Хойд Солонгосын үнэн төрх

Хойд Солонгос улсын талаар хүмүүс янз бүрийн л бодолтой байдаг. Тэднийг хэтэрхий их дарамттай амьдардаг болохоор иргэд нь улсаасаа дайжин, улмаар эх урнаасаа урвасан шалтгаанаар эрүүдэн цээрлүүлдэг, үүнчлэн эсрэгээрээ хөгжил нь л дорой буурай болохоос биш харин ч эрх чөлөөтэй ард түмэн гэх мэт өөр өөрсдийн үзэл баримтлалыг илэрхийлсээр байдаг. Тэр ч утгаараа та бүхэндээ Хойд Солонгосын талаар мэдээллийг гэрэл зургаар дамжуулан хүргэж буйг хүлээн авна уу.

Хойд Солонгосын үнэн төрх

1

Пхеньян хотод хаа сайгүй цэргийн дүрэмт хувцастай хүмүүс олноор харагдана. Тус улсыг хагас цэрэгжилттэй, цэргийн хүч сайтай болохыг хэн хүнгүй л мэдэх бизээ.

2

Хойд Солонгос, Хятад хоёрын хөгжлийн ялгаа. Зүүн гар талд Хойд Солонгос, харин баруу гар талд БНХАУ харагдана.

3

Хотын шөнө нь өдрөөсөө илүү үзэсгэлэнтэй аж. Учир нь эндэхийн шөнө намуухан агаад гэрлэн чимэглэлүүдээр хотоо чимсэн байдаг.

4

Хойд Солонгос улсаар зочлохыг хүсвэл доорх мэдээллийг бөглөх шаардлагатай. Түүнчлэн энэ дотор интернэт огт хэрэглэхгүй, хамаагүй зураг авч болохгүй гэсэн нөхцөлтэй байдаг байна.

5

Галт тэргэн дотроос авсан Хойд Солонгос улсын төрх. Элдэв гоёмсог байшин барилгагүй, энгийн нийтийн байрууд санаанд бууна. Яг л 60, 70-аад оны үеийн манай Улаанбаатар хотыг санагдуулж байгаа биз?

6

Хүмүүсийн ялгадсыг бордоо болгон зарж буй нь... Тэд хэзээд сул хаягдал гаргах дургүй улс юм.

7

Хүн хүчгүй зэлүүд харагдах Раквон хотын төрх

8

Тэд хөдөө аяллаар явахдаа ч, эрх баригчдаас зөвшөөрөл авдаг. Хэрвээ зөвшөөрөлгүй нутгаа орхин гарвал хуулийн хариуцлага хүлээлгэдэг.

9

Хотын гудамж, талбай гээд харагдах орчин бүрт цэргүүд харагдана.

10

Пхеньян хотод нэвтрэх зурвас. Ирсэн, гарсан жуулчид, иргэд бүр үүгээр дамждаг.

11

Хөл хөдөлгөөнтэй хотын төрх

12

Хойд Солонгосын нийслэл хотын амьдрал

13

Өдрийн турш хөл хөдөлгөөнтэй, завгүй үргэлжлэх хотын гудамж ийнхүү харагдана.

14

Нийтийн байр

15

Янггакдо (Yanggakdo) зочид буудлаас хотын үзэмж ийнхүү харагдана.

16

Эндэхийн зочид буудлын цахилгаан шатанд 5 давхар байдаггүй аж. Тухайн давхарт гарахын тулд та заавал шатаар явах хэрэгтэй болдог байна. Учир нь улсын дээд эрх мэдэлтнүүд үргэлж 5 давхарт амьдарч, буудалладаг гэнэ. 

17

Үйлчилгээний газрын хаалгууд үргэлж хаалттай байдаг. Гэвч хаалгыг нь нээгээд ороход тэнд дүнсгэр царайтай зөөгчид таныг угтах болно.

18

Ким Ир Саны талбай. Тухайн нутгыг зорин ирэгсэд бүгд тэрхүү талбайг үзээд буцдаг.

19

Пхеньян хотод ч мөн хаа сайгүй Хятадын дуураймал хямд бараанууд байдаг.

20

Удирдагчдын хөшөөний өмнө зургаа авахуулах, тэрчлэн хөшөөг дангаар нь зургийг нь авах тохиолдолд заавал бүтэн биеэр нь авах ёстой. Үгүй бол мөн л "агуу удирдагч"-ийн бухимдлыг төрүүлж, зохих шийтгэлээ хүртэх болно. 

21

Зөвхөн хотын иргэд л эндэхийн хүнсний дэлгүүрүүдээр үйлчлүүлэх эрхтэй. Хэрвээ ирсэн жуулчид хүнс авах шаардлага гарвал хөтчийнхөө тусламжтай үйлчлүүлнэ гэсэн үг.

22

Худалдаж авах боломжтой бэлэг дурсгалын зүйлс буюу эх орны суртал ухуулга бүхий номнууд...

23

Цэвэр цэмцгэр хот

24

Энд замын түгжрэл, саатал гэсэн зүйл байхгүй. Учир нь машин барьдаг иргэд тун цөөхөн учраас л тэр шүү дээ. Мэдээж тиймээс замын осол эндэгдэл хамгийн багатай улсын нэгд зүй ёсоор ордог.

25

Ажилчид

26

Хот нь маш цэвэрхэн боловч, хүмүүс төдийлөн боловсон биш бололтой. Хотын хаа нэгтэй ил бие засах хүмүүстэй цөөнгүй таарна.

27

Суртал ухуулгын шинжтэй зурагт хуудсууд хаа сайгүй харагдана.

28

Ард иргэд нь өглөөнөөс үдшийн бүрий болтол ажил гэрийн хооронд л амьдралаа авч явна.

Танд энэхүү мэдээлэл таалагдсан бол доорх линкээр орж үзээрэй 

~ Хойд Солонгосын тухай сонирхолтой 20 баримт ~

 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()