Арга хэмжээний нээлтэнд сум орон нутгийн удирдлагууд, бүс нутгийн иргэд нийлсэн 12000 гаруй хүн оролцсон байна.
Мөн Төрийн шагналт, Ардын уран зохиолч, СГЗ, яруу найрагч Бавуугийн Лхагвасүрэн, Болор цомын эзэн, МЗЭ-ийн гүйцэтгэх захирал Гомпилдоогийн Мөнхцэцэг, 2016 оны Болор цом-33 наадмын эзэн, МЗЭ-ийн шагналт, яруу найрагч Цэвээн-Очирийн Эрдэнэбаатар, МУСТА, МЗЭ-ийн шагналт, яруу найрагч Мөнгөнхүүгийн Отгонбаяр, МҮОНРТ-ийн сэтгүүлч, зохиолч, яруу найрагч Жигмэддоржийн Сарантуяа нар нээлтийн арга хэмцээнд оролцож, мэндчилгээ дэвшүүлсэн юм.
Анх Дэлхийн байгаль хамгаалах сангийн баруун бүсийн хөтөлбөрийн газар санаачлан нутгийн иргэд төсөл хөтөлбөрийн газруудтай хамтран зохион байгуулж байсан мөсний баяр 6 дахь жилдээ баруун бүсийн хэмжээний томоохон наадам болж өргөжиж байгаа билээ.
Байгаль дэлхий, үндэсний өв соёлоороо бахархах, өвлийн аялал жуулчлал, нийтийн биеийн тамир, спортыг хөгжүүлэх, улмаар Ховд аймгийн гадаад, дотоодын жуулчдыг 2016 гэхэд 5000 хүргэж орон нутгийн эдийн засгийн хөгжилд бодитой хувь нэмэр оруулах гол зорилготой тус наадам энэ жил “Эх дэлхийгээ хамгаалъя” уриан дор зохион байгуулагдсан байна.
Мөсний баярын арга хэмжээнд Ховд аймгийн 17 сумын төлөөлөл оролцож, олон үндэстэн угсаатны бүлгүүдийн урлаг соёл, зан заншлыг харуулсан үзүүлбэрээсээ толилуулжээ.
2 өдрийн туршид зохион байгуулагдсан баруун бүсийн “Мөнгөлөг шагшуурга” мөсний баярын дараа аймгийн Байгаль орчин аялал жуулчлалын газар, Хар ус нуурын тусгай хамгаалалттай газар нутгийн захиргаа, Ойн анги, Дэлхийн байгаль хамгаалах сан зэрэг байгууллагууд нутгийн иргэдийн бүлэг нөхөрлөлтэй хамтран ариун дагшин Хар ус нуураа хамгаалж хогийг нь цэвэрлэсэн нь олон хүнд үлгэр дууриал болсон юм.
Ингээд Хөвсгөл далайн "Мөсний баяр" гэх энэ гайхалтай үйл ажиллагааны зургуудыг хүлээн авна уу.
Намайг Олдохын Мөнхнасан гэдэг. Анх 2010 онд анхны камераа авч, гэрэл зураг сонирхож эхэлсэн билээ. Одоо канон брэндийн камер хэрэглэдэг бөгөөд ихэвчлэн “байгаль”, “хот суурин”, “макро”, “ахуйн”, “шөнийн зураг”-аар дагнан бүтээл тууривдаг. 2015 оны 3 сард Гэрэл зурагчдын хамтарсан үзэсгэлэнд оролцож байсан.
Түүний фэйсбүүк хуудсаар зочлох бол доорх линкээр ороорой
https://www.facebook.com/NasanPhotography/