1
Хэт дэврүүн мөрөөдөлдөө автах
Магадгүй 20-оод настангуудын гаргадаг хамгийн түгээмэл бол хэт дэврүүн хүсэл мөрөөдөлдөө автах юм. Мэдээж ид оргилж байгаа залуу насандаа мөрөөдөхгүй, байна гэж хэзээ ч үгүй. Гэвч тэдгээр мөрөөдлүүд нь амьдралаас хол тасархай, үр ашиггүй байх нь элбэг. Бид бүхэн өнгөрсөн жилийнхээ үзэл бодол, хийж байсан зүйлүүдээ бодохоор өнгөрсөн рүүгээ буцаж очоод өөрийгөө өшиглөөд авмаар санагдах үе бишгүй л олон байдаг. Мөн ихэвчлэн өөрийгөө хий дэвэргэж, “Дараагийн удаа чи заавал ажилтай болно. Тэгээд баян болоод одон орон судлалын хүрээлэнтэй болно” гэх мэт хүүхдэрхүү бодлуудыг тээж явдаг. Гэвч бодит байдал, өөрийнх нь хүслээс тэс өөр, хэцүү гэдгийг мэдэх үед сэтгэлээр унах нь олонтаа.
2
Өөрийн авьяасыг өндрөөр үнэлэх
Магадгүй чиний дуулсан дуу бүр чихэнд чинь сонсголонтой санагдаж, яг л поп од мэт санагдахыг үгүйсгэхгүй. Түүнчлэн бусдын хийсэн ажлыг доогуур үнэлэн, “Хэрвээ би байсан бол хавьгүй сайн хийх байсан” гэх мэт өөрийнхөө чадварыг дэндүү дээгүүр өргөн, аашлах тохиолдол цөөнгүй. Магадгүй тэдний зарим нь өөрсдийгөө “Би өөрөө л хүсээд хийх юм бол ямар ч дуу бичлэгийн студи намайг нааштайгаар хүлээж авна, даанч надад тэгэх сонихол алга” хэмээн хүмүүст ярьж байж ч болох юм.
3
Төлбөр тооцооноос зугатах
Энэ насанд хүмүүс төдийлөн өөрийн байр суурийг олоогүй байдаг учир, төлбөр тооцоо, торгууль зэргээс бултах нь олонтаа. Яван явсаар тэдгээр зүйлс нь овоорсоор, ёстой л нэг өрөнд унагах нь тэр. Ийм үед дээшээ тэнгэр хол, доошоо газар хатуу мэт санагдах нь ойлгомжтой. Ер нь төлөх ёстой, хийх ёстой зүйлүүдээ хойшлуулах нь хуримтлагдсаар эцэс сүүлд нь үнэхээр том асуудалд унах болно. Тиймээс юмыг хойшлуулахгүй цаг тухайд хийж байхыг зөвлөж байна.
4
Өр тавих
Хүнд мөнгө зээлүүлсэн бол түүнийг март гэсэн үг хүртэл байдаг шүү дээ. Төлж чадахгүй хэрнээ сэтгэл хөдлөлөөр хүнээс мөнгө зээлнэ гэдэг өөрт нь ч тэр, тухайн хүндээ ч тэр үнэхээр эвгүй байдаг. Тиймээс одоохондоо тогтсон орлогогүй байгаа бол аль болох бусдаас зээл авахгүй байхыг хичээгтүн.
5
Үүрэг хариуцлагаас зайлсхийх
Хичээл таслах, ажилдаа хоцрох, олон нийтийн уулзалт цуглаан зэргээс бултаж зугатаан, гэр рүүгээ жишим ч үгүй явдаг бол эртхэн энэ зуршлаа засах хэрэгтэйг зөвлөмөөр байна. Энэ нь хожим таныг амжилтанд хүрэхэд араас тань татлах хүлээс болж мэднэ. Тиймээс аль болох олон нийтийн үйл ажиллагаа, хичээл, ажилдаа идэвхитэй байгаарай.
6
Фэйсбүүкт төрчихсөн мэт
Өнөө үед залуусын дунд хүчээ аваад байгаа зүйл бол цахим ертөнц, тэр дундаа “фэйсбүүк” юм. Урьд өмнө бид чөлөөт цагаараа найз нөхөдтэйгээ агаар салхинд гарч, өдрийг илүү үр бүтээмжтэй, дээр нь гэр бүлийн халуун дулаан уур амьсгалыг бид бүхэнд мэдрүүлдэг байсан билээ. Харин одоо гэртээ өрөө өрөөндөө компьютер ширтээд, хоорондоо зурвас илгээх нь холгүй харилцдаг болжээ.
7
Сохор болзоонд явах
Мөн л цахим ертөнцийн хар гайгаар хүмүүс хоорондоо амьд харилцаанаас илүүтэй, зайнаас сохор болзоог зохиох болсон. Тэрчлэн үүнээс болж цахим гэмт хэргүүд хүртэл хүчээ авсан гэхэд болно. Ямар сайндаа л Хятад улсад интернэтээр танилцаад уулзсан охиноо зурагнаасаа царай муутай байна гээд зодох вэ дээ.
