Одуудын бие биедээ өгч байсан хамгийн үнэтэй бэлэгнүүд

Олны танил алдартай хүмүүс өөрсдийн бэл бэнчингээ гайхуулж нэгэндээ үнэтэй, сайтай бэлгүүдийг бэлэглэдэг. Магадгүй биенээсээ дээш гарах гэсэнтэй ч холбоотой байж болох юм. Ингээд та бүхэндээ одуудын биедээ өгч байсан хамгийн онцгой, өндөр өртөг бүхий бэлгүүдийг танилцуулж байна.

Одуудын бие биедээ өгч байсан хамгийн үнэтэй бэлэгнүүд

Дуучин Жастин Бибер (Justin Bieber), хуучин найз бүсгүй Селена Гомез (Selena Gomez)- той болзох үеэрээ “Staples Center”-ийг 475,000 доллароор бүхэлд нь түрээслэж байжээ.

Төмөр хочит мэргэжлийн боксчин Майк Тайсон (Mike Tyson), өөрийн салсан эхнэр жүжигчин Робин Гивенс (Robin Givens)-д 2 сая долларын үнэ бүхий ванн бэлэглэсэн гэдэг.

Анжелина Жоли (Angelina Jolie),өөрийн нөхөр Брэд Питт (Brad Pitt)-д 1.6 сая доллар бүхий нисдэг тэргийг бэлэглэсэн байдаг.

Дуучин Кэти Перри (Katy Perry),хуучин найз залуу жүжигчин Рассел Брэнд (Russell Brand)-д 200 мянган доллараар сансар руу аялах эрхийг авч байжээ.

Дуучин Женнифер Лопез (Jennifer Lopez), хуучин найз залуу Бен Аффлек (Ben Affleck)-т 300 мянган долларын үнэтэй “Bentley” машиныг бэлэглэж байжээ.

Дуучин Келли Ровланд (Kelly Rowland), сайн найз Бейонсег жирэмсэн байхад нь, түүний охин Блу Айви (Blue Ivy)-д “Сваровски” шигтгээ бүхий хүүхдийн ванныг бэлэглэжээ.

Soulja Boy-д хэн нэгэн 35 сая долларын үнэ бүхий хувийн онгоцыг бэлэглэсэн гэх мэдээлэл байдаг ажээ.

Продьюсер Саймон Коуэлл (Simon Cowell), жүжигчин Терри Сеймур (Terri Seymour)-т 6 сая доллар бүхий үл хөдлөх хөрөнгийг дурсгасан гэдэг.

Дуучин Жастин Бибер (Justin Bieber)-ийн менежер түүнд 102,000-116,000 доллар бүхий “Fisker Karma” төмөр хүлгийг өгч байжээ.

Реппер Yasiin Bey, Jay Z-д 2 сая долларын өртөг бүхий спорт загварын “Bugatti Veyron Grand” маркын төмөр хүлгийг бэлэглэсэн гэнэ.

Мэргэжлийн хөл бөмбөгийн тамирчин Дэвид Бекхэм (David Bekham) эхнэртээ хэдэн тэрбум төгрөгөөр үнэлэгдэх бүхэл бүтэн тариалангийн талбайг өгч байжээ.

Жүжигчин Том Круз (Tom Cruise), салсан эхнэр Кэти Хoлмес (Katie Holmes)-т 20 сая долларын үнэ бүхий нисэх онгоц бэлэглэсэн гэдэг.

Реппер Дидди (Diddy), дуучин Жастин Биберт (Justin Bieber), 200 мянган долларын үнэтэй, цагаан өнгийн “Lamborghini Spyder” машиныг бэлэглэсэн аж.

Жүжигчин Эштон Катчер (Ashton Kutcher), хуучин эхнэр Деми Мур (Demi Moore)-т 1900 долларийн үнэтэй урлагийн түүхийн ном бэлэглэсэн гэдэг.

Инээдмийн жүжигчин Адам Сэндлер (Adam Sandler), мэргэжил нэгт нөхөд болох Кевин Жеймс (Kevin James), Крис Рок (Chris Rock), Роб Шнайдер (Rob Schneider), Дэвид Спейд (David Spade) нарт 250 мянган долларын үнэтэй “Maseratis” маркын машиныг бэлэглэж байжээ.

Реппер Канье Уэст (Kanye West), өөрийн эхнэр Ким Кардашьян (Kim Kardashian)-д 70 мянган доллар бүхий ирвэсийн дүрстэй зүүлтийг бэлэглэсэн байна.

Реппер Дидди (Diddy) хүүдээ 360 мянган доллар үнэ бүхий мөнгөн үзэг, дээр нь 10 мянган доллар чекийн хамт өгсөн гэдэг.

Жүжигчин Женнифер Энистон (Jennifer Aniston), мэргэжил нэгт найз Кортни Кокс (Courteney Cox)-оос 12 мянган долларын үнэ бүхий “Chanel” брэндийн унадаг дугуйг бэлгэнд авч байжээ.

Дуучин Жастин Бибер (Justin Bieber), дуучин Ашер (Usher)-аас “Range Rover” машиныг бэлгэнд авч байсан гэдэг

Жүжигчин Жон Траволта (John Travolta), шоу нэвтрүүлгийн хөтлөгч Опра (Oprah)-д талархсан сэтгэлээ илэрхийлэн ийнхүү 1988 оны “Rolls-Royce Corniche II Convertible” хэмээх төмөр хүлгийг дурсгасан гэдэг.

Жүжигчин Анжелина Жоли, нөхөр Брэд Питтэд 1.6 сая долларын өртөг бүхий бүхэл бүтэн хүрхрээг бэлэглэсэн ажээ.

Жессика Симпсон (Jessica Simpson) Америкийн мэргэжлийн хөл бөмбөгийн хаалгач  Тони Ромо (Tony Romo)-д тансаг моторт завь бэлэглэж байжээ.

Жүжигчин Том Круз (Tom Cruise), Кэти Хoлмес (Katie Holmes) нар бяцхан охин Сури Круз (Suri Cruise)-дээ 24 мянган долларын үнэ бүхий бяцхан байшин авч өгчээ

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()