1
Камерон Диаз (Cameron Diaz)
Холливуудын хамгийн хүсэмжит бүсгүйн нэг Камерон Диаз өдгөө үл ганхах нэр хүнд, гэр бүл, үзэсгэлэнтэй дүр төрх гээд сайхан бүхний эзэн билээ. Мөн түүнийг дэлхийн хамгийн тачаангуй бүсгүйчүүдийн тоонд ч багтаадаг. Гэвч Камерон Диазыг сайн анзаараад харвал өгзгөндөө төдийлөн анхаарал хандуулдаггүй бололтой шүү...
2
Виктория Бекхэм (Victoria Beckham)
“Spice girls” хамтлагийн гишүүн, алдарт хөл бөмбөгийн тамирчин Дэвид Бекхам (David Beckham)-ийн гэргий, бизнес эмэгтэй гээд түүний талаар дурдаад байвал дуусахгүй олон цол гуншинтай. Тэрээр сүүлийн жилүүдэд жингийн асуудалтай ихээхэн тэмцэж байгаа. Түүний огцом жингээ алдах нь хэд хэдэн шалтгаантай байж болох юм. Хооллох хэв маяг, стресс, сэтгэл зүйн асуудлаас жингээ ихээхэн алдах болсон бүсгүй, өөрийн эрүүл мэндэд ихээхэн цагийг зарцуулж байгаа ажээ.
3
Тара Рейд (Tara Reid)
Үзэсгэлэнтэй жүжигчин Тара Рейд, хэд хэдэн гоо сайхны хагалгаанд орж байсан. Гэвч тэдгээр мэс заслууд нь төдийлөн амжилтыг олоогүй юм. Ямартай ч том сайхан хөхтэй байхад ихэд ач холбогдол өгдөг жүжигчин бүсгүй маань өгзгөө сайхан харагдуулахыг бүр мөсөн мартсан бололтой. Мөн л жингээ алдах асуудалтай нүүр тулгараад байгаа одуудын нэг юм.
4
Касси (Cassie)
Дуучин, бүжигчин, жүжигчин гээд тал бүрийн авьяастай уран бүтээлч бүсгүй маань сүүлийн үед спорт зааланд ихэнх цагийг өнгөрөөх болсон гэнэ. Учир нь тэрээр өөрийн өгзгөнд төдийлөн сэтгэл хангалуун бус байдгаа хэд хэдэн ярилцлагандаа дурьдаж байсан. Түүний спорт зааланд хичээллэх болсон нь ч, мөн ийм л учиртай байж...
5
Майли Сайрус (Miley Cyrus)
Хөх, бөгс... гаргаж болмоор юу л байна бүхнээ гаргаж, эхээс төрсөн биеэрээ гайхуулах дуртай залуу дуучин Майли Сайрусийг туранхай гоолиг биетэй, чадварлаг уран бүтээлч гэдгийг хэн хүнгүй л мэдэх бизээ. Гагцхүү урлагийн хүнээс л гарах эр зориг, илэн далангүй зан чанар түүнд харамгүй заяасан гэвэл зохилтой. Түүнийг сайшаах нэгэн байхад шүүмжлэх хүмүүс ч цөөнгүй. Ямартай ч тэрээр өөрийн өгзгөнд сэтгэл хангалуун л байдаг юм шиг байна. Гэвч үнэнийг хэлэхэд Майлиг ийм өгзөгтэй гэж үнэхээр мэдсэнгүй шүү.
6
Кендалл Женнер (Kendall Jenner)
Кардашьяаны гэр бүлийн хамгийн үзэсгэлэнтэй нь гэгддэг Кендалл Женнер, өдгөө маш олон шүтэн бишрэгчтэй болсон билээ. Өв тэгш бие хаа, өөгүй сайхан царай гээд л түүнд байхгүй зүйл гэж үгүй мэт... Харин түүнд гэр бүлийнх нь нэрийн хуудас болсон “аварга” том өгзөг л заяагагүй бололтой шүү.
7
Ариана Гранде (Ariana Grande)
Ариана Грандийг урьд өмнө одоогийнхоос хамаагүй махлаг, илүүдэл жинтэй байсныг бид мэдэх билээ. Тэрээр өөрийн хэрхэн жингээ хассан нууцаа эрүүл зөв хооллолт, дасгал сургуулилттай холбон тайлбарласан. Дуучин бүсгүй маань урьд өмнө үргэлж л түргэн хоол, пицца иддэг байсан нь ийнхүү жин нэмэх гол шалтгаан нь байсан гэв. Мөн тэрээр жингээ хасахынхаа хажуугаар өгзөгний булчин чангаруулах “squat” дасгалыг хийдэг байсан байна.
8
Куртни Кардашьяан (Kourtney Kardashian)
Куртни Кардашьяаны хувьд Хлое, Ким нартай харьцуулвал хамгийн жижиг өгзөгтэй нь юм. Учир нь тэрээр өгзгөндөө ямар нэг хагалгаа мэс засал хийлгээгүй болохоор л тэр шүү дээ. Ямар нэгэн хиймэл том өгзөгний оронд түүнийх шиг "дундаж" өгзөгтэй байх нь хамаагүй дээр ч юм уу?
9
Парис Хилтон (Paris Hilton)
Хилтон зочид буудлын өв залгамжлагч, загвар өмсөгч Парис Хилтонд мөнгө, тансаг машинууд, өрөө дүүрэн хувцас, хувийн бизнес гээд байхгүй зүйл гэж үгүй. Түүний хувьд бикини, усны хувцас өмсөх дуртай ч, түүнээс урьдаар өгзгөө хөгжүүлэх шаардлагатай юм шиг. Мэдээж хэрэг, хэрвээ тухайн хүн л өөртөө сэтгэл хангалуун байвал бусдын юу хэлэх нь хамаагүй бизээ.
10
Николь Ричи (Nicole Richie)
Загвар зохион бүтээгч, жүжигчин Николь Ричи хоолны дуршилгүй болох анорексиа өвчинтэй эрчимтэй тэмцсээр байгаа билээ. Тэрээр өдгөө урьд өмнөхөө бодвол хамаагүй мариалж, хэвийн жиндээ орж байгаа юм. Тиймдээ ч огцом хаясан жингийн уршгаар өгзөг гээд байхааргүй болжээ. Гэсэн хэдий ч, шантралгүй харин ч спортоор тууштай хичээллэж байгаа гэнэ.
11
Тайлор Свифт (Taylor Swift)
Дуучин Тайлор Свифтийг өдгөө маш олон хүмүүс үзэсгэлэнтэй, дур булаам, авьяаслаг бүсгүй хэмээн үнэлсээр байгаа билээ. Урлагийн ертөнцөд тэсрэлт хийгээд байгаа Тайлор Свифтийг зарим шүтэн бишрэгчид нь өгзгөө томруулахыг хүртэл хүссэн гэнэ шүү. Ээ дээ, энэ хүмүүс үү?
12
Кеша (Kesha)
Маш этгээд стиль имижтэй, үзэсгэлэнтэй дуучин Кеша мөн л энэхүү жагсаалтанд оржээ. Учир нь түүний далайн эрэг дээр авахуулсан хэд хэдэн папараци зургуудаас болоод тэр шүү дээ. Нээрэн л нүдэнд торох "зүйл" харагдахгүй байх чинь...