Бейoнсегийн хийж байсан ичгэвтэр үйлдлүүд

Дуулсан дуу бүр нь хүмүүст хүчтэй сэтгэгдлийг төрүүлж, өдгөө чадварлаг уран бүтээлч гэдгээ нотолсон дуучин Беойнсе үрийн зулай үнэрлээд багагүй хугацааг ардаа үпжээ. Үргэлж олны анхааралд байна гэдэг нь тухайн уран бүтээлчээс асар их ур чадвар, тэсвэр тэвчээрийг шаардах нь ойлгомжтой. Ингээд та бүхэндээ дуучин бүсгүйг тойрсон ичгэвтэр үйлдлүүдийг эх сурвалжаас нь орчуулан хүргэж буйг хүлээн авна уу.

Бейoнсегийн хийж байсан ичгэвтэр үйлдлүүд

1 Дэглэм барихын тулд өглөө сэрдэг

Дуучин Беойнсе мэргэжил нэгт нөхдийн зүрхэнд шар ус хуруулж чадсан, хүчирхэг уран бүтээлч бүсгүй билээ. Үргэлж л шинийг санаачилж, хүчтэй дүр төрхийг бүрдүүлж чаддаг түүнтэй эн зэрэгцэх дуучид цөөн юм. Тиймдээ ч өөрийн гоо сайхан, бие галбиртаа гойд анхаарал хандуулдаг. Түүний энэхүү сайхан төрхний нууц нь хоолны дэглэм гэнэ. Тэрээр хүүхдээ үл анзааран үүрийн 5 цагт босож урьдаас өөрийн хоолыг зэхэж бэлтгэдэг ажээ. Эх сурвалжуудын мэдээллэж буйгаар, тэрээр хүүхэддээ бус өөрийн нүүр будаг, зүс царайндаа л илүү ач холбогдол өгч, цагийг өнгрүүлдэг хэмээн хэлсэн байдаг. Мөн түүний дэглэмийн гол нууц нь тэрээр цагаан хоолтон гэв.

Дэглэм барихын тулд өглөө сэрдэг

2 Хүүхдээрээ бизнес хийдэг

Реппер Жей Зи, дуучин Беойнсе нарын охин Блю Айви Картер (Blue Ivy Carter) үндэсний эрдэнэ гэлтэй. Учир нь түүнийг гэдсэнд байхаас л хэвлэл мэдээллээр шуугиж, тэрээр хөл хүнд үеийнхээ нүцгэн зургаа ч өндөр үнээр авахуулсан байдаг. Түүнчлэн өөрийн видео клипэнд хамтдаа тоглож, түүгээр ч зогсохгүй хүүхдийнхээ зургийг зарж овоо хэдэн төгрөг халааслаад амжсан сэргэлэн бүсгүй юм. Өөрийн цахим хуудсандаа охиныхоо зургыг байршуулах бүртээ маш их хэмжээний мөнгийг олж байдаг гээд л бодчих. Манайхны урлаг соёлын одуудаас тэс өөр байгаа биз. Тэд ядаж л хүүхдээрээ бизнес хийдэггүй юм.

Хүүхдээрээ бизнес хийдэг

3 Багийн найзуудаа хаясан

Дуучин Беойнсег Destiney`s Child  охидын хамтлагаас гараагаа эхэлснийг хүмүүс мэдэх ч тэр бүр санадаггүй. Учир нь хамтлаг тарж, тэрээр өөрийн ганцаарчилсан уран бүтээлийг хийж эхэлснээс хойш чамгүй хугацааг үдэж, өдгөө хамтлагаасаа ганцаар хамгийн амжилттай эрэлттэй яваа уран бүтээлч юм. Тэрээр хамтлагийн гишүүн Келли Ровланд (Kelly Rowland)-тай багын найзууд юм. Түүнчлэн тэр хоёроос гадна тус хамтлагт Мишель (Michelle), Латавиа (LaTavia) хэмээх нийт 4 гишүүнтэй байсан. Гэсэн ч тэрээр өөрийн карьерийг хөөж, найзуудаа бүр мөсөн хаясан гэхэд болно.

Багийн найзуудаа хаясан

4 Крис Браун (Chris Brown)-тай хамтран ажилласан

Дуучин Беойнсе бол биеэ даасан, феминист буюу эмэгтэйчүүдийг эрхийг дэмждэг хүчирхэг байр суурьтай эмэгтэй гэдгийг хэн хүнгүй л мэднэ. Учир нь энэхүү хандлага нь түүний уран бүтээлүүдээс ч мөн ажиглагддаг. Тэрээр Барбадосын дуучин Риана (Rihanna)-тай үнэхээр дотно найзууд бөгөөд түүнийг 2008 онд мэргэжил нэгт уран бүтээлч Крис Браунтай үерхэж байгаад улмаар жилийн дараа түүнд айхтар зодуулж, салсныг мэдэх билээ. Тэрээр хэдий эмэгтэйчүүдийн эрх хэмээн ярьдаг ч сайн найзыг нь зэрлэгээр зодсон залуутай тунч сайхан харилцаатай байдаг төдийгүй уран бүтээл дээрээ хамтран ажилласан байна.

