1
Гуужуулах
Юун түрүүнд уруулаа чийглэж, хатаж хуурайшсан арьснуудыг гуужуулах хэрэгтэй. Үгүй бол уруулны тос, будаг түрхсэний хэрэг гарахгүйгээр барахгүй, таны царайг бүхэлд нь гундааж орхино. Ингэхийн тулд уруулаа чийглэж байгаад, сойзоор үрээрэй. Эсвэл бага зэрэг элсэн чихэр, вазелин тосыг хооронд нь хольж байгаад гуужуулсан ч болно.
2
Өө дарагч
Чийгшиж, цэвэрхэн болсон уруул дээрээ үл ялиг өө дарагч түрхэх хэрэгтэй. Ингэснээр тод өнгийн уруулын будагтай чинь уусаж, уруулыг илүү өнгөлөг, бас зузаан харагдуулдаг.
3
Голд нь түрхэх
Уруулын будагнаасаа нэг тонн бараан өнгө юмуу эсвэл гялалздаг уруул өнгөлөгчийг уруулныхаа голд түрхэх нь мөн л уруулыг том харагдуулах бас нэгэн түгээмэл арга юм.
4
Хүрээлэгч харандаа
Уруулаа зөвхөн том харагдуулаад зогсохгүй, зөв хэлбэртэй, цэвэрхэн харагдуулъя гэвэл уруулныхаа хүрээнээс давуулж харандаагаар хүрээлэх хэрэгтэй. Хүрээлснийхээ дараагаар уруулын будгаа түрхээрэй. Зузаан, том уруултай мэт харагддаг бүсгүйчүүдийн хамгийн гол заль бол уруул хүрээлэгч байдаг.
5
Бараан өнгөнөөс зайлсхий
Хар хувцас өмсөхөөр ямар ч хүн байгаагаасаа арай илүү туранхай харагддаг шүү дээ. Тэгэхээр энэ дүрэм ч гэсэн уруулын будалтанд нөлөөлнө. Уруулаа илүү томруулж харагдуулъя гэж бодвол болж өгвөл цайвар ягаан, тод улаан, эсвэл биений өнгөтэй будгуудыг сонгоорой. Хүрэн улаан, үзмэн ягаан өнгөнүүд уруулыг улам л жижигхэн харагдуулна.
6
Хоёр төрлийн өө дарагч
Цайвар, биений өнгө уруулыг илүү том харагдуулдаг гэж дээр дурьдсан даа? Тэгвэл хоёр өөр төрлийн цайвар өнгөөр уусгасан будалт хийгээд үзээрэй. Нүдний цагаан харандаа болон өө дарагч, эсвэл биений өнгөтэй уруул өнгөлөгчийг түрхэхдээ хамгийн цайврыг голд нь түрхэн, тарааж өгөөрэй.
7
Дахиад л өө дарагч..
Уруулын будаг, өнгөлөгч, хүрээлэгч гээд л бүх зүйл төгс боллоо. Одоо тэгвэл уруулаа илүү тод, зөв хэлбэртэй харагдуулахын тулд уруулын хүрээнийхээ гадуур өө дарагч түрхэн илүү тодруулж өг. Хамаагүй дээр харагдах болно.