Сүүлийн үед хамгийн ихээр ашиглагдаж буй олон нийтийн сүлжээн дундаас "Facebook", "Instagram", "Twitter", "Skype" зэрэг нь илүү түгээмэл байдаг. Гэвч хүмүүс яагаад Твиттерийг онцолж, бүх мэдээллээ цаг тутамд нийтэлдэг вэ? Учир нь...
1
Илүү ухаалаг
Нийгмийн хэвлэл мэдээллийн анализ компани болон зар сурталчилгааны агентлагийн гаргасан сүүлийн үеийн судалгаагаар, "Twitter хэрэглэгчид нь, олон нийтийн сүлжээний бусад хэрэглэгчдээс илүү ухаалаг, боловсролтой байдаг." болохыг тогтоожээ. Тийм ч учраас өсвөр насныхан тэр бүр Твиттер ашиглаад байдаггүй аж. 140 буюу түүнээс бага тэмдэгтэнд хэрхэн утга агуулга их мөртлөө бага зүйлийг бичиж болох вэ? Энэ ч бас авьяас, ур чадвар шаардана. Хэрвээ Твиттер хэрэглэгчид энэ эрчээрээ өсвөл 40 жилийн дараа, дэлхийд хэл ярианы бэрхшээлтэй хүмүүс нэмэгдэнэ хэмээх судалгаа хүртэл гарчээ.
2
140 тэмдэгттэй
Яагаад онцгой вэ гэж үү? Учир нь хүмүүс Твиттерт ердөө 140 тэмдэгтэнд багтаан хэлэх гэсэн үгээ "жиргэдэг". Тэгэхээр хүмүүс богино ч гэсэн, утга агуулга өргөн жиргээг нийтлэхийг хүсдэг байна. Тэгээд л ухаантнууд Твиттерт байдаг гэсэн үг гарсан хэрэг шүү дээ. Ийм ч учраас хүмүүс үүнийг интернет мессеж хэмээн нэрлэх нь бий.
3
Улс төрч хүмүүс
Ихэнх сошиал сайтуудаар хүмүүс амралт чөлөөт цагаа аль болох хөгжөөнтэй зугаатай өнгөрөөхийг хүсдэг. Харин Твиттер хэрэглэгчдэд энэ нь ихээхэн асуудалтай. Учир нь бусад сошиал сайтыг бодоход, Твиттерт хүмүүс нийгэм улс төрийн шударга бус байдал, түүнийг илчлэх, олонд дуу хоолойгоо өргөх гэх мэт улс төрийн шинжтэй мэдээллээр нэгэн рүүгээ турхирах үзэгдлүүд түгээмэл ажиглагддаг байна. Түүнчлэн Америкийн “Американ Лайф Прожект” фирмээс Америк, Англи, Франц, Испаний хэрэглэгчдийн дунд явуулсан судалгаагаар твиттэрчдийн ихэнхи нь өөртөө их итгэлтэй, улс төрд ихээхэн сонирхолтой байдаг нь батлагджээ. Эдгээр хүмүүс улс төр нийгмийн идэвхийг сэргээдэг гэсэн судалгаа ч бас бий.
4
Тунгаан бодох цаг хугацааг олгодог
Фэйсбүүк, Инстаграм олон нийтийн виртуал сайтуудад хүмүүс бодохоос ч илүү түргэн шуурхай мэдээлэл солилцож, гэрлийн хурдаар л харилцдаг шүү дээ. Энэ нь нэг талаар уйдах зав өгөхгүй хэдий ч, нөгөөтэйгүүр хүмүүсийг бодлогогүй алхам хийлгэх нэг том шалтгаан болдог ажээ. Тиймдээ ч өөрийн тэнэг үйлдэл бичлэгээр олны танил болох сонирхолтой хүмүүс түгээмэл харагддаг. Харин Твиттерт бол өөр. Хүмүүс ямарваа үндэслэлтэй бодит мэдээллийг өөр хоорондоо солилцож, мэтгэлцдэг тул сөрөг тал багатай юм.