Крис Браун (Chris Brown)-тай хамтран ажилласан

5 Сурталчилгаан дээр арьсныхаа өнгийг цайруулдаг

Беойнсе “L’Oreal” брендтэй хамтарч ажиллаад багагүй хугацааг үдэж байна.Тэрээр тус брендийн үсний будаг, гоо сайхны бүтээгдэхүүн зэргийг сурталчилж, бүтээгдэхүүний нүүр царайгаар ажилладаг. Тэрээр өөрийн арьсны өнгийн нэг тонноор цайруулах болзолтойгоор тухайн компанитай гэрээ хийснийг хүмүүс мэдэхгүй юм. Аливаа реклам, кино клипний зураг авалт дээр тэрээр үргэлж арьсаа илүү цайвар, гэгээлэг харагдуулах тал дээр түлхүү анхаарч ажилладаг байна. Тэгэхээр бүсгүйчүүд минь төгс хүн гэж үгүй шүү дээ. Өөрсдийн гоо үзэсгэлэнгээ битгий дутуу үнэл.

Сурталчилгаан дээр арьсныхаа өнгийг цайруулдаг

6 Оргилуун дарс үрдэг

Алдартай хүмүүсийн үйлдэл бүхэн л олны нүдэн дээр өрнөж байдаг. Тэд хүмүүсийн анхаарлыг татахын тулд зармдаа бүр байж боломгүй “тэнэг” ч гэмээр үйлдлүүдийг гаргаж байдаг. Түүнчлэн мөнгөө утгагүй зүйлд зарцуулж, түүгээрээ цахим ертөнцөд баярхах тохиолдлууд ч цөөнгүй. Беойнсегийн хувьд ч мөн адил тэрээр бусдын л адил байгаа зүйлээрээ үргэлж баярхаж байдаг. Тус бүр нь 20 мянган долларын үнэтэй оргилуун дарсыг жишим ч үгүй асгаж буйг та харж байна. Энд тэндгүй хүмүүс хоол тэжээл, усны гачигдлаас болж нас барцгааж байна шүү дээ. Тэрээр хэдий буяны үйлсэд харамгүй гар сунгаж ажилладаг гэдэг ч, брдит амьдрал дээр үнэхээр цамаан бололтой.

Оргилуун дарс үрдэг

7 Өнгөт арьст бүжигчдийг илүүд үздэг

Түүний тайзны бүжигчдийг тойрсон хэл ам үргэлж л байсаар байдаг. Учир нь түүнийг бүжигчиддээ маш өндөр шаардлагыг тавьдаг. Маш олон бэлтгэлийн зөвхөн хадаасан өсгийт дээр хийлгэдэг гэх мэт... Гэвч та түүний бүжигчдийг анзаараад харвал бүгд л өнгө арьст уран бүтээлчид байдаг. Магадгүй тэр ч мөн адил бусдыг арьс өнгөөр ялгаварладаг бололтой.

Өнгөт арьст бүжигчдийг илүүд үздэг

8 Түргэн хоол идэхийг уриалсан

Тэрээр цаг дээрээ цагаан хоолтон, эрүүл хоолыг дэмждэг хэмээн хэлдэг ч реппер Ники Минаж (Nicki Minaj)-тай хамтран бүтээсэн “Feeling Myself” дууны клипэн дээрээ түргэн хоолыг бусдад сурталчилах, бусдад буруу үлгэр дуурайлал өгсөн хэмээн шүүмжлэгчид үзсэн байдаг. Нээрээ ч хараад байхад өөрийн иддэггүй, дургүй гэдэг хүнсээ ийнхүү сурталчлах болсон нь юутай холбоотой вэ?

Түргэн хоол идэхийг уриалсан

9 Олны өмнө зодоон дэгдээсэн

Нэг хэсэг Беойнсег тойрсон хэрүүл хэл ам дэгдээд байсан билээ. Учир нь түүний дүү Соланж (Solange), реппер Жей-Зиг олны нүдэн дээр цохиж хэсэгтээ л шуугиан дэгдсэн. Түүний шалтгаан нь реппер залуу эгчийг нь хуурсан хэмээн түүнд ганц сайн ухамсрын шанаа өгсөн явдал байв. Гэвч энэ бүхнийг нүдээр хараад зогссон Беойнсе юу ч хийгээгүй бөгөөд маргааш нь харин юу ч болоогүй мэт инээмсэглэн, хүмүүс түүний гэрэлтсэн царайнаас урьдын шившигтэй үйлдлийг нь тэр дороо мартсан гэхэд болно.  Үнэхээр л хүчтэй бүсгүй байгаа биз.

Олны өмнө зодоон дэгдээсэн

10 Шүүмжлэл дагуулсан шинэ цомог

Түүний энэ оны 2-р сард гарсан шинэ цомгийг нь ихээхэн шүүмжлээд байгаа билээ. Учир нь түүний уран бүтээлүүд дайныг турхирсан, буруу үзлийг шингээсэн хэмээн үзэж байгаа ажээ. Ямартай ч хийдгээ хийчихсэн уран бүтээлчийн шинэ уран бүтээлүүдийг хүлээх л үлдлээ.

Шүүмжлэл дагуулсан шинэ цомог

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()