Мөн урлаг соёлынхон төдийгүй алдар нэрд гарсан хүмүүс өөрийн амьдрал хийгээд карьер, амжилтынхаа талаар баримтат кино хийлгэх нь ихсэж байна. Жишээлбэл, Английн алдарт хөвгүүдийн хамтлаг болох “One Direction” нь “Энэ бол бид” гэсэн баримтат киногоороо 29 сая долларын ашиг олсон бол залуухан, халуухан дуучин гэгддэг Жастин Бэйбэр (Justin Bieber)-ийн 2011 онд өөрийн дэлхийг аялан тойрсон тоглолтын талаарх баримтат кино нь 99 сая долларын ашгийг олсон байна. Харин бидний хайрлаж, хүндэлж явдаг домогт сагсан бөмбөгчин Коби Брэйнт (Kobe Bryant) нь “Коби Брэйнтын бодлогошрол” хэмээх баримтад киногоо саяхан гаргаад байгаа билээ.
Харин одоо танилцуулж буй доорх 5 баримтат кино танд сургамж, ухаарал болон хайрыг бэлгэлэх болно.
1
“I Think We’re Alone Now”
Тус баримтат кино нь 2008 онд хийгдсэн бөгөөд тухайн үеийн киноны уламжлал болоод нэгэн хэвийн байдлыг эвдсэн онцгой бүтээл болсон юм. 80-аад оны нэрт поп дуучин Тифани Дэвиш (Tiffany Darwish)-д зориулан Жэф Төрнэр (Jeff Turner) болон Кэли ЭмсиКоник (Kelly McCornik) нар тухайн баримтат киног бүтээсэн байна. Жэфийн хувьд 1988 оноос хойш дуучин бүсгүйтэй хамтарч ажиллаж эхэлжээ. Харин Кэли Тифани-гийн багын найз нь байсан ажээ. Тэд кинондоо Тифани-гийн шүтэн бишрэгчидийг багтааснаар киногоо улам сонирхолтой болгож чадсан юм.
2
“Talhotblond”
“Talhotblonde” гэх баримтат кино нь интернэтээр холбогдсон хайрын гурвалжингийн тухай өгүүлдэг. Томас Монтамэри (Thomas Montgomery) гэх 47 настай эр өөрийн ажлын хамтрагч Брэйн Баррэт (Brian Barrett)-ыг хөнөөж буйгаар тус киноны үйл явдал өндөрлөдөг байна. Алуурчиний ажлын хамтрагчаа хөнөөх болсон шалтгаан нь 18 настай Жесси гэх охин аж. Учир нь Жесси энэ хоёр эртэй интернэт чатаар зэрэг харилцдаг байсан төдийгүй хайр сэтгэлийн холбоотой болж эхэлжээ. Үүнийг мэдсэн залуус бие биедээ өш санаснаар сүүлдээ нэг нь амиа алдан нөгөөх нь алуурчин болдог байна. Энэхүү баримтат кино нь бодит амьдрал дээр болсон явдал учраас хүмүүст сэрэмжлүүлэх үүднээс тус киног хийсэн хэмээн найруулагч нь хэлсэн байна.
3
“Girl model”
Өвсөр насны 2 охин ажил олж хийхээр Токио хотыг зорино. Тэд нэг нэгнээ таньдаггүй байсан ч нэгэн дэлгүүрт хамт ажиллах болсноор үйл явдал өрнөдөг. Надя гэх охин нь гэр бүлээ санхүүгийн бэрхшээлээс гаргахын тулд хөлс хүчээ урсган ажилладаг, харин Эшлигийн хувьд тэрээр модел, загвар өмсөгч болох хүсэлтэй бөгөөд түүндээ хүрэхээр тэмцэж яваа аж. Охид нэгэн зорилго доор нэгдэн модел болохоор хичээх боловч, бүгд санасан шиг нь хялбар байдаггүй талаар тус кинонд өгүүлдэг байна. Найруулагч энэ киногоороо “юм бүхэн харагдаж байгаа шигээ биш юм. Бидний нүдэнд сайн сайхан харагддаг ч үнэн хэрэгтээ үүний цаана асар их хөлс хүч, тэсвэр тэвчээр, зовлон зүдгээр нуугдаж байдаг” юм гэсэн санааг илтгэхийг зорьсон гэнэ.
4
“The American Scream”
Тухайн киног продюсер (Micheal Stephenson) найруулсан байна. Масажусэтын Фэрхэвэн гэх нэгэн хотод 3 айл Халловины баярт зориулан байшингаа чөтгөрийн үүр шиг засаж чимэглэснээр киноны үйл явдал эхэлдэг байна. Тус кино нь асар их хөрөнгө мөнгө агаад цаг хугацаа шаардсан бүтээл болсон гэнэ.
5
“The Imposter”
1994 онд 13 настай байхдаа Техас мужийн Сан Антониа хотоос алга болсон Николас Барклэй (Nicholas Barclay) хүүгийн тухай өгүүлдэг уг кинонд Фрэдрик Бордум (Frederic Bourdin) гэх Франц эр хүүгийн дүрийг бүтээсэн байна. Гэвч Бордум нь алга болсон хүүгээс олон насаар ах төдийгүй царайны хувьд ч эсрэг тэсрэг байсан юм. Харин найруулагч энэ бүгдийг тоолгүй түүнийг өөрийн кинондоо тоглуулхаар болсон байна. Хүмүүс түүнээс яагаад ийм шийдвэр гаргасанг асуухад би зүгээр л түүнд итгэж байна гэжээ.