Оддын хуулбарыг ингэж бүтээдэг

Хийсэн бүтээснээрээ дэлхийд үнэлэгдсэн алдартай одуудын дүрийг ялгахын аргагүй дууриан урладаг 200 гаруй жилийн түүхтэй “Мадас Тюссо”-ийн лааны тосон музей анх Лондон хотноо нээгдэж, удалгүй Нью-Йорк, Вашингтон, Сингапур, Хонконг, Сидней, Холливууд, Шанхай зэрэг томоохон хотуудад ч нээлтээ хийсэн юм.

Оддын хуулбарыг ингэж бүтээдэг

Уг музейг 1700-аад оны үед Францад амьдарч байсан Мадам Грошолз (Мадам Тюссо нэрээрээ алдаршсан) хэмээх эмэгтэй анх санаачлан лааны тосоор бүтээл урлах болжээ. Тэрчлэн тэрээр урлагийн бүтээл туурвих асар их авьяастай байсан төдийгүй их зохиолч, сэтгэгч Жан-Жак Руссо, ерөнхийлөгч Бенжамин Франклины төрхийг амьд мэт тунчиг ижилхэн урлаж байсан гэдэг.

Лааны тосоор бүхэл бүтэн хүнийг дууриан, өө сэвгүй урлана гэдэг сонсоход ч хэцүү ажил. Шинэ баримал бүтээхийн тулд 15-20 ажилчин гар нийлэн хөдөлмөрлөж, 3-4 сарын турш урладаг байна. Юуны түрүүнд бүтээх гэж буй алдартныхаа үс, нүд, арьсны өнгө, шивээс, биен дээрх шарх сорвийг хүртэл хуулбарлах хэрэгтэй. Ингэж байж л амьд мэт дүр төрхийг бий болгох боломжтой.

“Мадас Тюссо”-ийн ажилчид жилд ойролцоогоор 230 алдартны баримлыг урлах боловч тэднээс зөвхөн 7-г нь л үзмэр болгон тавьдаг. Сонгосон алдартныхаа төрхийг оновчтой, зөв гаргаж авахын тулд арьс, нүдний өнгө, биеийн жин, үсний ширхэг, өнгө зэрэг нийт 250 гаруй хэмжилтийг хийж, 500 гаруй байрлалаас сонгон авч урладаг.

Эхлээд шавран баримал урлана. Ингэснээр жинхэнэ хүнтэйгээ бодит болж байгаа эсэхийг туршиж үздэг юм.

Туршилт дуусч, адилхан болсон гэж үзвэл лааны тосоо хайлуулж бэлтгээд, шавран баримлын хувилбараа дууриалган урлаж эхэлнэ. Лааны тосоор бүрэхэд нийт 170 цаг шаардлагатай байдаг аж.

Дараагийн алхам бол хуйх суулгах. Хуйхны хэсгийг зөв суулгаснаас шалтгаалан үсний ширхэг нь сайн сууж өгөн, бодит мэт харагдана. Зөвхөн хуйх хийх, үс суулгах ажил л гэхэд 6 долоо хоногийн зогсолтгүй хөдөлмөрийг өлхөн шаардана.

Дараа нь нүүр будагч мэргэжилтэн тосон будгаар нүүр будаг, үсний өнгө, нүдний өнгө болон хөмсөгний хэлбэр, гэрэл сүүдэр зэргийг тохируулан будаж, биеийн бусад жижиг сажиг өө сэвийг далдалж өгдөг.

Ер ялгахын аргагүй байгаа биз? Яг л Адриана Лимаг амьдаар нь харж байгаа юм шиг... Ийм амьд мэт болгоход нүдний өнгө, байдал их нөлөөтэй. Лааны тосон баримлуудын нүдийг нь акрилин резинээр хийдэг учир яг л амьд хүний нүд шиг харагддаг байна.

Баримлын хувцсыг сонгох бол сүүлийн алхмуудын нэг юм. Алдартнууд барималд өмсгөх хувцсыг ихэнхдээ “Мадам Тюссо”-ийн ажилтнуудтай ярилцаж байгаад өөрийн хувцасны шүүгээнээсээ “бэлэглэдэг” байна.

Хамгийн сүүлд нэмэлт нүүр будаг хийж, үсийг нь засаж, аксессуар гоёл чимэглэлүүдийг зүүлгэдэг.

Музейд тавигдсан баримлуудыг үзвэрийн цаг дууссан хойно, орой болгон нягталж шалган үздэг байна. Аргагүй шүү дээ, ямар их хөдөлмөрөөр бүтсэн нандин бүтээл билээ дээ...

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()