Иймээс супермаркетуудын далд бодлогод өртөн, дэмий зүйлсэд мөнгөө үрэхгүйн тулд дараах зүйлс танд хэрэг болно.
1
Жагсаалт гаргах
Та дэлгүүр явахдаа шаардлагатай зүйлсээ урьдчилаад бод, эсвэл тэмдэглээд ав. Мэдээж эхний хэдэн өдөр таны гаргасан жагсаалт асар их байна. Орчин үед бид цаас балнаас илүүтэй таблет, ухаалаг утас ашигладаг болсон. Тиймээс ч ухаалаг утсан дээрээ тэмдэглэж авах нь танд илүү хялбар байх.
2
Зөвхөн төлөвлөгөөний дагуу...
Жагсаалтандаа зөвхөн хүнсний бүтээгдэхүүнүүд болон гэр ахуйн бараануудаа л бичээрэй. Хэрвээ та жагсаалт гаргалгүйгээр дэлгүүр орвол хэрэгтэй хэрэггүй баахан зүйлс авах магадлалтай. Энэ дүрэм нь таны түрүүвчийг хэрэгцээгүй зүйлс аван хоосрохоос сэргийлэх юм.
3
Өлссөн үедээ болж өгвөл гэртээ хоолло
Хүний бие өлссөн үедээ шаардлагатай хоол хүнсээс хамаагүй ихийг шаардаж байдаг учир дэлгүүр орвол бүх зүйл танд амттай харагдаж, идэх дур хүслийг тань өдөөн, хэтэрхий их зүйл авахуулах эрсдэлтэй болгодог. Тиймээс та болж өгвөл өлссөн үедээ дэлгүүр орохгүй байхыг анхааруулья.
4
Хэмнэлт хий
Хэрэв зайлшгүй дэлгүүр орох шаардлага гарвал та гэрээсээ бага хэмжээний бэлэн мөнгөтэй л гараарай. Мөн жижиг сагс сонгон зөвхөн авах шаардлагатай барааны хэсгээр л явах хэрэгтэй. Хүнсний дэлгүүрүүдийн бас нэгэн далд бодлого бол сагсны хэмжээ юм. Сагс болон тэрэгний хэмжээнээс хамаарч худалдан авагчид сонголт хийдэг. Хэрвээ жижиг сагс байх юм бол бага зүйл авна, харин том сагс байвал тэр хэмжээгээр л их бараа бүтээгдэхүүнийг худалдан авдаг нь судалгаагаар тогтоогдсон байна. Энэ нь нэг ёсондоо үйлчүүлэгчдийн сэтгэл зүйгээр тоглож байгаа хэрэг юм.
5
Сонголтоо өөрчил
Та дэлгүүрт ороод байнга авдаг зүйлсээ л дахин дахин авсаар байдаг уу? Тэгвэл энэ нь танд бүр зуршил болоод суучихсан гэсэн үг. Тиймээс та урьд хэрэглэдэг байснаасаа арай хямд үнэтэй бүтээгдэхүүнийг авч үзэхэд гэмгүй шүү. Магадгүй хямд үнэтэй бүтээгдэхүүн нь таны хэрэглэдэг байсан бүтээгдэхүүнээс онцын ялгаагүй байж болно шүү дээ. Ингэснээр та зөвхөн мөнгөө хэмнээд зогсохгүй шинэ бүтээгдэхүүнийг туршин үзэх боломжтой боллоо.
6
Хямдрал, бонус... Эд бүгдээрээ нэг төрлийн заль
Дэлгүүрт ороход хямдарсан бараанууд ихээр байдаг. Магадгүй өчигдөр таны авч байсан шоколад өнөөдөр 50%-иар хямдарсан байж болно. Мөн бэлэгтэй бараанууд гэж бас бий. Нэг уут кофе авбал аяга үнэгүй, 2 уутыг авбал ахиад нэг үнэгүй гэх мэт. Анхааруулж хэлэхэд хямдарсан болон бэлэгтэй бараанууд нь ихэнхидээ хугацаа нь дуусах дөхсөн байдаг. Тиймээс та эхлээд энэ бараа надад ямар хэрэгтэй билээ, би үүнийг хугацаа нь дуусахаас өмнө хэрэглэж амжих уу? гэх зэрэг асуултуудыг өөрөөсөө асуугаад үзээрэй.
7
Ганцаараа явах нь хэмнэлтийн нэг хэлбэр
Мэдээж найзтайгаа хамт дэлгүүр хэсэх хөгжилтэй байдаг л даа. Гэхдээ та ганцаараа дэлгүүр хэсэхдээ энэ бүтээгдэхүүн надад хэрэгтэй билүү, ямар ашиг тустай вэ зэргийг тунгаах цаг илүү гардаг гэдгийг мэдэх байх. Харин олуулаа явж байгаа тохиолдолд бараа бүтээгдэхүүний талаар бодож тунгаах нь бүү хэл үнийг нь ч харалгүй сагсруугаа чулууддагаа анзаардаг уу? Мөн та найзтайгаа авах шаардлагагүй хэдий ч бараа үзэн сонирхон хамаг цагаа үрж орхидог байна. Эцэст нь хэлэхэд дэлгүүр лүү ганцаараа явж байх нь мөнгөний хувьд болоод цаг хугацааны хувьд хамаагүй хэмнэлттэй гэдгийг зөвлөж байна.
8
Бэлэн мөнгөөр тооцоо хийж байгаарай
Өөрт хэрэгцээтэй бараагаа сонгочихоод байхад л дэлгүүрийн ажилтан ирэн танд шинэ барааг гайхалтай хямдаар санал болговол хичнээн таалагдсан ч байсан дараа больё хэмээн хариулж сураарай. Бас картнаас илүүтэй бэлэн мөнгөөр тооцоогоо хийж байх нь дээр. Учир нь картаар хийсэн тохиолдолд хэр их мөнгө үрснээ анзааралгүй өнгөрдөг юм.
Танд энэхүү мэдээлэл таалагдсан бол доорх линкээр орж үзээрэй
~ Супермаркетууд биднийг хэрхэн хуурдаг вэ? ~