Стефанийн найз залууг Найк (Nike) гэх бөгөөд тэдний харилцаанд охины эцэг эх анхнаасаа л эрс дургүй байжээ. Стефани зөрүүдэлсээр найз залуутайгаа хамт байхыг илүүд үзэж цугтаа амьдарч эхэлсэн нь аавынх нь дургүйг улам хүргэж, хатуу үгтэй захиаг охиндоо илгээхэд хүргэсэн байна.
Бүсгүйн аав “Библи сударт хэдийгээр арьс өнгөөр гадуурхах гэсэн бүлэг байдаггүй ч чиний энэ асуудал миний үзэл бодолтой шууд зөрчилдөж байна. Би үүнийг чинь хэзээ ч уучлахгүй, бас хэзээ ч хүлээн зөвшөөрөхгүй. Хар арьстантай холбогдоно гэдэг хамгийн адгийн бас жигшмээр үйлдэл мөнөөсөө мөн. Чи өдийг хүртэл биднийг зөвхөн мөнгө авахын тулд л ашиглаж байсан мэт санагдана. Сүм рүү дагуулж явахад ч дургүй байдаг байсан чинь ийм л учиртай байх”
“Чамд ёс зүй гэдэг зүйл байхгүй болсон. Хүмүүжлээ хаяж гээн, гудамжны танхай охин шиг хувцас өмсдөг болж. Өнөөдөр чи ийм амьдралаар амьдрах юм бол өдийг хүртэл чамайг зовж хүмүүжүүлсний хэрэг огтхон ч гарахгүй. Чамд үнэхээр их гутарч байна. Алдааг чинь уучилж болох ч , түүнийгээ давтан байхыг чинь тэсэж чадашгүй нь. Яг одоо миний хажууд 3 хоосон чемодан байна. Харин чамд хоёр л сонголт байна. Нэг бол миний үгийг ухаараад гэртээ эргэж ир, эсвэл энд байгаа хоосон чемоданд хувцсаа хийгээд наад хар хүүтэйгээ бүр мөсөн нүднээс далд ор” гэсэн байх ажээ.
Стефани арьс өнгөөр ялгаварлан гадуурхагч эцгийнхээ хатуухан үгтэй захиаг интернэтэд тавьсан бөгөөд энэ нь олон хүний дэмжлэг туслалцаа, бас зэвүүцлийг ч зэрэг хүргэжээ.