Бүх цаг үеийн хамгийн үнэтэй рекламууд

2016-02-21, 12:00
7,023

Таны хамгийн дуртай реклам юу вэ? Тэдгээрийг ямар үнэ өртгөөр, ямар түүхтэй бүтсэнийг мэдэх үү? Тэгвэл танд доорх мэдээллийг сонирхуулж байна. Эдгээр нь бүх цаг үеийн хамгийн өндөр өртгөөр бүтсэн рекламууд юм.

Бүх цаг үеийн хамгийн үнэтэй рекламууд

10 “GoDaddy.com” – 2.4 сая доллар

Америкийн тэргүүлэгч сайтуудын нэг “GoDaddy.com”-ийн 2005 онд гаргасан энэхүү реклам нь нийт 2.4 сая долларын өртгөөр бүтсэн юм.

9 “Ferrari” – 4.5 сая доллар

Мэдээж “Ferrari”-г гүйцэх брэнд хаа ч үгүй. Тэд яг л үүнийгээ батлах мэт, уралдааны машины зар сурталчилгаандаа 4.5 сая доллар өлхөн "хаяжээ". Дэлхийн хамгийн гайхалтай хотуудын хажуугаар сүнгэнэн өнгөрч, шатахуун түгээгүүрийн газарт очиж байгаа нь ч нэр хүндийн баталгаа болох мэт...

8 “Honda” – 6.5 сая доллар

Аливаа зүйлс хэрхэн бүтдэгийг, бүтэх бүтэхдээ хэрхэн “Honda”-ийн машин болдогийг эндээс харах боломжтой. Бас л агуу ур ухаан, бүтээлч санаагаар бүтсэн байгаа биз?

7 “Pepsi” – 8.1 сая доллар

Дуучин Бритни Спирсийг “Pepsi” компанийн мөнхийн түнш гэж хэлж болно. Хамгийн их өртгөөр бүтсэн, хамгийн их хандалт авсан Pepsi-ийн реклам болгонд л тэр дүрээ бүтээсэн байдаг юм. Уг рекламан дээр 1950 оноос хойш 2000 оны эхэн хүртэл залуу үеийнхэн Пепсиг хэрхэн сонголтоо болгож байгааг харуулдаг.

6 “Carlton Draught” – 9 сая доллар

Австралийн “Carlton Draught” шар айрагны брэнд нь зөвхөн бүтээгдэхүүний чанар чансааг биш, маркетингийн бодлогоо ч зөв тодорхойлж, “бүтээлч сэтгэлгээ” хэмээх үнэт зүйлийг шингээж чаддаг билээ. Яагаад ийн тайлбарласныг та доорх рекламыг бусад шар айрагны сурталчилгаатай харьцуулж үзээд ойлгох болно.

5 “Chrysler” – 12 сая доллар

Автомашины үнэ ханш өөрөө дээд зэрэглэлийн хүрээлэлд багтдаг болохоор түүнийг тойрсон асуудлууд ч гэсэн дээд зэрэглэлийн байхгүй бол болохгүй шүү дээ. “Chrysler” брэндийн автомашины энэхүү сурталчилгааны зураг авалт Детройт хотод хийгдсэн бөгөөд реппер Эминэмийг сонгосон нь ёстой л нүдээ олсон мэт...

4 “Aviva Insurance” – 13.4 сая доллар

Анх “Norwich Union” нэртэй байсан ч сүүлд “Aviva Insurance” болж өөрчлөгдсөн Английн томоохон даатгалын компанийн 2008 оны зар сурталчилгаанд одууд тоглосон нь давуу тал болсон юм. Одууд байгаа газар үргэлж олны нүд дагаастай явдаг. Тэд ч энэ зарчимыг овжин ашиглаж, нэр хүнд, бизнесээ өргөжүүлээд авсан юм.

3 Ерөнхийлөгч Жорж Бушийн сурталчилгаа – 14.2 сая доллар

Ерөнхийлөгчийн сонгуульд хэрэглэсэн түүний хамгийн хүчтэй зэвсэг бол мөрийн хөтөлбөр гэхэд арай л өртөг өндөртэй энэхүү реклам байлаа. Үүндээ 9-р сарын 11-ний аймшигт халдлагын үеэр ээжийгээ алдсан өнчин охиныг оруулсан нь бүр илүү шуугиан болсон юм. Харахад 14 сая доллар үрсэн гэхээргүй ч, зардлынхаа ихэнх хувийг телевизүүдээр цацахад зориулсан гэдэг.

2 “Guinness” – 16 сая доллар

Бид төрсөн өдрөө тэмдэглэхдээ ердийнхөөс хамаагүй илүү зардал гаргадагтай нэгэн адил “Гиннесийн амжилт”-ынхан ч гэсэн 2007 онд тохиосон 80 жилийнхээ ойг 16 сая доллараар нүсэр “тэмдэглэжээ”.

1 “Chanel N°5” – 33 сая доллар

Хөөх, 33 сая доллар аа?? Арга ч үгүй дээ, энэ чинь “Chanel N°5” бриллиантан шигтгээтэй тансаг зүүлт шүү дээ. Бас болоогүй Холливуудын сайхан бүсгүй, шаргал үст Николь Кидманыг тоглуулж, цаана нь “Debussy”-ийн “Сарны гэрэл”-ийг эгшиглүүлэх аж. Ингээд дэлхийн хамгийн өндөр зардлаар бүтсэн зар сурталчилгааг хүлээн авна уу!

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()