Бидний амьдралыг өөрчилсөн эмэгтэйчүүдийн нээлтүүд

Дэлхий дахинаа эмэгтэйчүүдийн байгуулсан суу гавъяаг бишрэхгүй байхын аргагүй билээ. Аугаа тэдний ачаар л манай нийгэм илүү энэрэнгүй, ухаалаг түвшинд очсон. Бид үргэлж л эрчүүдийн хийсэн бүтээснийг магтаж, үнэлж биширдэг. Гэтэл бүсгүйчүүд ч гэсэн өнөөдөр хийдгээ хийчихсэн, их амжилтын эзэд шүү дээ. Ингээд та бүхэндээ өөрсдийн бүтээлээр дэлхийг өөрчилсэн түүхэн бүсгүйчүүдийг танилцуулъя.

Бидний амьдралыг өөрчилсөн эмэгтэйчүүдийн нээлтүүд

1 Ягаан оргилуун дарс

Франц гаралтай Николь Барб Клико (Nicole Barbe Clicquot), 27 наснаасаа эхлэн оргилуун дарсны бизнесээ эхлүүлжээ. Улмаар 1808 онд өөрийн бүтээсэн оргилуун дарсаа “Veuve Clicquot Ponsardin” хэмээн нэрлэсэн нь өнөөг хүртэл хамгийн тансаг дарсны тоонд орж байна. Тэрээр өөрийн дарсыг илүү тунгалаг, амтлаг болгохын тулд бүхий л насаараа хичээн ажилласан гэдэг. Үүний үр шимээр түүний энэхүү технологи, оргилуун дарсны ертөнцөд хувьсгал авчирсан гэхэд болно.

Ягаан оргилуун дарс

2 Модны цахилгаан хөрөө

Табита Бэббит (Tabitha Babbitt) хэмээх бүсгүй 1810 онд эрчүүдийн ажлыг хялбарчлах зорилгоор ийнхүү цахилгаан модон хөрөөг зохион бүтээжээ. Мэдээж анхандаа түүний бүтээл төгс байгаагүй ч хожим цаг хугацаа, шинжлэх ухааны хүчээр энэхүү бүтээл улам боловсронгуй болж, өнөөгийн төрхөө олсон байна. Тус бүтээл нь үйлдвэрийн овор ихтэй төхөөрөмж, гар хөрөөг бодвол авсаархан, дээр нь хамаагүй аюул багатай учир маш олон  хүмүүсийн осол эндэгдлийг багасгаж, түүгээр ч зогсохгүй ажлыг түргэсгэн, бүтээмжийг нь ихэсгэсэн юм.

Модны цахилгаан хөрөө

3 Шумбагч онгоцны дуран

Энэхүү төхөөрөмжийн тусламжтай усан цэргүүдийг хөлөг онгоц, шумбагч онгоцноосоо гадаад орчныг дурандах, харах боломжийг олгосон юм. Түүнчлэн тэдэнд тохиолдож болзошгүй байгалийн гамшиг, гадны халдлагаас ч мөн хамгаалж байжээ. Тус төхөөрөмжийг 1845 онд Америкийн зохион бүтээгч Сара Матер (Sarah Mather) хэмээх бүсгүй зохиосон гэдэг.

Шумбагч онгоцны дуран

4 Лаазалсан мах

1873 онд Надежда Козин (Nadezhda Kozhin) хэмээх Орос бүсгүй, цэргүүдэд зориулан авч явахад авсаархан, амархан муудахгүй, өег илчлэг сайтай хоол хүнсийг бүтээхээр энэхүү лаазалсан махыг анх санаачлан бүтээжээ. Түүнээс хойш лаазалсан бүтээгдэхүүн цэргүүдийн дунд хүчээ авч, хожим тэр нь улам бүр боловсронгуй болж, хүмүүс аялал зугаалга, амралтанд өргөнөөр авч явах болсон билээ.

Лаазалсан мах

5 Аяга таваг угаагч

Жосефин Кокрейн (Josephine Cochrane) хэмээх Америк бүсгүй 1886 онд гэрийн эзэгтэй нарын ажлыг хөнгөвчлөх зорилгоор автомат аяга таваг угаах машиныг зохион бүтээжээ. Энэ нь тухайн үеийн нийгэмд тэсрэлт хийсэн гэхэд болно. Өдгөө түүний тусаар маш олон бүсгүйчүүд аяга таваг угаах ажлаас чөлөөлөгдөж, ийнхүү охид бүсгүйчүүд дэвшилтэт ухаалаг нийгэмд хүрэх нэг алхмаа хийсэн юм.

Аяга таваг угаагч

6 Хөхний даруулга

1800-аад оны үед бүсгүйчүүд хөхний даруулга гэхээсээ илүүтэй бэлхүүс галбиржуулах корсетийг өдөр тутамдаа хэрэглэдэг байв. Тухайн үеийн бүсгүйчүүдийн гоо сайхан бие галбирын нууц нь корсет байв. Учир нь түүнийг зүүснээр бүсгүйчүүдийн бэлхүүс нарийхан гоолиг болж, хөх нь өргөгдөж, илүү сэргэр том харагддаг байжээ. Харин 1889 онд, Францын зохион бүтээгч, Эрмине Кадол (Ermine Kadol) хэмээх бүсгүй хөхний даруулга, корсет хоёрыг салгаж өгснөөр бүсгүйчүүд илүү чөлөөтэй хувцаслах болсон юм.

