Канье Вэстийн модель болсон дүрвэгч бүсгүй

Македони, Албани, Серби зэрэг улсуудтай хил залгаа (хуучин Сербийн харьяа, 2008 онд тусгаар тогтнолоо зарласан) Косово улсын иргэн Хафиа Мира (Hafiia Mira) бүсгүй хэдий дайн дажин, үймээн самуун, алаан хядаан ихтэй газар өссөн ч, өөрийн амьдралыг эрс өөрчлөхөөр АНУ-д дүрвэн ирсэн байна. Косово улсын нийгмийн байдал эмх замбараагүй, төдийлөн тогтвортой биш, ард түмнийх нь амьдрал өлмөн зэлмүүн байдаг аж.

Канье Вэстийн модель болсон дүрвэгч бүсгүй

Өдгөө 24 настай Мира бүсгүй багаасаа л загварын чиглэлээр явах дэврүүн их хүсэл мөрөөдөлтэй байсан хэдий ч амьдарч буй орчин нөхцөл, нийгмийн байдал зэрэг нь саад болж байв.

“Huffington Post” сайт дээр гарсан ярилцлаган дээрээ тэр “Манай гэр бүл Косовод орон байр, эд хөрөнгө, итгэл үнэмшил гээд л бүх үнэт зүйлээ алдсан. Бид зугтах боломжтой өдрийг хүлээн, хонгил доор маш олон дүрвэгчдийн хамт хонодог байлаа. Миний ээж их хүчтэй хүн учраас биднийг сэтгэл зүйн бэлэн байдалд үргэлж байлгадаг байсан. Бидний хажууханд чих дүлийрэм бөмбөг дэлбэрээд л, хүмүүс орилоод, нүдэн дээр амиа алдацгаагаад л...бурхан минь үнэхээр там шиг байж билээ” гэжээ

Азаар түүний бүтээлч санаа, нээлттэй, нийтэч зан нь загварынхны нүдэнд өртөхөд тус болсон юм. Америкд ирэх үеэр нь түүний найзууд зургийг нь реппер Канье Вестийн хуудсан дээр “mention” хийсэн байна. Канье түүнийг олж хараад өөрийн нэрийн “Yeezy” брэндийн 3 дахь коллекцийн загварын шоунд хамтран ажиллахыг урьжээ.

Мира энэ тухайд “Канье үнэхээр нөхөрсөг, нээлттэй сайхан хүн байсан. Зорьсон зүйлийнхээ хойноос ухралгүй хөдөлж чаддаг, урам зоригтой хүмүүс байдаг даа. Тэр яг тийм л хүн юм билээ. Яг үнэнийг хэлэхэд Каньег би өмнө нь тэс өөрөөр бодож явсан” гэжээ.

Одоогийн байдлаар тэд гурван ч загварын деталь дээр хамтран ажиллаад байгаа бөгөөд саяхан Нью-Йорк хотын “Maddison Square Garden”-д болсон шоун дээр нь моделиор оролцжээ.

“Энэ шоун дээр миний өмнө нь зургийг нь л харж байсан олон алдартан ирсэн байсан. Надад яг л зүүд шиг, ахадсан үйл явдал байлаа”

“Үнэнийг хэлэхэд би одоо болж байгаа бүх л үйл явдлыг Косово дахь өнгөрсөн амьдралтайгаа харьцуулж боддог. Заримдаа хүсэл мөрөөдлийнхөө төлөө ингэж амжилттай явж байгаа нь бахархмаар санагддаг. Гэвч энэ бүхний ард ээж минь л байсан. Тэр намайг өдийд ингэж хүмүүжүүлээгүй бол нөгөө л Косово дахь дэлбэрэлтэнд өртсөн байшиндаа, эсвэл хонгил доороо байх байсан гэж боддог юм” гэжээ

Канье Вестийн загварын шоуны тухай үзэхийг хүсвэл ЭНД дарна уу.

Түүний инстаграм хаяг: www.instagram.com/hafiiamira/

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()