Амттай, өег өдрийн хоол бэлтгэх хялбар арга

2016-03-16, 12:40
14,099

Бүсгүйчүүдэд тулгамддаг өдөр тутмын асуудал бол "Өнөөдөр юу өмсөх вэ?" гэдгээс гадна "Өнөөдөр ямар хоол хийнэ ээ?" хэмээх асуулт байдаг. Тийм биз бүсгүйчүүд ээ? Тэгвэл ганц өдөр ч гэсэн та бүхний асуудлыг хөнгөвчлөх үүднээс амттай, өег, хийхэд амархан, сонирхолтой хоолыг танилцуулж байна. Хүсвэл эрчүүд ч гэсэн өөрсдөө хийгээд идэх бүрэн боломжтой шүү. 

Амттай, өег өдрийн хоол бэлтгэх хялбар арга

Энэ хоолыг хийхийн тулд танд ердөө үхрийн давтсан мах, нэг бөөрөнхий талх, бяслаг, төмс, бууцай, сонгино, мөөг хэрэгтэй. Мөн өөрийн хүссэн ногоогоо нэмэлтээр хийх боломжтой.

Эхлээд үхрийн махаа шүүстэй шарах хэрэгтэй. Зөөлөн амтлаг болгохын тулд жаахан цөцгийн тос хийгээрэй. 

Махаа борлотол нь шараад тавган дээр гаргаж хэсэг байлгаарай. 

Энэ хооронд сонгиноо хуурна. 

Мөөгөө ч бас...

Харин одоо талхныхаа дээд хэсгийг жигдхэн зүсэж аваад, голд нь мах ногоогоо хийх зай гарган ухаж аваарай. 

Махаа нимгэн хавтгай хэрчиж давхарлан тавина. Гэхдээ бүгдийг нь биш шүү. Хоёр хэсэг болгоод сүүлд давхарлаж тавихаар үлдээгээрэй.

Дээрээс нь бяслагаа бага зэргийн зузаантай хэрчиж тавина. 

Одоо харин мөөгөө тараана .

Дараа нь угааж бэлдсэн бууцайгаа давхарлаарай. 

Ахиад бяслаг...

Үлдээсэн махаа дээрээс нь хэрчиж хийнэ.

Талхныхаа дээд хэсгийг нь тавиад мөнгөлөг цаасаар бүрж, дээрээс нь хүнд зүйлээр дарж 3-5 цаг байлгана. 

Ингэснээр талх нь зөөлөрч, мах ногооны амтыг сайн шингээх юм. Ингээд л боллоо. Үнэхээр амархан байгаа биз? Та сайхан хооллоорой.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()