Кайли Женнер гэж яг хэн бэ?

Сүүлийн үед цахим ертөнцөөр шуугиан тариад байгаа Кайли Женнер (Kylie Jenner) гэж яг хэн бэ? Инстаграм хуудасны хамгийн их дагагчтай хүмүүсийн 4-рт бичигддэг, Америкдаа төдийгүй дэлхий дахинаа нэр алдраа түгээгээд буй өсвөр насны халуухан охины тухай илүү дэлгэрэнгүйг бид энд сийрүүлье. Кайли Кристен Женнер (Kylie Kristen Jenner) 1997 оны 10-р сарын 10-ний өдөр Брюс Женнер, Крис Женнер нарын отгон охин болон мэндэлжээ. Түүний эгч нар бол алдарт Ким Кардашьян, Хлое Кардашьян, Кендалл Женнар нар гэдгийг та бүхэн мэдэх байх.

Кайли Женнер гэж яг хэн бэ?

Тэрээр саяхан л дунд сургуулиа төгссөн бөгөөд өдгөө өөрийн нэрийн гоо сайхны болон хувцас загварын коллекцуудыг гаргахаар зорьж байна. Өөрөөсөө 9 насаар ах залуутай үерхдэг, насандаа баймгүй задгай амьдралтай, хийсэн зүйлгүй байж нэг л мэдэхэд нэрд гарсан түүний тухай сонирхолтой мэдээллүүдийг хүргэж байна. 

 

1 Кайлигийн уруул

Хэдий 18-хан настай ч гоо сайхны хагалгаанд хэд хэдэн удаа орсон түүний өмнөх төрх өөрийн эрхгүй гайхшрал, инээд хоёрыг зэрэг хүргэнэ. Сайхан, халуухан уруултай хэмээгдэн залуусын харцыг өөртөө татан, охидын атаархлыг төрүүлдэг ч, тэрхүү уруул нь хиймэл юм. Тэрээр уруулаа илүү төрөлхийн мэт харагдуулахын тулд “Spice” гэх уруулын харандаа хэрэглэдэг гэдгээ олонд дэлгэжээ. Үүний дараагаар тус уруулын харандаа дэлхий даяар асар түргэн зарагдаж, одоо ч гэсэн эрэлт өндөртэй байгаа юм. Энэ нь түүнийг хэр нэр нөлөөтэй гэдгийг илтгэж байгаа хэрэг. 

Кайлигийн уруул

2 Нүүр будгийн өрөө

Тэрээр 2.7 сая доллараар худалдаж авсан том байшиндаа ганцаараа амьдардаг. Тиймдээ ч байшингаа тэр чигээр нь зөвхөн өөртөө зориулж чимэглэж, тохижуулдаг билээ. Эмэгтэй хүн бүрийн хүслэн болсон нүүр будгийн бүрэн тохижолттой өрөөг хүртэл гаргаж өгсөн бөгөөд түүний өрөө яг л гоо сайхны салон шиг аж. Үргэлж үзэсгэлэнтэй сайхан харагддагийнх нь нууц энэ өрөөтэй ихээхэн холбоотой ч байж мэдэх юм. 

Нүүр будгийн өрөө

3 Тэр Крис Браунд хайртай

Дуучин Крис Браун (Chris Brown) өөрийн найз бүсгүй болох дуучин Рианна (Rihanna)-г зодсон гэдгээрээ олон хүний дургүйцлийг хүргэсэн ч, Кайлид энэ бүгд огт хамаагүй бололтой. Түүнд Крис Брауны дуунууд маш ихээр таалагддаг гэнэ. Нэгэн сэтгүүлч Кайлигаас ямар дуучны тоглолтыг үзэх дуртай вэ, яг одоо хэний тоглолтыг үзэхийг хүсч байна гэхэд “Би Крис Брауны гайхалтай дуунууд болон  нүд баясгам бүжигнүүдэд нь их дуртай. Тиймээс түүний тоглолтыг үзэхийг хүсч байна” хэмээжээ.

