1
Канье Вест – "Monster"
Ким Кардашьяаны нөхөр реппер, продьюсер Канье Вест (Kanye West)-д ихээхэн амжилт, нэр хүндийг авчирсан цомог бол түүний 5 дахь уран бүтээл “My Beautiful Dark Twisted Fantasy” юм. Тус цомогт багтсан “Monster” дууны клипийг Жейк Нава (Jake Nava) найруулсан бөгөөд зохиолд зомби нарын дүр хувиргалтыг дэндүү хэтрүүлэгтэй, тайзны чимэглэл, бусад аймшгт зүйлс нь нийгэмд буруу үлгэр дуурайлал үзүүлнэ хэмээн шүүмжилж, улмаар тус клипийг "MTV"-ээр гаргахыг нь хориглосон байна.
2
Public Enemy - "When I Get To Arizona"
“Chuck D” болон “Flavor Flav” нар нь тус хамтлагийн үүсгэн байгуулагчид юм. Тэд 80-аад оны сүүлч, 90-ээд оны ихээр нийгмийн ухамсартай, улс төрийн идэвхитэй хамтлаг хэмээн үнэлэгдэж байжээ. Түүнчлэн 1989 онд “Do The Right Thing” хэмээх киноны дууг дуулснаар тэднийг сонсох хүмүүсийн тоо эрс нэмэгдсэн гэхэд болно. Улмаар 1991 онд “Apocalypse 91” хэмээх цомгийг гаргасан нь тэсрэлт болсон юм. Тус цомогт багтсан “When I Get To Arizona” дуу нь нийгэмд буруу үлгэр дууриалал үзүүлсэн, ард түмнийг турхирсан шинжтэй хэмээн даруй хориглогджээ.
3
Nelly - "Tip Drill"
Реп дуунуудын клипэнд ихэвчлэн халуухан дэггүй бүсгүйчүүд, үнэтэй машин үнэт эдлэл, тамхи татаж байгаа хүмүүс, үнэтэй сархад ууж байгаа зураглалууд харагддаг. Харин реппер Nelly-ийн “Tip Drill”-ийн клип нь 2003 онд хийгдсэн бөгөөд дэндүү задгай, насанд хүрэгсдийн үзэгдлүүд гардаг, садар самуунд өсвөр үеийнхнийг уруу татсан хэмээн албан ёсоор хорьжээ.
4
The Game - "Red Nation"
Реппер “The Game” 2011 онд өөрийн 4 дэхь бие даасан албан ёсны цомгоо “Red Nation” хэмээн нэрлэсэн. Тэрээр анхны цомгоо 2005 онд гаргаж байсан билээ. Тус клипийн зохиолд дээрмийн бүлэглэлийн гишүүдийн танхай амьдралын талаар өгүүлсэн байдаг. Тийм ч учраас тус клипийг гэмт хэргийг өдөөсөн, буруу үлгэр дуурайлал үзүүлэхүйц зохиолтой хэмээн телевизээр гаргахыг нь хориглосон байна.
5
M.i.a. – "Sunshowers"
Английн эмэгтэй реппер M.i.a.-ийн 2004 онд гаргасан “Sunshowers” хэмээх дуу нь түүнд багагүй амжилтыг авчирсан билээ. Клипний зураг авалтыг Энэтхэгт авсан бөгөөд найруулагч Ражеш Тоучривер (Rajesh Touchriver)-ийн найруулсан энэхүү бүтээл нь ая болоод клипний хувьд асуудалгүй боловч, дууны үгэнд улс төрийн шинж бүхий агуулга их, хүмүүсийг сэтгэл зүйг талцуулж, буруу үлгэр дуурайлал авчирсан хэмээн хориглосон ажээ.
6
Nicki Minaj – "Stupid Hoe"
Реппер Ники Минажын 2 дах бие даасан "Pink Friday" цомогт нь багтсан “Stupid Hoe” дуу нь өдгөө олон хүмүүст хүрч чадсан, сайн уран бүтээл болсон билээ. Тус клипийг найруулагч Хип Виллиамс (Hype Williams) найруулсан бөгөөд клип гарсан даруйдаа л тэсрэлт хийж, 24 цагийн дотор хэдийн 4.8 сая хүн үзсэн байдаг. Түүнчлэн энэхүү клипийг бага болоод өсвөр үеийнхэнд буруу үлгэр дуурайлал болсон, хэмээн үзэж гаргахыг нь хориглосон байна. Нэрний хувьд ч гэсэн хэтэрхий задгай аж.
7
The Pack – "Vans"
The Pack хамтлагийн "Vans" дуу нь анх 2006 онд дэлгэцнээ гарч байсан. Тус клип нь ямар нэгэн садар самуун, улс төрийн шинжийг агуулаагүй ч, телевизээр гаргахыг нь албан ёсоор хорьсон юм. Учир нь энэхүү клипэнд өсвөр насны скейттэй хүүхдүүдийг дүрсэлдэг бөгөөд рекламний шинжтэй хэмээн хориглосон байна. Түүнчлэн тэдгээр спорт хувцасны компаниуд өөрсдийнх нь хувцсыг маш муухай харагдуулж байна хэмээн гомдоллон шүүмжилсэн гэнэ.
8
Eminem - "White America"
Хамгийн анхны алдартай цагаан арьст реппер Эминемийн 2002 онд гаргасан “White America” дуу нь тухайн үеийн нийгэмд тулгамдаад байсан маш олон зүйлсийг хурцаар шүүмжилсэн, зоригтой алхам болсон билээ. Түүнчлэн арьс өнгөөр ялгаварлах үзлийг буруутган, бүх хүнийг тэгш эрхтэй хэмээн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлсэн байдаг. Тиймээс түүний энэхүү клипийг ард түмнийг турхирсан, өдөөн хатгасан хэмээн шүүмжилж MTV-гээр гаргахыг нь хоригложээ.
9
Ciara and Ludacris – "Ride"
Реппер Лудакрис, дуучин Сиара нарын хамтын уран бүтээл "Ride" дуу нь 2010 онд гарсан билээ. Тус дуун дээр дуучин бүсгүйн гайхалтай бүжгийн хөдөлгөөн, уян налархай бие, дур булаам байдлыг илүүтэй тодотгож өгсөн байдаг. Шүүмжлэгчид тус дууны үгийг дэндүү замбараагүй, тэрчлэн залуусыг садар самуунд уруу татсан хэмээн телевизээр гаргахыг нь хориглосон юм.
10
Mistah FAB – "Ghost Ride It"
Тус дууны нэр нь "Сүнс үүнийг хөлөглөдөг" хэмээх утгыг илэрхийлдэг. Хэрвээ та тус клипийг үзэж байсан бол, клипэн дээр хамтлагийн залуус машиныхаа ачааны бүхээг, хаалгыг онгорхой чигээр ямар ч хамгаалах бүс зүүгээгүй, тэр ч битгий хэл бүгд машин дээрээ зогсоод, дээвэр дээр нь гарчихсан замаар явж байгаа зураглал байдаг. Түүнийг харсан эцэг эх хүүхдийнхээ нүдийг дарж байгаа нь хүүхэддээ буруу үлгэр дуурайлал болох зүйлийг харуулахгүй байхыг хичээсэн юм. Энэ нь хүүхдүүдэд аюулгүй ажиллагааны тал дээр буруу ойлголтыг төрүүлсөн хэмээх үндэслэлээр хориглосон байна.