Хөхний даруулга

7 Цас цэвэрлэх машин

Синтия Уэстовер (Cynthia Westover) хэмээх Америк бүсгүй, 1892 онд өвөөгийнхөө хуучин машины сэлбэгийг ашиглан, цас цэвэрлэх цахилгаан машиныг зохион бүтээж байжээ. Ингэснээр хүний оролцоогүйгээр гэрийн ойр орчимд хунгарлаж, хуримтлагдсан цасыг хормыг дотор хялбархаан цэвэрлэх болсон юм. Түүний ачаар өнөөдөр хүмүүс цас цэвэрлэх, зүлэг тэгшлэхдээ ийнхүү маш хялбараар ажлаа хөнгөвчлөх болсон байна.

Цас цэвэрлэх машин

8 Машины шил арчигч

Мэри Андерсон (Mary Anderson) хэмээх Америк зохион бүтээгч бүсгүй 1903 онд хамгийн анхны машины шил арчигчийг зохион бүтээжээ. Ингэснээр жолооч явдал дундаа ч гэсэн шилийг халтартуулж байгаа аливаа байгалийг хүчин зүйлүүд болох цас, бороог автоматаар арчиж цэвэрлэх боломжтой болсон юм. Хожим түүний энэхүү бүтээл улам боловсронгуй болж, өнөөгийн төрхөө олсон байдаг.

Машины шил арчигч

9 Кофены шүүгч

Германы зохион бүтээгч Мелитта Бенц (Melitta Benz), 1909 онд усанд уусдаггүй, гялгар гадаргуутай цаасаар хамгийн анхны кофений шүүгчийг бүтээжээ. Тэр нь хожмоо өөрийнх нь нэрээр нэрлэгдэж, илүү бат бөх материалаар хийгдэн боловсронгуй болсон юм. Бидний өнөөгийн хэрэглэж буй шүүлтүүртэй аяга, халуун сав зэргүүд ч мөн түүний санаагаар бүтээгдсэн гэж бодохоор гайхалтай байгаа биз?

Кофены шүүгч

10 Яндангийн дуу намсгагч

Хамгийн анхны машины яндангийн дуу намсгагчийг Эль Делорес Жонс (El Delores Jones) хэмээх бүсгүй зохион бүтээжээ. Уг төхөөрөмжийн тусламжтай машины моторын чимээ намсч, зорчигчдийг илүү тайван, амар жим зорчиход тусладаг байна. Энэхүү төхөөрөмж бүтээгдэхээс өмнө машинд суух нь яг л галт тэргэнд яваа мэт чих дүлийрэм чимээг гаргадаг байсан аж.

Яндангийн дуу намсгагч

11 Хүүхдийн живх

Марион Донован (Marion Donovan) хэмээх Америкийн зохион бүтээгч бүсгүй 1917 онд хамгийн анхны ус чийг нэвтрүүлдэггүй хүүхдийн даавуун живхийг зохиож байжээ. Тэрээр хүүхдээ гэртээ харж байх зуураа ванны өрөөний хөшиг оёж байгаад энэхүү бүтээлийнхээ санааг олсон гэдэг. Улмаар хөвөн даавуун материалыг ванны хөшигний ус нэвтэрдэггүй материалаар бүрж, хүүхдийн эмзэг арьсыг гэмтээхгүй байдлаар оёж хүүхэддээ өмсүүлсөн гэдэг. Тэр нь хожимоо улам боловсронгуй болж, өнөөгийн нэг удаагийн живх үүссэн юм.

Хүүхдийн живх

12 Шоколадтай жигнэмэг

Рут Вакежиелд (Ruth Wakefield) хэмээх зохион бүтээгч бүсгүй 1938 онд хамгийн анхны амтлаг кремтэй, шоколадтай жигнэмэгийг бүтээж худалдаанд гаргаж байжээ. Улмаар тэрхүү амттан олон хүнд таалагдаж, эрэлт хэрэгцээ нь ч төдий чинээгээр нэмэгдсэн гэдэг. Түүнээс хойш, самартай, жимстэй гээд л төрөл бүрийн амттай жигнэмэгүүд ар араасаа төрөн гарчээ.

Шоколадтай жигнэмэг

13 Утасгүй интернэт

Густав Махат (Gustav Mahat) хэмээх Австрийн зохион бүтээгч бүсгүй, хамгийн анхны Wifi буюу утасгүй интернэтийг зохион бүтээжээ. Гэхдээ энэ нь тухайн үедээ цэргийн мэдээллийг хоорондоо дамжуулах зорилгоор ашиглагддаг байсан бол өдгөө бид хаа л бол хаана гар утаснаасаа утасгүй интернэтийн тусламжтайгаар дэлхий ертөнцтэй холбогдож чаддаг болсон билээ.

Утасгүй интернэт

14 Хамгаалалтын хантааз

Степани Кволек (Stephanie Kwolek) хэмээх Америкийн химич, эрдэмтэн бүсгүй анхны хамгаалалтын хантаазыг бүтээжээ. Түүний ачаар өнөөдөр дэлхийн сая сая албан хаагчид, цэргүүд урьд урьдаа бодвол илүү аюул багатай албан үүргээ хашиж байна. Хожим энэ нь улам боловсронгуй болж, сумны хамгаалалттай болсон юм.

Хамгаалалтын хантааз

15 Силикон

Патрисия Биллингс (Patricia Billings) хэмээх нэгэн бүсгүй 1970 онд хамгийн анхны уян зөөлөн хэрнээ бат бөх, галд тэсвэртэй силиконийг зохион бүтээжээ. Өдгөө тус материалаар хийгддэггүй зүйл гэж ховор болсон билээ. 

Силикон

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()