Тэр Крис Браунд хайртай

4 Эгч нарынхаа хувцсыг хулгайгаар өмсдөг

Мэдээж олон эгчтэй хүний хувьд ганц нэг хувцсаа хольж солин, нууцаар өмсөх  нь байх л асуудал. Харин үргэлж л папарацуудын дуранд өртөж, олны нүдэнд ил байдаг хүмүүс хувцсаа сольж өмсөх нь тийм ч тааламжтай зүйл биш. Түүний эгч нар үргэлж л загварын тал дээр охид бүсгүйчүүдэд үлгэр дууриалал болдог бөгөөд хэзээд л шинэ содон хувцас өмсдгөөрөө алдартай. Тиймдээ ч Кайли эгч нарынхаа хувцаснаас хааяа нэг нууцаар авч өмсдөг бөгөөд адилхан хувцастай зурагнууд нь интэрнэтээр дүүрэн бий.

Эгч нарынхаа хувцсыг хулгайгаар өмсдөг

5 Шүтэн бишрэгчдийн бэлэг

Олон мянган шүтэн бишрэгчтэй тэрээр нэг удаа “Cheetos Puffs” гэх чипсэнд дуртайгаа өөрийн инстаграм хуудаснаа бичсэний дараахан  түүнд маш олон чипс шуудангаар ирсэн байна. Үүнд ихэд баярласан бүсгүй шүтэн бишрэгчдийнхээ өгсөн бэлгийг барин авхуулсан зургаа инстаграм хуудаснаа байршуулан “Маш их баярлалаа залуусаа” хэмээн нийтэлсэн аж. Тэр ч азтай юм аа.

Шүтэн бишрэгчдийн бэлэг

6 Мөрдөгч Кайли

Түүнийг наснаасаа олон залуустай болздог байсан гэдгийг хэн хүнгүй л мэднэ. Харин тэрээр одоо ч тэднийгээ марталгүй бодож явдаг бололтой. Нэгэн сэтгүүлд түүнийг "Үл үзэгдэгч болвол юу хийх вэ?" гэж асуухад бүсгүй: "Хуучин найз залуусаа мөрдөж, юу хийж байгааг нь мэдэж авна" хэмээн хошигнож байжээ. Гэвч энэ нь зүгээр ч нэг хошигнол байсан гэж бодохгүй л байна. 

Мөрдөгч Кайли

7 Мөнгөнөөс болж худал хэлсэн

Саяхан тэрээр өөрийн инстаграм хуудаснаа өгзөг томруулагч “Pureleef” тосыг ихэд магтан, үр дүнгээ мэдэгдэхүйц өгсөн тухай ч фэнүүддээ сурталчилсан байна. Тус тос нь 50 долларын үнэтэй ба өгзгийг зөв хэлбэрт оруулж, арьсыг зөөлөн торгомсог болгоно гэсэн уриатай аж. Гэвч үнэн хэрэгтээ тэрээр энэ тосыг хэрэглэх нь бүү хэл онгойлгож ч үзээгүй гэнэ. Түүний том өгзөгний нууц нь дасгал сургуулилт, зөв хоолны дэглэмийн үр дүн болохоос ямар нэг гоо сайхны бүтээгдэхүүнээс хамааралтай биш. Бяцхан Кайли мөнгөнд хичнээн дуртай болох нь ингээд л харагдаж байгаа биз?  

Мөнгөнөөс болж худал хэлсэн

8 Эмэгтэй хүн болсон аавдаа илүү хайртай

Хүн бүрт өөр өөрийн асуудал байдаг. Түүний аав Брюс Женнер хүйсээ солиулан эмэгтэй болж, нэрээ Кэйтлин Женнер болгосон юм. Хүн болгон түүнийг жигшиж байхад харин Кайли л аавынхаа сонголтыг хүндлэн хайрладаг аж. “Надад эрэгтэй ааваас илүүтэй эмэгтэй дүрд хувирсан аав маань таалагддаг. Бид үргэлж дотно байж, нүүр будаг, хувцаслалтын талаар ярилцдаг. Тэр үнэхээр зоригтой алхам хийсэн. Бидэнд өөрийн бодол, сэтгэлдээ үнэнч байх талаар томоохон үлгэр дууриалал үзүүлж чадсан шүү” хэмээн бахархан ярьж байсан удаатай.

Эмэгтэй хүн болсон аавдаа илүү хайртай

9 Сая сая өсвөр настнуудын төлөөлөл

Тэрээр өнөө цаг үеийн хамгийн сайхан бүсгүйчүүдийн нэг төдийгүй үзэл бодлын хувьд ч энэ үеийн төлөөлөл болохуйц нэгэн билээ. Хүний эрхийг дээдэлж хүндэлдэг, тэгш эрхийг баримталдаг бүсгүйг хүмүүс ихэд хүндэлж биширдэг байна.

