Шөнө бидний бие дотор юу болдог вэ?

2016-03-21, 10:51
8,349

Ийм нэгэн сонирхолтой судалгааг барууны сайтууд гаргажээ. Мэдээд авахад илүүдэхгүй мэдээлэл байсан тул, та бүхэндээ орчуулан хүргэж байна.

Шөнө бидний бие дотор юу болдог вэ?

22:00 - Цусан дахь лейкоцитийн тоо хоёр дахин нэмэгддэг. Энэ нь дархлааны систем өөрийн нутаг дэвсгэрээ шалгаж байгаа хэрэг. Биеийн температур унадаг. Биологийн цаг “Унтах цаг боллоо” гэсэн дохио өгнө. 

23:00 - Бие суларсаар, гэвч эс бүрт нөхөн сэргээх үйл явц бүрэн дүүрэн явагдсаар байдаг. 

00:00 - Ухаан мэдрэлийг зүүд эзэгнэнэ, харин тархи өдөрт авсан мэдээлэлээ боловсруулан ажилласаар байдаг. 

01:00 - Хөнгөн унтана. Эмчлээгүй шүд эсвэл аль дээр гэмтсэн өвдөг өвдөн өглөө болтол унтуулахгүй. 

02:00 - Бүх эрхтнүүд амардаг, зөвхөн элэг л унтаж буй биед хуримтлагдсан хорт бодисыг цэвэрлэн ажиллаж байдаг. 

03:00 - Биеийн ажиллагаа буурна: артерийн даралт доод хэмжээнд хүрч, судасны цохилт, амьсгалын тоо цөөрнө. 

04:00 - Тархины цусан хангамж маш бага болж, сэрэхэд бэлэн биш байна, гэхдээ сонсгол дээд зэргээр сайжирдаг учир өчүүхэн дуу чимээнээс ч сэрж болно. 

05:00 - Бөөр амарч, булчингууд зүүрмэглэн, бодисын солилцоо удааширдаг ч зарчмын хувьд бие организм хэдийнээ сэрэхэд бэлэн болсон байна. 

06:00 - Бөөрний булчирхайнууд цусанд адреналин болон норадреналин гормонуудыг ялгаруулж эхэлснээр артерийн даралт нэмэгдэн улмаар зүрхний цохилт ихсэхэд хүргэнэ. Хэдийгээр мэдрэл зүүрмэглэж байсан ч, бие организм сэрэхэд хэдийнээ бэлэн байна. 


07:00 - Дархлааны тогтолцооны цаг. Биеийн чилээгээ гарган, шүршүүрт (халуун, хүйтэн усанд) ороход тохиромжтой цаг. Дашрамд хэлэхэд, энэ цагт эм уувал сайн. 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()