“MamyPoko” живх хямралын эсрэг 20% хямдарлаа

2016-03-15, 09:10
1,772

Японы №1 живх MamyPoko брэндийн зүгээс Child Care аяны II дахь ээлжийг зарласан байна. Энэхүү аяны хүрээнд жил бүр уламжлал болгон эх үрсэд ээлтэй сайн үйлсийг санаачлан хэрэгжүүлдэг ажээ. Тэгвэл энэ удаа эцэг, эхчүүдийн энхрий үрсдээ авч өгөх MamyPoko живхийг тодорхой хугацаанд орон даяар 20% хямдруулж, бодит хэмнэлт хийх боломжийг олгож байна. Ингэснээр нэг ширхэг живхнээс дунджаар 170 төгрөг хэмнэнэ гэсэн үг юм.

“MamyPoko” живх хямралын эсрэг 20% хямдарлаа

Мэдээж живхний размер, тоо ширхэгээс хамааран хэмнэлт өөр өөр байх ч 72 ширхэгтэй живх худалдан авлаа гэхэд өмнөх худалдан авалтаасаа даруй 12,000 төгрөгийг дунджаар хэмнэх нь ээ. Эдийн засгийн хямралтай, хаа хаанаа бүсээ чангалж байгаа энэ үед нийгмийн хариуцлагын хүрээнд MamyPoko брэнд ийм алхам хийж байгаа нь нялх үрсэд маань, тэдний ар гэрийнхэнд бодит тус болох нь дамжиггүй.

Зөвхөн орон даяар хямдруулаад зогсохгүй MamyPoko живхний орлогоос тодорхой хувийг эх хүүхдийн эрүүл мэндэд зориулж, тэдэнд тустай хандив, тусламжийг хэрэгжүүлэхэд зориулна гэж “Таванбогд Интернэйшнл” ХХК-ийн хамт олон бидэнд хэллээ. Өмнөх Child Care I аяны хүрээнд олон сайн үйлсийг санаачлан хэрэгжүүлсэн бөгөөд томоохон ажлын нэг нь ЭХЭМҮТ-ийн эх барих эмэгтэйчүүдийн цахим бүртгэлийн хэсгийг иж бүрэн тохижуулж байжээ.


Эдгээр ажлыг тогтмол санаачилж, нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлэгч брэнд байхыг эрхэмлэн ажилладаг тус компанийн хамт олон Child care II аяны хүрээнд УБ хотын томоохон төрөхийг тохижуулах, бяцхан хүүхдүүдэд хэрэгтэй үйлсийг хэрэгжүүлэхэд хэдийнэ эхний шатны хэлэлцээрийг хийсэн гэдгээ манай сайтаар дамжуулж уламжилсныг дуулгахад таатай байна. 

Монголын үрс маш олон болтугай!

Сэтгэгдэл

Уучлаарай энэ мэдээнд oдоогоор
сэтгэгдэл бичих боломжгүй байна.