2016 онд жүжигчдийн бүтээсэн санаанд оромгүй дүрүүд

Жүжигчин хүн гэдэг халуунд халж, хүйтэнд хөрж, нэгэнт сонгосон мэргэжилдээ бүхнээ зольж, таргалж турж, шаардлагатай тохиолдолд үсээ хусах гэх мэт маш хүнд замаар хоолоо олж иддэг хүмүүс юм. Нэг бодлын тэдний амьдрал илүү сонирхолтой, адал явдлаар дүүрэн байдаг. Тиймдээ ч тэдний сэтгэл санаа нь тогтвортой бус, аливаад уруу татагдахдаа хурдан ажээ. Ингээд та бүхэндээ энэ онд гарахаар хүлээлт үүсгээд буй гайхалтай киноны жүжигчид дүрдээ орохын тулд хэрхэн өөрчлөгдсөн болохыг хүргэе.

2016 онд жүжигчдийн бүтээсэн санаанд оромгүй дүрүүд
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Адевале Акиноеэ-Агбазе (Adewale Akinoye-Agbazhe), “Suicide Squad”

Америкийн алдартай кино найруулагч, Дэвид Айер (David Ayer)-ийн найруулан дэлгэцнээ амьлуулж буй тус кино энэ оны ирэх 8-р сард нээлтээ хийхээр төлөвлөгдөж байгаа билээ. Кинонд бид бүхний үзэхээр хүсэн хүлээж буй шинэ жокерын дүрд, жүжигчин Жаред Лето (Jared Leto),  Харли Квинний дүрд Австралийн жүжигчин Маргот Робби (Margot Robbie), “Deadshot”-ын дүрд жүжигчин Уилл Смит (Will Smith), шидтэний дүрд Кара Дeлeвинжнe (Cara Delevingne), алуурчин Коркын дүрд Английн жүжигчин Адевале Акиноеэ-Агбазе (Adewale Akinoye-Agbazhe) тус тус тоглосон юм. Түүний дүрийн хувьд, маш хүчирхэг дүр юм. Мөн түүний характер зан байдал, гадаад төрхийг эрс өөрчилсөн дүр болж чадсан.

Адевале Акиноеэ-Агбазе (Adewale Akinoye-Agbazhe), “Suicide Squad”

2 Софиа Бутелла (Sofia Boutella), “Star Trek 3”

Алжир гаралтай Францын үзэсгэлэнтэй жүжигчин бүсгүй, ирэх 7-р сард нээлтээ хийх “Star Trek 3” киноны Жейлагийн дүрд чадварлагаар тоглосон. Нүүр хувиргалтын хувьд, тус киноны ард ямар авьяаслаг хамт олон тоглосон болохыг та түүний хувиргалтаас харах биз ээ. Тэрээр "Monsters 2: The Dark Continent", "Kingsman: The Secret Service" зэрэг кинонуудад тоглож байсан Холливуудын өсөх ирээдүйтэй залуу жүжигчдийн нэг юм. Магадгүй түүний энэхүү дүр нь урьд өмнө толож байсан кинонуудаас нь хамгийн шилдэг нь болов уу.

Софиа Бутелла (Sofia Boutella), “Star Trek 3”

3 Саша Барон Коэн (Sacha Baron Cohen), “Brothers from Grimsby”

“The Dictator” буюу дарангуйлагч киноны гол дүрийн жүжигчин Саша Барон Коэн ихэвчлэн инээдмийн адал явдалд кинонуудад ямар нэгэн удирдагч, дарангуйлагч, бүтэлгүй нэгний дүрд тоглодог. Харин энэ удаагийнх нь дүр түүнийг хангалттай ихээр өөрчилсөн гэхэд болно. Үсний засалт, хувцаслалт, дүр төрх, мөн багахан жин нэмсэн байгааг нь харахад л ойлгомжтой юм. Тэрээр энэхүү бүтээлд архинд донтсон, хулгиан маягийн хөл бөмбөгийн тамирчин Норман Гримсбайн дүрд тоглож байгаа юм.

Саша Барон Коэн (Sacha Baron Cohen), “Brothers from Grimsby”

4 Оскар Айзек (Oscar Isaac), “X-Men: Apocalypse”

X-Men киноны хорхойтон шүтэн бишрэгчдэд нь багагүй хүлээлт үүсгээд байгаа киноны нэг бол тус киноны шинэ анги болох “Икс хүмүүс:Ертөнцийн төгсгөл” юм. Тус киноны өмнөх ангиудад тоглосон  Профессор Икс, Магнет, Мистик гэх мэт дүрүүдийн жүжигчид бүгд хэвээрээ байгаа юм. Энэхүү бүтээл нь түүний урьд өмнө тоглож байсан бүтээлүүд болох "Awakening forces" ,"Inside Lewin Davis." хэмээх кинонуудаас нь илүү чанаржсан хэмээн кино шүүмжлэгчид ам сайтай байна.

