Барилгын салбарын хамгийн том үзэсгэлэн болж байна

2016-03-10, 12:05
3,120

Монгол улсад барилгын салбар үүсч хөгжсөний 90 жилийн ойд зориулсан Улаанбаатар барилга-2016 үзэсгэлэн 11 дэхь жилдээ 3-р сарын 4-нөөс 14-ний өдрүүдэд Мишээл Экспо төвийн үзэсгэлэнгийн B танхимд зохион байгуулагдаж байна.

Барилгын салбарын хамгийн том үзэсгэлэн болж байна
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Энэхүү үзэсгэлэнг зохион байгуулагчаар Барилга хот байгуулалтын яам, Барилгын хөгжлийн төв, Стандартчилал, хэмжил зүйн газар, Мишээл Экспо компани, Мишээл барилгын их дэлгүүр дэмжигчээр Нийслэлийн орон сууцны корпораци, Төрийн орон сууцны корпораци ажиллаж байна. 

Энэхүү үзэсгэлэн нь барилга угсралт, орон сууцны худалдаа эрхлэгч аж ахуйн нэгж байгууллагуудын бүтээн байгуулалт, орон сууцны шинэ хорооллуудыг олон нийтэд танилцуулах. Мөн барилгын материал үйлдвэрлэгч, ханган нийлүүлэгч, барилгын багаж хэрэгсэл, тоног төхөөрөмжийн импорт, худалдаа эрхлэгч аж ахуйн нэгж байгууллагуудын бүтээгдэхүүн үйлчилгээг сурталчлах, салбар хоорондын хамтын ажиллагаагаа өргөжүүлэх, түүнчлэн сүүлийн үеийн шинэ дэвшилтэт техник технологийн талаар олон нийтэд таниулан сурталчилдагаараа онцлогтой юм.

Уг үзэсгэлэнд  
- Барилгын багаж хэрэгсэл, тоног төхөөрөмж
- Барилгын засвар үйлчилгээ, засал чимэглэл
- Хүнд машин, механизм худалдаалагч компаниуд
- Орон сууц хот тохижилтын компаниуд
- Барилга угсралт, засвар үйлчилгээ, засал чимэглэлийн компаниуд
- Зураг төсөл, интерьер, экстерьер дизайны үйл ажиллагаа эрхлэгч байгууллагууд
- Барилгын гадна тохижилт, ландшафт, гэрэлтүүлгийн чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг нийт 150 орчим аж ахуйн нэгж байгууллага оролцож байна. 

Түүнчлэн үзэсгэлэнгийн үеэр “Барилгын салбарт 2015 онд батлагдсан норм, стандартууд” сэдэвт сургалт семинар болно.

Мишээл Экспо төвийн үзэсгэлэнгийн B танхим буюу тун удахгүй үйл ажиллагаагаа явуулах Мишээл Барилгын их дэлгүүрт уг үзэсгэлэн нь зохион байгуулагдаж байна. Мишээл барилгын их дэлгүүр нь Монголын хамгийн том барилгын их дэлгүүр ба барилгын материалын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгуулагуудын үзүүлэнгийн танхимыг нэг дор төвлөрүүлж чадсан, орчин үеийн стандартад нийцсэн их дэлгүүр юм.

Дэлгэрэнгүй мэдээллийг 88077064, 99918133, 99901420 утсаар авахаас гадна мишээл аппликейшн, www.misheelgroup.mn, www.facebook.com/misheelgroup хуудсуудаар зочлоорой.

 

Сэтгэгдэл

Уучлаарай энэ мэдээнд oдоогоор
сэтгэгдэл бичих боломжгүй байна.