Хатан хааны гэр бүлийн хамгийн үзэсгэлэнтэй гишүүн

Английн хатан хаан II Элизабет хатны үеэл дүү болох Кентийн гүн, ханхүү Эдвардын зээ охин хатагтай Амилиа Виндсор (Amelia Windsor) саяхан Английн “Tatler” сэтгүүлийн нүүрийг чимж, гоо үзэсгэлэнгээрээ нэрд гараад байна.

Хатан хааны гэр бүлийн хамгийн үзэсгэлэнтэй гишүүн

Энэхүү сэтгүүлийн нүүрэнд хатан хааны гэр бүлээс хамгийн сүүлд 2008 онд гүнж Евгени 18 насныхаа төрсөн өдрийг тохиолдуулан зургаа авахуулсан билээ. Харин 8 жилийн дараа хатан хааны гэр бүлээс ахин нэгэн гишүүн зургаа авахуулсан нь эгэл даруу Амилиа байлаа.

Өдгөө 20 настай, Эдинбургийн их сургуулийн оюутан тэрбээр яг л энгийн хүүхдүүдийн адил амьдарч, “Хатан хааны гэр бүл” хэмээх нэр хүндээрээ түрий  барилгүй, өөрийнхөөрөө байдаг нэгэн. Энгийн үед ч гэсэн гял цал хувцсыг огт таашаадаггүй тэрээр харин уг сэтгүүлийн нүүрийг чимснээс хойш олны анхаарлыг өөр дээрээ авчирсан билээ.

Хатан хааны гэр бүлээс хамгийн загварлаг нь гэгддэг гүнж Кейт Меддлтон (Kate Middleton) ч гэсэн түүнийг гүйцэхээргүй харагдаж байгааг нуух юун.

Тэрээр Кентийн ханхүү, гүнж нарын отгон охин бөгөөд жилийн 34,000 фунтын (монгол мөнгөөр 96 сая гаруй төгрөг) төлбөртэй Католик шашинт сургуулийг төгссөн байна.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()