Анхаарлаа хэрхэн төвлөрүүлж сурах вэ?

Зарим үед аливаа зүйлийг хийх гэхээр анхаарал нэг л төвлөрч өгөхгүй, ажлын эрч хүч хаашаа ч юм яваад одсон мэт санагддаггүй гэж үү? Энэ үед яахаа мэдэхгүй дэмий л бухимдаж, үнэт цагаа үрсээр суудаг. Тэгвэл та бүхэндээ эдгээр өдрүүдийг хэрхэн давж, ажлын бүтээмжээ дээшлүүлэх, түүнчлэн сэтгэл санаагаа өөдрөг байлгах зөвлөгөө мэдээллийг хүргэж байна.

Анхаарлаа хэрхэн төвлөрүүлж сурах вэ?

1 Хэт олон зүйлийг төлөвлөхгүй байх

Мэдээж та “супер баатар” биш учраас бүхнийг ганцаараа бусдын тусламжгүй хийнэ гэж үгүй. Хэрвээ тийм бол өөрийгөө л дэмий зовоохын нэмэр. Тиймээс та юун түрүүнд боломжтой бол бусдын тусламжтай, баг хамт олноороо оногдсон ажлыг гүйцэтгэвэл илүү сонирхолтой, хөгжилтэй байх болно. Мөн тухайн өдөрт өөрийн ачааллаас дээгүүр хэтэрхий олон зүйлийг хийхээр битгий төлөвлөөрэй. Ингэх нь өөрийгөө ядрааж, уурлаж бухимдахаас хэтрэхгүй.

Хэт олон зүйлийг төлөвлөхгүй байх

2 Бясалгах

Өдөрт 20-оос доошгүй минутын хугацааг бясалгах, оюун бодлоо төвлөрүүлэхэд зориулаарай. Ингэснээр хэдхэн хоногийн дотор л та төсөөлөө ч үгүй гайхалтай үр дүнд хүрэх болно. Учир нь хүнд тайвшрах, бодол оюунаа цэгцлэхэд тодорхой хугацаа хэрэгтэй байдаг юм. Ингэснээр зорилго тодорхой болж, түүндээ хүрэх арга замыг ч саадгүй барьж авч чаддаг. 

Бясалгах

3 Дасгал хийх

Тогтмол хугацаанд дасгал хийж хэвшинэ гэдэг нь өөртөө зориулж буй маш том хөрөнгө оруулалт юм. Учир нь дасгал хөдөлгөөн хийснээр таны бие гайхалтай сайхан амарч, ажлын бүтээмжийг дээшлүүлэн, анхаарал төвлөрүүлэхэд тусалдаг юм. Тиймээс хүнд өдрийн дараа өөртөө бага ч болов цагийг зарцуулж байгаарай. Хэрвээ та анзаарсан бол сайхан биетэй, өөгүй толигор арьстай, түүнчлэн ажил хэрэг нь ч амжилттай урагшилдаг хүмүүс дасгал хөдөлгөөнийг амьдралынхаа салшгүй нэгэн хэсэг болгосон байдаг.

Дасгал хийх

4 Хийх зүйлээ жагсаан бичих

Аливаа зүйлийг төлөвлөнө гэдэг бол асар том хувийн зохион байгуулалт юм. Тиймээс ч амжилттай яваа хүн бүр өглөөд тухайн өдөрт хийхээр төлөвлөж буй зүйлээ жагсаан бичиж, үдэш унтахынхаа өмнө хийсэн ажлаа дүгнэдэг байна. Мөн өнөөдөр би ямар ажил хийсэн билээ, маргааш юу хийх вэ гэх мэт зүйлсийг бодож унтсанаар дараа дараагийн ажил аяандаа цэгцрээд ирнэ.

Хийх зүйлээ жагсаан бичих

5 Бага зэрэг кофе уу

Хэрвээ та нэг л төвлөрч өгөхгүй, ажлын бүтээмж тань эрс багассан бол нэг аяга кофе уухыг зөвлөж байна. Учир нь кофены найрлаганд таныг сэргээх хангалттай орцууд бий. Гэхдээ мэдээж хэтрүүлэн уувал, зүрх өвдөх, дэлсэх аюултайг санаарай.

