Дэлхийд алдартай “SalMar” хэмээх яргай загасны аж ахуйн өв залгамжлагч тэрбээр, царайлаг, басхүү ганц бие тул сүүлийн үед охидын хараанд өртөж, цахим ертөнцөөр алдарших болсон байна.
Анх 1991 онд “SalMar” үйлдвэр байгуулагдсан бөгөөд одоогийн байдлаар нийт 52 лицензийг эзэмшдэг, мөн 2007 оноос хойш Ослогийн хөрөнгийн биржид бүртгэлтэй болсон ажээ.
Зөвхөн Норвегид төдийгүй дэлхийд загасны аж ахуйгаараа толгой цохих уг компанийн өв залгамжлагч Вицогийн хөрөнгө 2013 оноос хойш 1.1 тэрбум ам.доллараар тоологдож байна. Компанийн бүх хувьцааг эцэг нь түүнд шилжүүлснээс хойш ийнхүү дэлхийн залуу тэрбумтнуудын тоонд зүй ёсоор багтах болжээ. Тухайн үед Вицо ердөө жилийн өмнөхөн нь л дунд сургуулиа төгсөөд байсан аж.
Хэвлэлийнхний мэдээлж буйгаар бол тэр олон нийтийн уулзалт арга хэмжээн дээр сүүлийн үед гэр бүлээ төлөөлөн үзэгдэх нь ихэсчээ.
“SalMar” компанийн албан ёсны өв залгамжлагч болохоосоо өмнө харин “MGM Property” үндэстэн дамнасан корпорацид үл хөдлөх хөрөнгө зуучлалын чиглэлээр ажиллаж байжээ.
Уншигч та бүхэн санаж байгаа бол өмнө нь бид та бүхэнд “ Forbes” сэтгүүлээс гаргасан “Дэлхийн хамгийн залуу тэрбумтнууд”-ын жагсаалтын эхний 2 байранд орсон “Ferd” компанийн өв залгамжлагч эгч дүү охидын тухай танилцуулж байсан билээ. Тэдгээрийн ард Вицо байр эзэлсэн юм. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж үзээрэй.
Хамгийн хачирхалтай нь тэд гурвуулаа Норвеги хүмүүс бөгөөд, энэ шалтгаан нь үеэс үед дамжсан гэр бүлийн бат бэх, хүчирхэг бизнесийн нөлөө байж болох талаар “Forbes” сэтгүүлийн ерөнхий редактор дурьдсан байна.
Хориодхон насанд ахадсан ийм их нэр хүнд, эд хөрөнгийн эзэн ч гэлээ тэр гайхмаар даруухан, энгийн нэгэн аж. Үүнийгээ ч өөрийн цахим хуудсаараа батлан харуулж чадсан юм.
Түүний инстаграм хаяг: https://www.instagram.com/guswitzoe/