Солонгос эмэгтэй дарамтанд орсноос болж амиа хорложээ

2016-03-01, 16:23
22,299

Өмнөд Солонгос улсын загвар дизайны "LF Corporation" компанийн 29 настай ажилтан Вон Су Ён гэгч эмэгтэй нэгэн хачирхалтай шалтгаанаас болж өөрийгөө боомилжээ.

Солонгос эмэгтэй дарамтанд орсноос болж амиа хорложээ

2-р сарын 26-ний өдрийн ойролцоогоор өглөөний 8:30 минутын үед гэрийнхээ унтлаганы өрөөнөөс өөрийгөө дүүжилсэн байдалтай олджээ. Амиа хорлохын өмнөх өдрөө тэр өөрийн сайн найздаа мессенжерээр "Би ажил дээрээ маш их дарамтлуулж байна. Заримдаа бүр үхчихмээр санагдах юм. Үхвэл л энэ бүхэн дуусах байх" гэсэн байжээ.

Талийгаачийн аав ээж болон найз нөхдийн хэлснээр тэр маш цовоо сэргэлэн, хөөрхөн бүсгүй байжээ. Анх түүнийг энэ ажилд ороход л ажлын газрынхан нь элдэв бусаар дарамталж, сэтгэл зүйн хүнд байдалд оруулсан гэнэ.

Харин "LF" корпорацийн зүгээс "Тэр бол дөнгөж 1 сар л ажилласан залуу ажилтан байсан. Ямар шахалт дарамталт учирдаг байсныг сайн мэдэхгүй юм. Тиймээс бид энэ хэрэг дээр маш нухацтай хандаж байна" гэжээ. Ямартаа ч түүний үхлийн шалтгаан гадны нөлөөгүй гэдэг нь тогтоогдсон боловч яг яагаад амиа хорлох болов гэдэг нь тодорхойгүй байгаа аж.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()