Дэлхийн хамгийн ганган залуус

Хувцаслалт гэдэг бол тухайн хүнийг илэрхийлэх гол түлхүүр юм. Зөвхөн эмэгтэйчүүд ч гэлтгүй эрчүүдийн хувьд өнөө цагт илүү ганган, загварлаг болоод байгаа. Харин дэлхийд хамгийн ганган залуусаар ямар хүмүүс тодорсон бол?... Хамтдаа сонирхоцгооё. 

Дэлхийн хамгийн ганган залуус

15 Майкл Би. Жордан (Michael B. Jordan)

Алдарт жүжигчин маань үргэлж л ганган хослол, шинэлэг хувцаслалтаар шүтэн бишрэгчдээ хуйлруулж байдаг билээ. Голчлон цэвэрхэн агаад загварлаг хослолоор гангарах дуртай гэнэ.

Майкл Би. Жордан (Michael B. Jordan)

14 Кэм Нютон (Cam Newton)

Америк хөлбөмбөгийн тамирчид дундаа хамгийн загварлаг гэгддэг билээ. Нэр хүндтэй шилдэг тамирчин төдийгүй халуухан залуу хэмээн бүсгүйчүүд ихэд үнэлдэг. Тиймдээ ч өөрийн хувцаслалтандаа илүүтэй анхаарч бусдаас ялгарч чаддаг юм.

Кэм Нютон (Cam Newton)

13 Риан Гослин (Ryan Gosling)

Канад гаралтай жүжигчин эр царайлаг төрхөө загварлаг хувцсаар чимэн бүсгүйчүүдийн нүдийг унагах шахдаг билээ. Тэр ч яаж тохиромжтой хувцаслахаа үнэхээр мэддэг бололтой.

Риан Гослин (Ryan Gosling)

12 Кит Хэрингтон (Kit Harington)

Үснээсээ авхуулаад л загварыг мэдрүүлж чаддаг гайхалтай жүжигчин юм. Өөрийн царай төрх болон үс гэзгэндээ ямар хувцсыг, яаж өмсөх вэ гэдэг тал дээр мэргэжилтэн ажээ. Кино наадам болоод элдэв янзын шоунд дээр олны харцыг өөртөө татахуйц хувцасладаг байна.

Кит Хэрингтон (Kit Harington)

11 Лаки Блү Смит (Lucky Blue Smith)

Өдгөө 17 настай жүжигчин болон модель гэх мэргэжлийг өөртөө хослуулсан царайлаг хүү маань үргэлж л сайхан хувцаслан, охидыг соронзон мэт татдаг аж. Тэрээр загварын ертөнцөд орж ирээд удаагүй байгаа ч загварлаг хувцаслалт, царайлаг төрхөөрөө ганган залуусын жагсаалтанд багтаж чадсан юм. 

Лаки Блү Смит (Lucky Blue Smith)

10 Лэброн Жэймс (Lebron James)

Сагсан бөмбөг сонирхогчдын хайртай тоглогч, бүх цаг үеийн хамгийн гайхалтай тамирчин гэгддэг Лэброн Жэймс бол чамгүй загварлаг эр юм. Тэрээр юу өмсөх болоод яаж хувцаслах зэрэгтээ ихэд санаа тавьдаг байна. Спортынхон дундаа толгой цохисоор тус жагсаалтын 10-т багтаж чадсан байна. 

Лэброн Жэймс (Lebron James)

9 Рами Малек (Rami Malek)

Хаа явсан газраа загварлаг байдлаа алддаггүй Америк жүжигчин маань тус жагсаалтанд орохгүй байхын аргагүй билээ. 34 настай эр маань албаны болоод дэгжин хувцаслахыг эрхэмлэдэг байна.