Оскар Айзек (Oscar Isaac), “X-Men: Apocalypse”

5 Бен Аффлек (Ben Affleck), “Batman vs Superman: At the dawn of justice”

Кино шүүмжлэгчид, үзэгчдийн дунд багагүй хүлээлт үүсгээд байгаа кино бол кино найруулагч Зак Снайдер (Zack Snyder)-ийн найруулсан,жүжигчин Бен Аффлекийн гол дүрд нь тоглосон “Batman vs Superman: At the dawn of justice” кино юм. Batman-ы дүрд жүжигчин Бен Аффлек, харин Суперманы дүрд Английн жүжигчин Генри Кавилл (Henry Cavill) тоглосон байна. Шүүмжлэгчид тус киног  Кристофер Нолан (Christopher Nolan)-ны найруулсан “The Dark Knight Rises” кинотой харьцуулан, өрсөлдүүлж байгаа ажээ.

Бен Аффлек (Ben Affleck), “Batman vs Superman: At the dawn of justice”

6 Жонни Депп (Johnny Depp), “Yoga Hosers”

Инээдмийн жанрын кино найруулагч Кевин Смит (Kevin Smith)-ын найруулан дэлгэцнээ амьлуулж буй тус киноны гол дүрд Холливуудын хамгийн эрэлттэй авьяаслаг жүжигчдийн нэг Жонни Депп, охин Лили Роуз Мелоди Депп (Lily‑Rose Melody Depp)- ыхоо хамтаар тоглож байгаа нь онцлог юм. Түүний аймшгийн инээдмийн төрлийн “Yoga Hosers” кино нь  түүний урьд өмнө тоглож байсан кинонуудаас эрс нүүр хувиргалттай кинонуудын нэг билээ.

Жонни Депп (Johnny Depp), “Yoga Hosers”

7 Пол Беттани (Paul Bettany), “The First Avenger: Confrontation”

Марвел кино компанийн бүтээл “The First Avenger: Confrontation” кино нь энэ оны 5-р сард нээлтээ хийх төлөвлөгөөтэй байгаа билээ. Тус кино урьд урьдны ангиудаас илүү сонирхолтой, шинэлэг зүйл ихээр гарна гэдгийг кино бүтээгчид онцолж байна. Энэхүү кинонд өмнөх баатруудын дүрд тоглосон жүжигчин Крис Эванс (Chris Evans), Бага Роберт Дауни (Robert Downey), Скарлетт Йоханссон (Scarlett Johansson) гэх мэт жүжигчид тоглож байгаа юм.

Пол Беттани (Paul Bettany), “The First Avenger: Confrontation”

8 Жаред Лето (Jared Leto), “Suicide Squad”

Энэ оны наймдугаар сард нээлтээ хийх “Suicide Squad” киноны шинэ Жокерийн дүрд “30 seconds to the Mars” хамтлагийн дуучин, жүжигчин Жаред Лето тоглож байгаа билээ. Тус кинонд тоглоход жүжигчин залуугаас асар их сэтгэлийн бэлтгэл, ур чадвар шаардсан болохыг тэрээр ярьсан байдаг. Энэ удаагийн Жокер өмнөх Жокеруудаас ялгаатай нь туранхай биш, харин булчинлаг байх ёстой учраас Жаред Лето биеэ хөгжүүлэхээс гадна жин нэмэх даалгаварыг найруулагчаасаа авчээ.

Жаред Лето (Jared Leto), “Suicide Squad”

9 Аарон Пол (Aaron Paul), “Three nines”

“Breaking Bad” цувралыг гарснаас хойш,  жүжигчин Аарон Пол уран бүтээлийн хувьд нам гүм байсан. Харин тэрээр “Three nines” кинонд Гейб Велш (Gabe Welch) хэмээх авилгалд идэгдсэн цагдаагийн дүрийг чадварлагаар амьлуулж байгаа юм. Түүний бүтээсэн шинэ дүр үзэгчдэд  таалагдана гэдэгт итгэлтэй байна.

Аарон Пол (Aaron Paul), “Three nines”

10 Мэттью МакКонахи (Matthew McConaughey), “Gold”

Найруулагч Стивен Гаан (Stephen Gaghan)-гийн дэлгэцнээ амьлуулж буй “Gold” киноны гол дүрд жүжигчин Мэттью МакКонахи тоглосон юм. Түүний дүрийн өөрчлөлт үнэхээр санаанд багтамгүй байсан тул, хүмүүс хэсэгтээ шуугисан юм. Нээрээ ч бодоод байхад, тийм сайхан залууг халзан, тарган, хөгшин, загварын мэдрэмжгүй залуугийн дүрд тоглуулна гэдэг үнэхээр л байж боломгүй гэнэтийн зүйл болсон нь ойлгомжтой юм.

Мэттью МакКонахи (Matthew McConaughey), “Gold”

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()