Охидын хамтлагийн дуучин өөрийгөө шатаажээ

2016-03-04, 16:03
18,751

Хятадын “SNH48” гэх охидын хамтлагын дуучин Тан Анчи (Tang Anqi) нэгэн кафед өөрийгөө шатааж, биеийнхээ 80% -ийг түлсэн байна. Дуучин бүсгүй одоогоор Шанхай хотын “Changhai” эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа аж. 

Охидын хамтлагийн дуучин өөрийгөө шатаажээ

24 настай Анчи кафений дээд давхарт суун эмэгтэй найзтайгаа маргалдаж байсан гэнэ.  Шанхайн “Baoshan” дүүргийн цагдаа “The Paper” сэтгүүлд өгсөн ярилцлагандаа Анчи 7:45 минут гэхэд өөрийгөө шатаан, тусламж эрэн орилж хашгирч шатаар гүйж байсан хэмээжээ. Харин тус кафений менежер хэлэхдээ тэр бүсгүй шилэн тирко өмссөн байсан учраас гал маш хурдан түүний биеэр тархсан гэсэн байна.

Түүний өөрийгөө шатаасан хэрэг найзтайгаа маргалдсан маргаанаас болсон хэмээн таамаглаж байна. Бүсгүйн хамтлагийн харьяа агентлаг түүний бие хүнд байгаа, мөн маш их хэмжээний цус алдсан талаар дуучны вэб хуудсан дээр бичжээ. 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()