Рами Малек (Rami Malek)

8 Дэвид Бэкхам (David Beckham)

Дэлхий дахинаа гайхалтай хөлбөмбөгчин төдийгүй загварын хаан гэдгээрээ алдартай түүний сайхан бие, царай зүсэнд зохихгүй хувцас гэж үгүй. Мэдээж түүний загвар зохион бүтээгч үзэсгэлэнт эхнэр нөхрийнхөө хувцаслалтанд санаа тавьдаг байх. Хөлбөмбөгчин эрийн маань хүү болох Брүүклин (Brooklyn) ч мөн адил аавынхаа адилаар ихэд загварлаг нэгэн болсон. Тэрээр “UK” сэтгүүлээс бэлтгэн гаргасан хамгийн сайхан хувцасладаг 50 залуусын жагсаалтанд багтсан гэнэ.

Дэвид Бэкхам (David Beckham)

7 Жэф Голблүм (Jeff Goldblum)

Түүнд хослол үнэхээр сайхан зохидог. Тиймдээ ч үргэлж өөр өөр загварын гайхалтай хослолуудыг сольж өмсдөг байна. Өдгөө 63 настай атлаа өөрийн имижээ алдаагүй яваа нэрт жүжигчин билээ.

Жэф Голблүм (Jeff Goldblum)

6 Ник Вүүстэр (Nick Wooster)

Гудамжны загварын загалмайлсан эцэг гэгддэг агуу загвар зохион бүтээгч юм. Түүний ногоон үс болоод биеийг нь битүү бүрхсэн шивээс нь Никийг улам дэгжин харагдуулдаг аж. Харин түүнд хослол зохидог болов уу?....

Ник Вүүстэр (Nick Wooster)

5 Кэнье Вэст (Kanye West)

Энэ жагсаалтанд реппер Канье багтахгүй бол өөр хэн байх билээ? Тэрээр чамгүй сайн уран бүтээлчээс гадна, загвар зохион бүтээгч юм. Саяхан өөрийн нэрийн коллекц болох “Yeezy”-г олон нийтэд таниулан сурталчилсаныг бид та бүхэндээ толилуулсан билээ.

Кэнье Вэст (Kanye West)

4 Даниэл Крэйг (Daniel Craig)

Тэрээр “James Bond”-ын дүрд тоглохоосоо өмнө нь бусад залуус шиг л том жийнс, нэвсгэр цамц өмсөн явдаг байжээ. Харин нэр алдарт гарсныхаа дараагаар хувцаслалтандаа илүү ихээр анхаарал хандуулж, олны нүдийг хужирлах болсон байна.

Даниэл Крэйг (Daniel Craig)

3 Том Форд (Tom Ford)

Эрчүүдийн загварыг тодорхойлдог энэхүү эрхэм нь загвар зохион бүтээгч юм. Тиймдээ ч өөрт тохирох гайхалтай хувцасыг урлаж, өмссөн бүгд нь олны анхаарлыг татан тухайн үеийнхээ трэнд болдог заншилтай.

Том Форд (Tom Ford)

2 Харри Стайл (Harry Styles)

Түүний нэр нь хүртэл загвар (Style). Нэртэйгээ зохицсон үнэхээр загварлаг нэгэн билээ. Алдарт хөвгүүдийн хамтлагийн нүүр царай гэгддэг тэрээр энгийн үедээ ч сайхан хувцаслаж, охидын зүрхийг булаасаар байна.

Харри Стайл (Harry Styles)

1 Эдди Рэйдмэн (Eddie Redmayne)

Энэ жилийн хамгийн ганган залуугаар Оскарын шагналт жүжигчин Эдди Рэйдман тодорчээ. Түүн шиг хослол сайхан зохидог залуу энэ дэлхий дээр өөр хаана ч байхгүй биз ээ. Ямар ч хослолыг гайхалтай амилуулж яг л өөрт нь зориулж хийсэн мэт харагдуулдаг. Сонирхолтой нь тэрээр өөртөө зориулж хослол хийлгэж байсан удаа бараг л үгүй гэнэ шүү. 

Эдди Рэйдмэн (Eddie Redmayne)

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()