Шинээр танилцаж буй хүнд хэлж болохгүй үгс

Хүнд анхны сэтгэгдэл төрүүлэх нь маш чухал. Та хэн нэгэнтэй танилцахад, тухайн хүн өөрт нь төрсөн анхны сэтгэгдлээрээ л таныг үргэлж дүгнэж явдаг. Гэхдээ бид заримдаа санамсаргүй болоод анзааралгүйгээр өөрсдийгөө буруу ойлгуулж, тухайн хүнд эвгүй сэтгэгдэл төрүүлэх тохиолдол бишгүй л байдаг. Харин шинээр танилцаж байгаа хүндээ ямар үгс хэлэх нь зохимжгүй байдаг вэ?...

Шинээр танилцаж буй хүнд хэлж болохгүй үгс
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 ”Би энэ компанийг үзэн ядаж байна эсвэл захирал маань хөгийн амьтан”

Таны хэлж байгаа зүйл үнэн байлаа ч анх уулзаж буй хүндээ сайхан сэтгэгдэл төрүүлэхийг хүсвэл тухайн үгсийг хэлэхгүй буюу чимээгүй өнгөрөхийг зөвлөе. Хэрвээ та ямар нэгэн зүйл болоод хэн нэгэнд үнэхээр сэтгэл дундуур байсан ч, уулзаж танилцан хэсэг хугацаа өнгөрсний дараа бухимдаж явдаг зүйлсээ илэн далангуй ярилцаарай.

”Би энэ компанийг үзэн ядаж байна эсвэл захирал маань хөгийн амьтан”

2 “Хэр их мөнгө олдог вэ?”

Тухайн хүний олдог мөнгөний хэмжээ бол мэдээж хувийн асуудал нь юм. Тиймээс энэ нь маш бүдүүлэг сонсогдох бөгөөд нөгөө хүнд тань эвгүй сэтгэгдэл төрж, таны талаар буруу ойлгох магадлалтай.

“Хэр их мөнгө олдог вэ?”

3 “Түвэг удсанд уучлаарай”

Нэгэн сэтгэл судлаач хэлэхдээ: “Хэрэв та хэн нэгэн танихгүй хүнээс юм асуух гэж байгаа тохиолдолд түвэг удаж байгаад уучлаарай гэхээс илүүтэйгээр Танд зав байна уу? нэг зүйл тодруулах гэсэн юм гэж хэлэх нь илүү зөөлөн бөгөөд соёлтой сонсогдоно. Та өөрийгөө түвэг гэж бодож байгаа бол тэр хүн ч юу гэж бодох нь ойлгомжтой шүү дээ" хэмээн хэлсэн байна.

“Түвэг удсанд уучлаарай”

4 “Хэнд саналаа өгөх вэ?”

Хүнтэй шинээр танилцаж байгаа тохиолдолд улс төрийн талаар ярилцах нь тохиромжтой бус юм. Ялангуяа сонгууль ойртсон байвал бүр ч дэмий. Энэ нь тухайн хүнийхээ үзэл бодол руу хэт өнгийсөн мэт санагдах юм.

“Хэнд саналаа өгөх вэ?”

5 “Бурханд итгэдэг үү?”

Хүмүүс иймэрхүү асуултыг харин ч их философийн шинжтэй, зүйтэй асуулт гэж боддог ч яг үнэндээ соёлгүй үйлдэл билээ. Ямар шашин шүтдэг зэргээр хүнийг гадуурхаж байгаа мэт сэтгэгдэл төрүүлж  тухайн хүнийхээ бухимдлыг төрүүлэх ч магадлалтай.

“Бурханд итгэдэг үү?”

6 “Би ижил хүйстэн"

Тухайн хүнд таны ижил хүйстэн байх зэрэг нь чухал биш байвал тэрийг заавал хэлэх шаардлагагүй юм. Ер нь эхний уулзалт дээр сексийн чиг хандлагын талаар ярих нь тийм ч таатай бус юм. Зөвхөн эхнийх дээр ч биш, цааш цаашдаа ч анхаарууштай.

“Би ижил хүйстэн"

7 “Хэзээ хүүхэдтэй болох гэж байна?”

Та ямар нэгэн эмэгтэйтэй танилцсан тохиолдолд баттай мэдээгүй атлаа гэр бүл төлөвлөлт, жирэмслэлтийн талаар нь асуух шаардлагагүй юм. 

“Хэзээ хүүхэдтэй болох гэж байна?”

8 “Боломжтой гэж үү”

"Боломжтой гэж үү" буюу "боломжгүй" гэх нь таныг гутранги үзэлтэй нэгэн мэт харагдуулах билээ. Ялангуяа ажлын уулзалт, ярилцлага дээр ингэж хэлэх нь таныг алгасан өөр нэгнийг сонгоход түлхэц болохуйц үг байж ч болох юм.

“Боломжтой гэж үү”

9 ”Даашинз чинь гоё юм”

Ажил хэргийн уулзалт хийж буй тохиолдолд хэт хувийн зүйлс болоод чөлөөт сэдвээр ярилцах нь тийм ч гайхалтай санаа биш аж. Үүний оронд ажил хэргийн талаар ярилцах нь тухайн хүнд таныг боловсон, соёлтойг илтгэнэ.

”Даашинз чинь гоё юм”

10 “.... сонссон уу?”

Шинээр танилцсан хүнтэйгээ хов ярих нь хамгийн тохиромжгүй. Амьдрал баялаг ярих зүйлс бишгүй олон тул та өөрийгөө тухайн хүнд зөвөөр ойлгуулж, хэрэггүй зүйлс ярихгүйг хичээгээрэй.

“.... сонссон уу?”

11 “Би салж байгаа”

Мэдээж танд хэцүү зүйл тохиолдвол та хэн нэгэнтэй хуваалцахыг хүснэ. Харин дөнгөж шинээр танилцсан хүнтэйгээ үүний талаар дурсаад ч хэрэггүй.

“Би салж байгаа”

12 “Би бодохдоо...”

Энэ нь таныг өөртөө итгэлгүй нэгэн мэт харагдуулах сөрөг талтай гэнэ. Тиймээс аль болох шийдэмгий өнгөөр, өөртөө итгэлтэй байдлаар бусадтай харилцаж заншаарай.

“Би бодохдоо...”

13 “Утасны цаанаас таныг шал өөрөөр төсөөлж байлаа”

Танилцсан хүнтэйгээ уулзахдаа яриагаа дээрх өгүүлбэрээр эхлэх нь маш эвгүй аж. Тухайн хүн өөрийгөө танд таалагдсангүй гэж ойлгох магадлалтай тул үгээ цэгнээд жоохон бодож үзээрэй.

“Утасны цаанаас таныг шал өөрөөр төсөөлж байлаа”

14 “Би...би..би”

Энэ нь өөрийгөө хэт дөвийлгэж байгаа мэт санагдуулна. Болж өгвөл өөрийнхөө тухай бүх зүйлийг яриад байхаас илүүтэй тухайн хүнийгээ хүндлэн яриаг нь сонсож, нийтлэг сэдвээр ярилцах нь зөв арга юм.

“Би...би..би”

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()