Найз бүсгүйгээсээ бусдыг үзэн яддаг залуу

2016-02-18, 11:00
3,553

Цахим ертөнцөөр нэр нь үл мэдэгдэх нэгэн бүсгүй найз залуугаа “жинхэнэ утгаараа” өөрийн болгож чаджээ. Эл явдалд зөвхөн бүсгүй биш, түүний хөгжилтэй, үнэнч найз залуу ч мөн хамааралтай.

Найз бүсгүйгээсээ бусдыг үзэн яддаг залуу

 

Залуу өөрийн инстаграм хуудсан дээрээ найз бүсгүйнхээ зурагтай богино цамц өмссөн зургаа нийтэлсэн байх бөгөөд сайн харвал цамцан дээрээ “Хэрвээ чи энэ бичгийг уншиж байгаа бол надад хэтэрхий ойрхон зогсож байна гэсэн үг. Би найз бүсгүйтэй шүү” хэмээн бичүүлсэн байв.

Түүнчлэн өөр нэгэн богино цамцан дээрээ найз бүсгүйтэйгээ хамт авахуулсан зургуудаа эвлүүлэн хэвлүүлж, дээр нь “Би найз бүсгүй Эббидээ хайртай. Түүнээс бусад бүх бүсгүйчүүдийг үзэн ядаж байна. Тийм болохоор надаас холхон байгаарай, гуйя” хэмээн бичсэн байна.

Үүнээс өөрөөр найз бүсгүйдээ хайртайгаа илэрхийлж, үнэнч гэдгээ нотлох шилдэг арга байгаа гэж үү? Тэр ч үнэхээр бүсгүйчүүдийн мөрөөдөл болсон залуу байна шүү.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()