5
Олонд танигдах
Твиттерийн онцлог бол өөрийн гэсэн хувийн хуудсыг нээж, өөрийн сонирхсон хүмүүсээ дагаж, жиргэж эхлэсэн мөчөөс эхлээд л твиттэрчдийн анхааралд өртөнө гэсэн үг юм. Хэрвээ таны жиргээ хэн нэгэнд таалагдвал тэр нь маш хурдан түмэнд түгж, олон найзтай болох боломжтой. Түүнчлэн Твиттер хэрэглэгчид бусад сайтын хэрэглэгчдээс илүүтэй хошин мэдрэмжтэй, тал бүрийн мэдлэгтэй байдаг ажээ.
6
Үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх
Твиттер нь бусад цахим сайтуудтай харьцуулахад бусадтай үзэл бодлоо хуваалцах, мэтгэлцэх тал дээр хамгийн боломжтой сайт юм. Бусад сошиал сайтууд дээр өнөө л хүмүүсийн хов жив, хэрүүл маргааныг дэлгэж, хэрэгтэй хэрэггүй олон бүлгүүд, ёстой л хийх ажлаа олж ядсан хүмүүсээр дүүрэн байдаг гэлтэй. Харин Твиттерын хувьд энэ тал дээр харьцангуй сэтгэл амар байж болно. Насны хувьд ч дунд эргэм, хижээл насны хүмүүс их байдаг учраас тэдний мэтгэлцээн арай илүү ач холбогдолтой, нийгэм улс төрийн шинжтэй байдаг аж.
7
Өргөн хүрээг хамарсан
Өдгөө дэлхий даяараа Твиттерийг хэрэглэх хэрэглэгчид нэмэгдсээр байна. 2007 оны эхний хагаст хүмүүс 400 мянган жиргээ хийж байсан бол 2008 оны эхний хагаст 100 сая болтол хурдацтай өсчээ. 2010 оны 3 сарын байдлаар твиттерт 70,000 шинэ хэрэглэгч бүртгүүлсэн байдаг. Энэ мэтээр өссөөр, 2010 оны 6 сарын байдлаар өдөрт 65 сая твит хийгдэж байсан бөгөөд энэ нь секунд тутамд 750 твит хийгдсэн гэсэн үг юм.
8
Зөв бичгийн дүрэм
Твиттер хэрэглэгчид бусад хэрэглэгчдийг бодвол зөв бичгийн дүрмээ сайн мэддэг, үгийн сан арвинтэй байдаг болохыг судалгаагаар харуулжээ. Мэдээж шүү дээ. Үг цөөн, утга агуулга ихтэй жиргээнүүд нь тэднийг ийнхүү хөгжүүлсэн хэрэг. Ядаж л жиргэх жиргээ олдохгүй бол, алдартай үг, шүлгийг мөр, номын гоё хэсгийг иш татан нийтэлдэг.
9
#Чагт тэмдэг
Твиттерээс түлхүүр үг, чагт тэмдэг (#hashtag) ашиглан хайлт хийснээр нийгэмд юу болж буй, хүмүүсийн анхаарлыг ямар үйл явдал татаж байгааг мэднэ. Мөн Твиттер дэлгэрэнгүй хайлт (Advanced Search) ашиглаж орон нутгийн үйл явдлаас хоцрохгүй байх боломжтой. Тэдэнтэй ярилцахыг хүсэж байгаа бол дагаж, эсвэл Зурвас (Direct Message) илгээх боломжтой.
10
Жиргээ маш чухал
Твиттерт зөвхөн гарчигаа оруулаад орхих нь хангалтгүй байдаг. Тухайн хүнийг дагаж байгаа хүмүүсийн хувьд тэрхүү хүнийг сонирхох, энэ бүртгэлийн цаана хэн байгаа бол хэмээн сонирхох, түүний дуу хоолойг сонсч, ярилцахыг хүсч байдаг. Тиймээс нийтлэлийнхээ сонирхолтой хэсгээс, сурвалжлах явцын тухай, эсвэл зүгээр л сонирхолтой асуулт тавих гэх мэт жиргэж болно. Ямар ч амьгүй хоосон жиргээнээс хавь илүү үр өгөөжтэй байдаг.