1
Цэнхэр өмдний цаадах аварга өгзөг
Энэхүү зурган дээр Ким бариу тод цэнхэр өнгийн жийнс өмссөн байна. Ер нь өгзөг гуяараа махлаг бүсгүйчүүд тод өнгийн жийнс өмсөхөөс татгалздаг. Харин түүний хувьд өгзөг л томтой болохоос гуя нь харьцангуй нарийхан харагдах ажээ. Мэдээж энэ том өгзгөнд таарах өмдийг олоход хэцүү ч, таарсан таалагдсанаа зөв сонгоод өмсвөл санаснаас аятайхан харагдаж байна шүү.
2
Илгэн өмдтэй түүний төрх
Илгэн өмд туранхай хүнийг ч гэсэн махлаг харагдуулж, биеийн өөг тодотгох гээд байдаг талтай. Тиймээс ч охид бүсгүйчүүд тэр бүр илгэн хувцас эдлэлийг сонгох нь цөөн. Тиймээс хэрвээ та өөрийн өгзгөндөө сэтгэл хангалуун байдаг бол илгэн материалтай өмдийг сонгоход гэмгүй. Таны нүдээр Ким ямар харагдаж байна?
3
Банзалны цаадах өгзөг
Сайхан өгзөгтэй бүсгүйчүүд оноотой, доогуураа нарийсаж, биеийн галбир илүүтэй тодотгосон банзал өмсвөл өгзгийг нь илүүтэй тодотгож, сайхан харагдуулдаг. Харин эсрэгээгээ та өөрийн өгзгөндөө сэтгэл хангалуун бус бол дэрвэгэр, аль болох бариу биш банзлыг сонгох нь зүйтэй. Кимийн хувьд тэрээр аливаа олон нийтийн арга хэмжээ, өдөр тутамдаа ийм төрлийн даашинз, бошинзыг илүүтэй өмсөх дуртай гэнэ. Энэ ч аргагүй л өөртөө итгэлтэй хүний шинж байх даа...
4
Илүү ойроос харвал
Том өгзгийг ойроос харвал целлюлит, суларсан арьс зэрэг өө ихтэй. Зүгээр ч нэг том өгзөг л төгс харагддаг юм биш. Гагцхүү үүнийг дасгал хөдөлгөөнөөр чангалж, хэлбэржүүлэхгүй бол хаашаа л бол хаашаа "явчих" гээд байдаг талтай. Кимийнх ч мөн адил ойроос тийм ч төгс харагддагүй юм байна.
5
Бэлтгэлийн өмдний цаанаас ажвал...
Магадгүй өгзгийг илүү тодотгож өгдөг хувцас бол нимгэн бариу бэлтгэлийн ретуз байх. Иймэрхүү өмд нь таны өөг илүүтэй илчлэхээс гадна сайхан өгзгийг давхар тодотгож байдаг. Кимийн хувьд түүний өдөр тутамдаа өмсөх дуртай хувцаслалтын нэг нь бэлтгэлийн ретуз ажээ.
6
Хажуунаас нь харвал...
Ямарваа өгзгийг хажуунаас нь харахад л хангалттай сайн сонжоо болдог. Ялангуяа бариу өмд, банзалтай үед... Кимийг өөрийн өгзгөндөө сэтгэл хангалуун байдгийг үргэлж бариу хувцас өмсдөгөөс нь харж болно.
7
Гялтганасан өгзөг
Энэ төрлийн хувцаслалт бол өөртөө итгэлтэй, нэг ёсондоо маш зоригтой бүсгүйчүүдийн хийх үйлдэл юм. Учир нь хотын гудмаар саатай бариу ретуз өмсөөд алхах хүн маш цөөхөн. Саа, гялгар материалтай хувцас хүнийг илүү оворжуу, том биетэй харагдуулдаг. Кимийн сонголтонд ч мөн адил ийм саатай ретузууд чухал байрыг эзэлдэг аж.
8
Өдөр тутамдаа ингэж харагддаг
Том өгзөгний нэг сул тал нь тэр бүр таарах хувцас олдохгүй, дээр нь өмдний өгзөг хэсэг нимгэрч урагдах, зүгээр л сул зогсоход гуяны дээр атираа нугалаа үүсдэг. Том өгзгөнд нь ч мөн том арчилгаа хэрэгтэй. Өгзгийг зөв сайхан хэлбэртэй харагдуулахын тулд багагүй хөдөлмөр шаардана. Таны харж байгаачлан Кимийн хувьд ч мөн өдөр тутамдаа тийм ч төгс харагдадгүй байх нь...
9
Бие давхар байхдаа
Том өгзөгтэй бүсгүйчүүдийн бас нэг зовлон нь бие давхар байхдаа ард урдаасаа төмбийгөөд нарийхан зайгаар багтаж гарна гэдэг юу л бол? Мөн таарах хувцас олдохгүйн дээр язралт гэдэг чимээгүй дайсантай тэмцэх болно. Мэдээж давхар биетэй байхад дунджаар 10-20 кг нэмэгддэг. Тэрхүү жин нь хүүхдийн жингээс гадна, өгзөг хөх гуя руу ихэвчлэн ордог. Тэр үед арьс ихээр сунаж, язралт үүсдэг байна. Кимийн өгзөг ч багагүй "суулт өгсөн" бололтой. Гэхдээ та бүхний мэдэж байгаачлан түүний өгзөг төрөлхийнх биш билээ.
10
Цагаан даашинзны цаадах өгзөг
Цагаан даашинз бүсгүй хүний бие галбир, гоо үзэсгэлэнг гайхамшигтай ихээр тодруулж байдаг. Харин эсрэгээрээ хэрвээ та өөрийн бие галбиртаа сэтгэл дундуур байдаг бол ийм загварын цагаан даашинзнаас аль болох татгалзах хэрэгтэй. Учир нь энэ нь таны бусдад харуулахыг хүсээгүй илүү махыг тань тодруулах хандлагатай. Харин Кимийн хувьд тэрээр өөрийн биедээ төгс итгэлтэй байдаг бөгөөд харин ч ямар нэгэн байдлаар эрсдэлтэй, аз туршсан зүйл хийх дуртай аж.