1
Тэд наснаасаа хамаагүй залуухан харагддаг
Ер нь Азиуд их жижигхэн, харин Европиуд их оворжуу байдгийн учир нь энэ. 20 настай Ази бүсгүй, 15 настай Европ охинтой бараг л чацуу харагддаг.
2
Үнсэхэд хөөрхөн байдаг
Хөлөө өргөж ирээд л... үнэхээр өхөөрдөм харагддаг шүү.
3
Тэврэхэд урамтай
Жижигхэн охидуудыг залуус тэврэх үнэхээр дуртай гэнэ. Цээжинд тэр чигээрээ багтчих мэт санагдан, эрчүүд өөрсдийгөө хажууд нь яг л “баатар” мэтээр төсөөлдөг аж.
4
Хүссэн үедээ өндөр өсгийт өмсөж болно
Өндөр эмэгтэйчүүд өндөр өсгийт өмсчихөөрөө бүр том харагддаг. Харин жижигхэн эмэгтэйчүүд бол хүссэн үедээ өмсөхөд үнэхээр дэгжин бас өхөөрдөм харагдана. Ер нь намхан охидуудыг “өхөөрдөм” гэдэг үг байнга тодотгодог юм шүү.
5
Тэвэрч, үүрээд ертөнцийн хязгаарт хүрсэн ч болно
Үнэнийг хэлэхэд өндөр эмэгтэйчүүд яс томтой байдаг учраас эрчүүдэд үүрүүлэх, өргүүлэх тийм ч тохиромжтой бус. Харин ч бүр хөгтэй юм болж мэднэ. Гэвч намхан охидыг бол найз залуус алган дээрээ ч бөмбөрүүлмээр санагддаг үе бишгүй.
6
Тэд хамгаас дур булаам
“Эмэгтэй хүн, эрдэнийн чулуу хоёр жижиг байх тусмаа чамин” хэмээх үг байдаг даа? Энэ үг яг л намхан охидуудад тохирно. Нээрэн л өмссөн гутал, хувцас нь хүртэл хүүхэлдэйнийх шиг хөөрхөн харагддаг шүү.
7
Тэд нүүрээ будаагүй, гоё хувцас өмсөөгүй байхдаа ч хөөрхөн.
8
Судалгаагаар намхан эмэгтэйчүүд илүү үнэнч, чин сэтгэлээсээ хүнийг хайрлаж чаддаг, хөнгөн зан багатайг тогтоожээ.
9
Тэд илүү найрсаг.
10
Тэд тийм ч их иддэггүй учраас залуу таны мөнгийг хэмнэнэ гэж мэд.
Харин одоо өндөр охид юугаараа онцгой байдгыг мэдэж авцгаая!
~ Өндөр охид яагаад онцгой байдаг вэ? ~