Оросын Челябинск хэмээх жижигхэн тосгонд ээж эгчийн хамт амьдарч байсан түүний эцэг бүр бага байхад нь нас баржээ. Охиныхоо дэрвүүн хүсэл мөрөөдөл, үзэсгэлэнтэй төрхийг зүгээр ч нэг ажилчин ангийн төлөөс болгочихгүйг хичээж, ээж нь давхар ажил хийдэг байж. Ингээд 2004 онд түүнийг Челябинск хотын миссийн тэмцээнд оролцуулж, энэ үеэс эхлэн тэр загварын салбарт эргэлт буцалтгүй оржээ.
Олноос онцгой гайхалтай төрх нь түүнд “тус” болж, том жижиг, шинэ хуучин янз бүрийн сонин сэтгүүлүүд, загварын агентлагууд хамтран ажиллах санал тавьж эхэлсэн байна.
Түүний тухай бас нэгэн сонирхолтой зүйл гэвэл угсаа гарал юм. Баттай эх сурвалжууд дээр түүнийг Орос-Татар гаралтай хэмээн бичжээ.
Ирина нохой тэжээх дуртай. Түүний хайртай нохой Цезарь яг эзэн шигээ авьяаслаг нэгэн гэнэ. “Marley & Me” киноны гол дүрд тоглодог өхөөрдөм нохой бол түүнийх шүү дээ...
Хувийн амьдралын хувьд гэвэл тэрээр Португалийн алдарт хөлбөмбөгийн тамирчин Кристиано Роналдотой нилээдгүй хугацааг ардаа үдсэн юм. Харин 2015 оны 4-р сараас эхлэн жүжигчин Брэдли Күүпер (Bradley Cooper)-тэй болзох болсон билээ.