8
Согтууруулах ундаанд автах
Нээрээ л ид оргилж, галт уулаар бол яг л хэзээ хэзээгүй дэлбэрэх гэж байгаа уулын оргил шиг юу ч хийхээс буцахгүй залуу насандаа сархад амсаагүй хүн гэж үгүй. Хамгийн аймшигтай тэрхүү сархадын нөлөөнд автан, амьдралынхаа үнэтэй цаг хугацааг дэмий өнгөрүүлэх нь олонтаа. Тиймээс дахин олдохгүй залуу насаа үр бүтээлтэй байж, эргэн харамсахааргүй амьдрах хэрэгтэй юм.
9
Дэмий сэлгүүцэх
За даа, 20 настнууд гэлтгүй ихэнх хүмүүс амьдралынхаа хэсэг хугацааг өдрийг дэмий сэлгүүцэн байж өнгөрөөдөг бизээ. Энэ нь нэг бодлын үнэхээр харамсалтай юм. Гэхдээ мэдээж хүн амьдралынхаа хугацаанд “морь, мал” мэт ажиллана гэж үгүй. Тиймээс аль болох сэлгүүцэхийн оронд хөгжилтэй, үр бүтээлтэй зүйлсийг хийж чөлөө заваа харамсахааргүй өнгөрөөгөөрэй.
10
Өөрийгөө өөхшүүлэх
Хүмүүсийн хамгийн муу зан бол өөрсдийгөө “өөхшүүлэх” явдал юм. "За яахав, яахав дараа л хийчихье, болох байлгүй" гэсээр таны хийж бүтээх бүхэн хойшлогдож, алтан цаг тань дэмий өнгөрсөөр байдаг. Тиймээс өөрийгөө өөгшүүлэлгүй, үе тэнгийхэнтэйгээ хөл нийлүүлэн алхаарай. Цаг хугацаа таныг хүлээхгүй шүү.
11
Мансууруулах бодис хэрэглэх
Манай улсад мансууруулах бодис хэрэглэгчдийн нас залуужсаар өдгөө 14 болсон хэмээх аймшигт судалгаа байдаг. Үнэхээр л архи, залхуурлаас дор зүйл бол “мансууруулах бодис” юм. Нэг л хэрэглэхэд түүнд эргэлт буцалтгүйгээр донтдог тул бусдын үгээр тэрхүү аймшгийг хэзээ ч битгий татаж, туршиж үзээрэй. Бүр хэзээ ч шүү...
12
Ухаалаг дүр эсгэх
Худлаа ухаалаг дүр эсгэж, өөрийгөө хуурах нь “тэнэглэл” юм. Өөрийнхөөрөө л байж, харин жинхэнэ сурч боловсрох тал дээр анхаарал цаг заваа зориулваас хүссэн хүсээгүй та томоожин, амьдралд хөлөө хурдан олоход ашиг тустай юм. Тиймээс хэн нэгэн ухаалаг хүний дүр эсгэлгүй өөрийнхөөрөө байж, мэдлэг боловсролоо дээшлүүлэхэд анхаараарай.
13
Явцуу сэтгэх
“Залуу байна, надад үүнийг хийж бүтээх цаг зав дэндүү их байна ”хэмээн бодож байвал энэ дэндүү явцуу бодол юм. Цаг хугацаа таныг хэзээ ч хүлээхгүй. Үеийнхэн тань таны нүдэн дээр өсөж хөгжин, амьдралаа хэдийн авч яваад байхад та өөртөө чөлөө зав өгөн, амжилтаасаа чангаагаад байгаа юм биш биз? Залуу насанд сурч боловсрох, чөлөөт цагаа зөв өнгөрүүлэх, амьдралын зөв хэвшилтэй болох зэргүүдийг сурч аваарай.
14
Хэлбэр хөөх
Нөгөө л нэг шинэ загвар тренд хэлбэр “моод” хөөсөөр байна уу. Мэдээж хүн сайхан хувцаслаж байж, хүнд сайхан сэтгэгдэл төрүүлэн, улмаар өөрөө түүнээсээ бие сэтгэлийн асар их таашаалыг авдаг. Гэхдээ энэ нь таны хийх гол ажил биш. Бусдад таалагдаж, гоё харагдахын төлөө хамаг цаг заваа зарцуулах бус, түүнийгээ зүгээр л өдөр тутмынхаа хэвшлээ болгоорой.
15
Жаахан хүүхэд шиг аяглах
“Хэзээ том болох юм бэ? Хурдан тусдаа гараад амьдралаа зохио, Хүүхэдтэй болох гэж байна уу? Чи ер нь хэзээ томоожих юм бэ?” гэхчилэн үгсийн сонсох хэцүү л байгаа биз дээ. Бид эцэг эхдээ үргэлж л жаахан хүүхдээрээ байдаг. Гэхдээ тэд биднийг амьдралаа аваад явчих боловсрол, чадвартай байгаасай гэж хүсдэг. Тиймээс эцэг эхдээ өөрийгөө биеэ даасан, чадвартай хүн гэдгээ батлан харуулаарай. Мэдээж түүний тулд та үүнийгээ үйлдлээрээ харуулах хэрэгтэй.