (Raul Castro) онгоцны буудал дээр угтаж аваагүй талаар хүмүүс ихээхэн шүүмжлээд эхэлсэн байна. Ямар сайндаа л ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Доналд Трамп (Donald Trump) энэ тухай “Энэ айлчлал олон хүний сэтгэлийг хөдөлгөсөн чухал айлчлал болж байгаа ч, манай ерөнхийлөгч зохих ёсоор хүндлүүлж чадсангүй.” хэмээн Твиттер сайтад жиргэсэн юм.
Өнгөрсөн арванхоёрдугаар сараас хойш хоёр тал дипломат харилцаагаа сэргээж, худалдаа, мэдээлэл харилцаа холбоо болон агаарын тээврийн салбарт хэд хэдэн гэрээ хэлэлцээрийг байгуулаад амжсан. Гэвч хоёр орны хамгийн эмзэг сэдэв болох Кубын эсрэг тавьсан 54 жилийн эдийн засгийн хориг хэвээр байгаа билээ. Барак Обама ерөнхийлөгчийн бүрэн эрхийнхээ хугацаанд айлчлалынхаа өмнө, Кубын худалдаа, аялал жуулчлалын эсрэг хоригуудыг цуцлуулсан байна.
Кубын эсрэг 54 жилийн өмнө тавьсан эдийн засгийн хоригоос болж ард иргэд нь өлмөн зэлмүүн амьдарч ирсэн ч тэд Обамаг гэр бүлийн хамт санасныг бодвол эерэгээр хүлээж авсан гэнэ.
Мөн олон улсын хамгийн их сонирхож байгаа сэдэв болох Элчин сайдын яамдыг хэзээ байгуулах нь өнөөг хүртэл тодорхой шийдэлд хүрээгүй боловч, хоёр улсын төрийн тэргүүнүүд тохиролцоонд хүрч, Кубын Элчин сайдын яам удахгүй хоёр талд нээгдэхээр болсон тухай Ерөнхийлөгч Обама мэдэгдсэн.
АНУ-Кубын харилцааны түүхэн он жилүүдээс дурдвал, 1959 онд Фидель Кастро Кубын засгийн газрын ерөнхий сайдаар томилогдож, 1960 онд АНУ, Куба улсад худалдааний хориг тавьж, дипломат харилцаагаа тасалж эхэлсэн юм. 1962 онд Кубын пуужингийн хямрал өрнөж, 1980 онд Кубын эдийн засгийн огцом уналтаас үүдэж, Кубын олон зуун иргэд нутгаасаа дүрвэн зайлахад хүрчээ. 1991 онд, ЗХУ-ын задрал Кубад нөлөөлж эхэлсэн бөгөөд 1998 онд Кубын тагнуулын 5 ажилтан АНУ-д баривчлагдсан байна. 2006 он, Фидель Кастро албан тушаалаасаа огцорч, 2014 онд Америк дахь Кубын тагнуулууд суллагдаж, эх нутагтаа ирсэн ажээ.
Ийнхүү хагас жилийн дараа Кубын Засгийн газар болон ард түмэнтэй харилцаагаа хэвийн болгоход чиглэсэн Обамагийн “түүхэн алхам”-ыг дэлхий нийт чухал сэдэв болгон харж байна.