Бага зэрэг кофе уу

6 Амралт

Их ажлын дараагаар амралт шиг сайхан зүйл үгүй. Учир нь таны бие махбод ядарч, өөрийн эрхгүй л амралт нэхэх шиг санагдана. Ийм байхад ажил хийнэ гэдэг хүч чадал, цаг хугацаагаа дэмий үрж байгаа хэрэг юм. Мэдээж танд үр дүнтэй сайхан амралт хэрэгтэй. Алжаал тайлах халуун бүлээн ваннтай усанд ороод, халуун цай уугаад унтаж амраарай.

Амралт

7 Ажиллах цагтаа л ажилла

Хүн дунджаар өдөрт 8 цаг ажиллах ёстой байдаг. Мэдээж цагийн ажил, ээлжийн ажил зэргүүд нь түүнээс ч урт байхыг үгүйсгэхгүй. Тиймээс аль болох уртгасан цагаар ажиллахгүй байх нь таныг ирээдүйд учирч болох эрүүл мэндийн эрсдлээс хамгаалах болно. Амралтын өдөрт ажлын талаар бодолгүй аль болох тайван амрахыг хичээгээрэй.

Ажиллах цагтаа л ажилла

8 Анхаарлаа төвлөрүүлэх гэж хичээ

Чанга дуу хөгжим, элдэв бодлуудаас өөрийгөө чөлөөлж, аль болох тайван амгалан байхыг хичээх хэрэгтэй. Ингэвээс таны ажлын бүтээмж нэмэгдэн, санаанд оромгүй өөрчлөлтүүдийг авчрах болно. Мөн зарим үед харин ч эсрэгээрээ цоглог хэмнэлтэй дуу таныг сэргээж, ажлын эрч хүчийг нэмэгдүүлэх давуу талтай.

Анхаарлаа төвлөрүүлэх гэж хичээ

9 Нам гүм орчинд байхыг хичээ

Ажлын стресс тайлж, найз нөхөдтэйгээ цагийг хөгжилтэй өнгөрүүлэхийг хүсэж байгаа бол аль болох намуухан газрыг сонгохыг зөвлөж байна. Ингэснээр та болоод таны найзуудын дунд халуун дулаан уур амьсгал бий болж, уулзалтыг илүү сайхан болгох болно. Дандаа чанга хөгжим, стресс ихтэй газарт ажиллах нь таны эрч хүчийг сорж, ядраах гэмтэй тул анхаарвал зохино.

Нам гүм орчинд байхыг хичээ

10 Холын зүйл рүү ширтэх

Алс зүйл рүү ширтэх нь нүдний харааг сайжруулж, оюун бодлыг цэгцлэхэд асар их ашиг тустай. Тиймээс та бүхэн ажлынхаа дундуур хэсэгхэн ч атугай агаарт гарч, цонхоор ширтэн нүдээ амрааж байхыг зөвлөж байна. Ингэх нь анхаарал төвлөрүүлж, ажлын эрч хүчийг нэмэгдүүлдэг юм.

Холын зүйл рүү ширтэх

11 Тав тухтай унтаж амрахыг хичээ

Эрч хүчтэй байхын эрхэм гол зүйл нь шөнөдөө тайван амгалан унтаж амрах явдал юм. Тиймдээ ч та шөнө аль болох тав тухтай эрт унтахыг хичээгээрэй. Ингэж байж л маргаашдаа эрч хүчтэй ажиллах болно шүү дээ.

Тав тухтай унтаж амрахыг хичээ

12 Интернетээс холдохыг хичээ

Цахим ертөнц гэдэг нэг талаар таныг хамгийн ихээр ядаргаанд оруулж, стресстүүлэх хүчин зүйлсийн нэг юм. Тиймээс ч та шаардлагагүй нөхцөлд интернетээ унтрааж, өөрийн ажилдаа гол анхаарлаа хандуулах хэрэгтэй. Энэ нь эргээд танд ажлаа хурдан дуусгахад тус болж, стресс бухимдлаас сэргийлэх болно.

Интернетээс холдохыг хичээ

13 Ажиллах таатай орчинг бүрдүүл

Мэдээж таны өдрийн ихэнх цагийг өнгөрүүлдэг албан газар тань тав тухтай, тохилог байж тухайн өдрөө сэтгэл өөдрөг, эрч хүчтэй байх үндсэн нөхцөл бүрдэнэ. Тиймээс юун түрүүнд албан газраа цэвэрлэж, тохь тухтай ажиллахыг хичээгээрэй. Мөн өрөөний температурыг тохиромжтой хэмд тааруулах нь чухал.

Ажиллах таатай орчинг бүрдүүл

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()