Сая сая өсвөр настнуудын төлөөлөл

10 Найз залуугийнх нь бэлэг

Түүний найз залуу болох реппер Тайга (Tyga) 320,000 долларын үнэтэй “Ferrari” машинийг Кайлид 18 насны төрсөн өдрийн бэлэг болгож авч өгсөн байна. Хосууд хөрөнгө чинээний хувьд ялгагдаад байх зүйлгүй, баян хүмүүс учир Кайлид нэг их тансаг санагдаагүй ч байж мэднэ. Учир нь тэр өөрөө ийм машинаас хэд хэдийг авчих чадалтай охин шүү дээ. 

Найз залуугийнх нь бэлэг

11 Түүний найз залуу эгчтэй нь унтахыг хүсдэг

Загвар өмсөгч бүсгүйн дурлалт залуу Тайга “Kocktails with Khloe” гэх нэгэн шоу нэвтрүүлэгт оролцсон байна. Тус шоунд Тайгагаас олны танил бүсгүйчүүдээс "Хэнтэй унтахыг хүсдэг?", "Хэнтэй гэрлэхийг хүсдэг?", "Хэнийг алахыг хүсдэг вэ?" хэмээн асуухад тэрээр Ким Кардашьянтай унтахыг хүсдэг талаараа хэлжээ. Мэдээж Кимийн том өгзөг, тачаангуй биеийг хүсэхгүй хүн үгүй биз. Гэхдээ л тэр, найз бүсгүйн чинь эгч шүү дээ Тайга!!!.

Түүний найз залуу эгчтэй нь унтахыг хүсдэг

12 “Гэхдээ л тэр Кайлитай гэрлэнэ”

Дээр дурдсанчлан тухайн шоунд оролцохдоо Тайга найз бүсгүйнхээ эгчтэй унтахыг хүсдэг гэсэн ч Кайлитай гэрлэхийг хүсдэг хэмээжээ. Тэдний үерхэл хэр удаан үргэлжлэх бол? Кайли одоо дөнгөж л 18 настай шүү дээ. 

“Гэхдээ л тэр Кайлитай гэрлэнэ”

13 Үзэн ядагчид

Сайны хажуугаар саар гэгчээр түүнийг хайрладаг хүмүүс байхад дургүй, үзэн яддаг хүмүүс ч бишгүй байдаг аж. Түүний 18 насны төрсөн өдрөөр маш олон эвгүй сэтгэгдэл, доромжилсон мессэжүүд ирж байсан гэнэ. Бүсгүйг царай муутай, мэс засалд орсон, тэнэг амьтан гэхчилэн элдэв бусаар хэлсэн байна. Магадгүй түүнийг хийж бүтээсэн зүйлгүй ч эгч нарынхаа нөлөөн дор ийнхүү гэнэт олны танил болсонд атаархаж явдаг охид өчнөөн байдаг байх.

Үзэн ядагчид

14 Бэр эгчтэйгээ дайсагнадаг

Кимийн гэр бүлийн ганц эрэгтэй, Роб Кардашиан (Rob Kardashian)-ы найз бүсгүй Блэк Чина (Blac Chyna), Кайли хоёр таагүй харилцаатай аж. Учир нь Блэк Чина нь Кайлигийн найз залуу болох Тайга хуучин найз бүсгүй бөгөөд бүр хүүхэдтэй билээ. Кайлиг “Cooking with Kylie” гэх цуврал нэвтрүүлэг хийхэд Блэк Чина “Cooking with Chyna” гэх адил нэртэй шоу хийн “Баяртай өлөгчин минь” хэмээн Кайлид хандан олон нийтийн сүлжээнд бичиж байсан юм. Энэ гэр бүлд юу тохиолдоо вэ?...

Бэр эгчтэйгээ дайсагнадаг

15 Ким шиг болохыг хүсдэг

Өдгөө нэгэнт хөлөө олж, 2 ч хүүхдийн ээж болсон Ким Кардашианыг танихгүй хүн үгүй билээ. Харин Кайли Женнер ч гэсэн эгч шигээ болохыг хүсдэг хэмээсэн байна. Ер нь түүний хувцаслалт, биеэ авч яваа байдал, царай төрх зэргийг хараад байхад Кардашьяны залуу үетэй их адилхан харагддаг шүү. 

Ким шиг болохыг хүсдэг

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()